Танака Кацүхико
Танака Кацүхико (Япон: 田中 克彦, たなか かつひこ, 1934 оны 6 сарын 3-нд төрсөн) нь Японы монголч эрдэмтэн юм. Хёого мужийн Ябү-гүн, Ёока-чо (одоогийн Ябү хот)-д төрсөн. Хэл судлаач мэргэжилтэй бөгөөд Монголын тухай судалгаанаас гадна нийгмийн хэл судлалын талаар судалдаг. Хитоцүбаши Их Сургуулийн хүндэт профессор. 1957 онд Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Монгол хэлний ангийг төгссөн.
Бүтээлүүд
засварлахБие даасан
засварлах- Тал нутаг ба хувьсгал - Монголын хувьсгалын 50 жил (草原と革命――モンゴル革命50年) 1971, 1984
- Монголын хувьсгалын түүх (モンゴル革命史) 1971
- Тал нутгийн хувьсгалчид - Монгол улс тусгаар тогтнох хүртэлх зам (草原の革命家たち――モンゴル独立への道) 1973
- Монгол - Үндэстэн ба эрх чөлөө (モンゴル――民族と自由) 1992
- Номунханы дайн (Халх голын дайн) - Монгол улс ба Манж-Го улс (ノモンハン戦争-モンゴルと満洲国) 2009
Хамтарсан
засварлах- Монголын Буддын шашны урлаг - Гомбодоржийн Занабазар, Н.Цүлтэм (モンゴルの仏教美術) 1994
Орчуулгын бүтээл
засварлах- Уно Харва Бөөгийн шашин - Алтай язгуурын үндэстнүүдийн ертөнцийг үзэх үзэл (シャマニズム―アルタイ系諸民族の世界像) 1971, 1989
- Отто Мэнхэн-Хэлфэн Тувагаар аялсан тэмдэглэл (トゥバ紀行) 1996
- Вольтер Хайссиг Монголын түүх ба соёл (モンゴルの歴史と文化), 1967, 2000
- С.Н.Шишкин Халхын голын тулалдаан (ノモンハンの戦い) 2006
Хамтарсан орчуулга
засварлах- Ц.Батбаяр Монголын орчин үеийн түүх (Ашимүра Такашигийн хамт, モンゴル現代史) 2002