Владислав Котвич

Владислав Людвигович Котвич (польш. Władysław Kotwicz; 1872 оны 3-р сарын 20-нд өнөөгийн Беларусийн Оссовье тосгонд төрсөн- 1944 оны 10-р сарын 3-нд Вильнюс хотын ойролцоо Юодшиляй тосгонд нас барсан) польшийн хэл судлаач (1891-1924 онуудад орост ажилласан), монголч эрдэмтэн. Оросын Шинжлэх ухааны академийн гишүүн (1923), Польшийн мэдлэгийн шинжлэх ухааны академийн гишүүн, Польшийн дорно судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч (1922—1936).

Владислав Котвич

Эцэг нь Людвиг Ксавери /Ludwik Ksawerу/ эх нь Агата Войшвилов /Agatа z Wojszwiłłów/ нар юм. Эгч Болеслава, (1922 нас барсан), Станислав, Пётр гэж эрэгтэй дүү нартай байжээ. Тэрээр 1890 онд Вильнюс хотод гимнази алтан медальтай төгссөн байна.

1891 онд Котвич Оросын Санкт-Петербургийн Их Сургуулийн Дорно дахины судлалын факультетэд монгол хэлээр дагнан суралцаж, манж, хятад хэл мөн сурсан байна. Дөрвөн жил сурсны дараа тэрээр Сангийн яамны албанд (1895) түшмэлээр ажиллаж эхэлсэн. Тэрээр 1900 онд их сургуульд шинжлэх ухааны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байсан ч 1917 он хүртэл тэрээр яамны албан тушаалтан байжээ. Энэхүү албан тушаал нь түүнд Монголын шинжлэх ухаан, эдийн засаг, улс төрийн амьдралд нөлөө бүхий хэд хэдэн хүмүүстэй танилцах боломжийг олгосон байдаг юм.

Котвич докторын диссертаци хамгаалсны дараа л их сургуульд шинжлэх ухааны ажлаа эрхлэх боломжтой болсон байна. 1900 онд Монголын филологийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд очоод 1917 онд дэд профессорын орон тоонд ажилласан. В.Котвич 1923 онд профессор цол хүртжээ. 1913 онд түүнийг Монголын "Эрдэний Очир" одонгоор шагнасан байна. Мөн Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Судар бичгийн хүрээлэн 1925 онд жинхэнэ гишүүнээрээ сонгож байжээ.

Котвич Халимагт хийсэн хэд хэдэн эрдэм шинжилгээний экспедицид (1894, 1896, 1910, 1917) оролцсон боловч хамгийн чухал шинжлэх ухааны аялал нь Умард Монголд (1912) хийсэн бөгөөд эртний Түрэгийн бичээс, мөн Эрдэнэ-Зуу (XVI) хийдийг судалжээ. Өргөө (одоогийн Улаанбаатар) хотоос баруун тийш дөрвөн зуун километрт оршдог.

1917 оны Октябрийн хувьсгалын дараа В.Котвич "Дорно дахины амьд хэлний дээд сургуулийг" байгуулах ажил хөөцөлдөж зохион байгуулалтын ажлыг 1920 оны намар хүртэл хийгээд шинээр байгуулагдсан хүрээлэнгийн захирлаар томилогдсон бөгөөд 1922 он хүртэл энэ үүргээ гүйцэтгэж байжээ.

1922 онд Краков дахь Ягеллоны их сургууль, Львов дахь Ян Казимирийн их сургуулиудаас Котвич Польшид ажиллах хоёр урилгыг хүлээн авчээ. Львовын их сургуулийн ректорын захиргаа дорно дахины судлалын томоохон институт нээх бодолтой байсан тул В.Котвич Львовыг сонгосон байх. Тиймээс тэдний урилга эрдэмтдэд илүү ирээдүйтэй санагдсан. 1923 онд тэрээр Польш руу явж 1924 онд Львовт ирж, түүнд тусгайлан зориулж байгуулагдсан Алс Дорнодын филологийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалыг шууд хүлээн авчээ.

1943 оны 10-р сарын 3-нд Вильнюс хотын ойролцоох "Чарный Бор" нас барсан.

Бүтээлүүд:

засварлах
  • 1902 Лекции по грамматике монгольского языка. Санкт-Петербург, 1902;
  • 1905 Халимагийн зүйр цэцэн үгс /Калмыцкие загадки и пословицы/;
  • 1909 Материалы для изучения тунгусских наречий // Живая старина. 1909;
  • 1911 Обзор современной постановки изучения восточных языков за границей, 1911;
  • 1914 Краткий обзор истории и современного политического положения Монголии, 1914;
  • 1915 Опыт грамматики калмыцкого разговорного языка. Петроград (второе издание: Жевница под Прагой, 1929);
  • 1918 Монгольские надписи в Эрдени-дзу // Сб. Музея антропологии и этнографии при Российской АН, т. 5, в. 1, П., 1918;
  • 1919 Русские архивные документы по сношениям с ойратами в XVII—XVIII вв. // Известия Российской Академии наук. 1919. № 12—15;
  • 1936 Les pronoms dans les langues altaїques, Kraków;
  • 1939 La langue mongole, parlée par les Ouigours Jaunes près de Kan-tcheou, Wilno.
  • 1948 Contribution à ľhistoire de ľAsie Centrale // Rocznik Orientalistyczny.