Антуан Мостер
Антуан Мостер (франц. Antoine Mostaert, голланд. Antoon Mostaert, монгол нэр, Тиен Багш; 1881 оны 8 дугаар сарын 10-нд Бельгийн Брюгге хотод төрсөн- 1971 оны 6 дугаар сарын 2-нд Бельгийн Тирлемон-д нас барсан) - Бельги, америкийн хэл зүйч, томоохон Монголч эрдэмтэн, католик сүмийн санваартан, номлогч.
А. Мостер Бельгид шашны сургуульд хятад, дараа нь монгол хэл судалж сурсан (Санкт-Петербург хотод 1831 онд хэвлэгдсэн Яков Шмидтын монгол хэлний номоор /Isaac Jacob Schmidt’s/ Grammatik der mongolischen Sprache (St. Petersburg, 1831) байна. 1906-1925 онд Өвөр Монголын Ордос аймгийн Бор-Балгас хотод санваартан байжээ. Энэ үеэр монгол хэл судалж, католик шашны хятад хэл дээрх номнуудаас монгол хэл рүү орчуулж байжээ.
Түүний монгол нэр нь Тиен Багш буюу Номын багш Тиен байжээ. (Tiyen Baγsi or Nom-un Baγsi Tiyen). Энэ нь хятад нэр болох Тяань Цинбо (田清波, Tian Qingbo) гаралтай юм.
Тэрээр хэл шинжлэлээс гадна угсаатны зүй, ардын уламжлалт аман зохиол их судалсан байна. 1926 онд "Монголын нууц товчоо"-д дүн шинжилгээ хийх ажлыг өөрөө эхлүүлсэн. Ер нь Мостер 20-р зууны барууны эрдэмтдийн дунд монгол хэлийг хамгийн сайн эзэмшсэн бололтой учир нь тэр Ордосын монголчуудын дунд олон арван жил пастор номлогч хийж амьдарсан юм.
1925-1948 онд Бээжин хотын Католик их сургуульд ажиллаж эрдэм шинжилгээний ажилд өөрийгөө зориулж байсан.
1948 онд АНУ руу нүүж Арлингтон хотод амьдарч байгаад 1965 онд Бельги руу иргэн ирж нас бартлаа амьдарсан байна.
Бүтээлүүд:
засварлах- «Textes oraux ordos, pecueillis et publies...», Peking 1937
- «Folklore ordos», Peking, Catholic University, 1947
- « Sur quelques passages de l`Historie Secrete des Mongols», (Harvard Journal of Asiatic Studies, 1950-1952, 1953).
- «Le materiel mongol du Houa i iu de Huong-ou(1389)», Bruxelles.
Эх сурвалж
засварлах*“The Reverend Antoine Mostaert, C.I.C.M.”, Serge Eliséeff, HJAS, v. 19, vii-xiv
*Essays in Antoine Mostaert (1881-1971): C.I.C.M. Missionary and Scholar, ed. Klaus Sagaster, 1999.