Поль Пеллио
Поль Эжен Пеллио (Пелльо, франц. Paul Eugène Pelliot; 1878 оны 5-р сарын 28-нд Парис хотод төрсөн- 1945 оны 10-р сарын 26-нд Парис хотод нас барсан) францын дорно судлаач, Хятад, даосизм болон бурханы шашины түүхийн мэргэжилтэн. Монгол хэл, соёл, түүх судлаач.
Намтар
засварлахАнх Пеллио дипломат албанд ажиллахаар төлөвлөж Дорно дахины хэлний сургууль "École des Langues Orientales Vivantesу"-д хятад хэл сурч эхэлжээ. Тус сургуульд тэрээр францын хятад судлаач Эдуард Шаванн, энэтхэг судлаач Сильвен Леви нарын анхаарлыг татаж, түүний шинжлэх ухаанд суралцах сонирхолыг эрдэмтэд дэмжиж байжээ. 1900 онд тэрээр Вьетнамд байгуулагдсан Францын Алс Дорнодын сургуулийн (École française d'Extrême-Orient) ажилтанаар томилогдон Ханойд очжээ. Улмаар Чин улсын нийслэл Бээжин рүү анх 1900 оны 7-р сард сургуулийн хэрэгцээний ном худалдаж авахаар явсан байна. 1904 онд Франц руугаа буцатлаа тэрээр хичээлийнхээ завсар зайгаар Бээжинд хэд хэд очсон байна.
1905 онд Поль Пеллио Францын Засгийн газрын санхүүжилтээр Зүүн Туркестан (өнөөгийн Шинжан-Уйгар) руу хийх экспедицийн удирдагчаар томилогдсон байна. Тэрээр өөрөө түүх, археолог, хэлний судалгааг хариуцаж, топограф, одон орны болон нийгмийн судалгааг аялалын гишүүн, цэргийн эмч Луи Вайан (Louis Vaillant), гэрэл зурагчин Шарль Нуэтт (Charles Nouette, 1869—1910) нар хамт судалгааны аялал Парисаас 1906 оны 6-р сарын 17-нд гарсан байна. Экспедиц Хятадын Туркестан руу төмөр замаар Москва, Ташкентаар дамжин Андижан хүртэл явж, тэндээс Ош руу морь, тэрэг хөлөглөн явжээ. Тэд Киргизийн өмнөд хэсгийн Алай уулсыг туулж, Талдыкын даваа, Эркештамын давааг давж Хятадыг зорьжээ. Экспедиц Дунхуанд хүрэхэд Пеллиот монгол, араб, перс, түрэг хэл, төвд, санскрит зэрэг хэлийг сурсан байсан нь Могао агуйн доторх Дунгуаны гар бичмэлийн доторх хятад бус олон зүйлийг судалж үзэхэд үнэлж баршгүй хэрэг болж байсан юм.
Пеллио 1909 оны 10-р сарын 24-нд Парист буцаж ирээд түүний болон Эдуард Шаванны эсрэг гүтгэлгийн кампанит ажилд орсон. Дунхуанд байхдаа Пеллиот олсон хамгийн үнэ цэнэтэй баримт бичгүүдийнхээ талаар дэлгэрэнгүй бичиж, Европ руу шуудангаар илгээж, тэрээр буцаж ирээд хэвлүүлжээ. Тайландаа Пеллио олон гар бичмэлийн намтар, бичвэрийн өргөн хүрээний мэдээлэл, нарийн огноог оруулсан бөгөөд тэр тус бүрийг богино хугацаанд санан бичиж байхад түүний санах ой тогтоолт их тус болж байжээ. Энэхүү ой тогтоолт үнэхээр гайхалтай байсан. Пеллиогийн гайхалтай ой санамжийг олон хүмүүс гайхан биширдэг байжээ.
Пеллио Дэлхийн 1-р дайны үед Бээжинд Францын ЭСЯ-нд цэргийн атташегаар ажиллаж байсан.
Тэрээр 1890 оноос гарсан хятад судлалын «T'oung Pao» сэтгүүлд 1920 оноос ерөнхий редактор байжээ. «Journal Asiatique» (1922 оноос) сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишнн байжээ.
Дэлхийн 2-р дайны үеэр тэрээр Парист амьдарч францын "Эсэргүүцлийн хөдөлгөөн"-д оролцож байжээ.
1945 онд тэрээр хорт хавдраар нас барсан. Түүнийг нас барахад "Түүнгүйгээр хятад судлал /синологи/ өнчинрлөө" гэж ярьдаг байв.
Бүтээлүүд
засварлах- Les influences iraniennes en Asie centrale et en Extrême-Orient // Revue d’Histoire et de Littérature Religieuses, N.S. 3, 1912, pp. 97–119.
- Chrétiens d’Asie Centrale et d’Extrême-Orient // T’oung Pao, 15, 1914.
- Les traditions manichéennes au Foukien // T’oung Pao, 22, 1923, pp. 193–208.
- Les Mongols et la Papauté // Revue de l’Orient chrétien, 3e sér. 3 (23), 1922/23, pp. 3–30; 4(24), 1924, pp. 225–335; 8(28),1931, pp. 3–84.
- Les systěmes d'écriture en usage chez les anciens Mongols // Asia Major, 1925, v. 2, fasc. 2.
- Oeuvres posthumes, v. 1—6, P., 1949—1960
- Histoire secréte des mongols. Paris, 1948.
- Notes sur Marco Polo, ed. L. Hambis, 3 vols., Paris 1959-63.
- Notes critiques d'histoire Kalmouke. Paris, 1960.