Михаил Певцов (орос. Михаил Васильевич Певцов, зарим эх сурвалжид Михаил Владимирович гэсэн байдаг, 1843 оны 6-р сарын 2-нд Новгород мужид төрсөн -1902 оны 3-р сарын 10-нд Санк-Петербург хотод нас барсан) — оросын аялагч, хошууч-генерал, Дундад болон Төв Азийн судлаач. Монгол, Төвөд судлаач. Оросын Эзэн хааны Газар зүйн нийгэмлэгийн баруун Сибирийн салбарын гишүүн.

Михаил Певцов

Михаил Певцов эрт өнчирч хамаатныдаа өссөн боловч ч сурлага сайтаа байсан тул Санкт-Петербургийн нэгдүгээр гимназийн курсийг чөлөөт сонсогчоор төгссөн. Тэрээр Воронеж дахь кадетийн сургуульд суралцаж Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын Николаевын академийг 2-р зэргийн ангиллаар төгссөн. Академид сурч байхдаа тэрээр геодези, одон орон, газарзүй зэрэг шинжлэх ухааныг онцгой сонирхож байжээ.

М.Певцов 1860 оны 6-р сарын 18-нд цэргийн албанд орсон. Ажиллах хугацаандаа угсаатны зүйн судалгаанд идэвхтэй оролцож, 1867 онд Оросын Эзэн хааны Газар зүйн нийгэмлэгийн гишүүнээр элссэн. 1872 оноос хойш тэрээр Баруун Сибирийн цэргийн тойргийн Штабын ахлах адьютантын туслах байв. 1875 оноос эхлэн тэрээр Омск хотод 15 жил алба хаажээ. Омск хотод тэрээр 1877 онд байгуулагдсан Оросын газар зүйн нийгэмлэгийн Баруун Сибирийн салбарын үүсгэн байгуулагчдын нэг болжээ.

1876-1890 онд Зүүнгарын зүүн өмнөд хэсэг, Хятадын уулсын систем, Монголын Говь, хагас цөлийн бүсэд хийсэн судалгааны экспедицийг удирдаж байжээ. 1876 ​​онд тэрээр одоогийн Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны нутаг дэвсгэрээр экспедиц хийсэн бөгөөд үүний ачаар тэрээр Төв Азийн хамгийн том шинжээчдийн нэг гэдэг алдар нэр хүртсэн.

Тэрээр 1878 онд шинжлэх ухааны зорилгоор Монгол болон Хятадын умард аймгуудад (Алтай— Ховд —Хөх-хот— Хаалган— Өргөө— Улиастай— Кош-Агач буюу Хашаа мод гэсэн чиглэлээр) худалдаачдын худалдааны цувааг дагалдан явжээ. Үндсэндээ бүх Монголын нутгийг баруун хойноос зүүн урагш хөндлөн аялсан гэсэн үг. Энэхүү аялалд түүнийг топографич И.В.Чуклин, А.В.Скопин нар дагалдан явжээ. Тэдний үндсэн даалгавар бол тухайн үеийн Монгол орны газрын зургийг хожим тодруулахын тулд замын шугамыг нүдэн баримжааны судалгаа хийж, аялалын маршрутын дагуух зарим цэгийн газарзүйн солбицлыг тогтоох явдал байжээ. Тэрээр аялалын эцсийн тайлан даа экспедицийн очсон бүх нутаг дэвсгэрийн ургамал, амьтан, геологи, одон орон, уур амьсгал, угсаатны зүйн талаархи мэдээллийг системтэйгээр тусгасан болно. Үүнээс гадна тэрээр Монгол Алтайн цаг уур, ургамлын ажиглалтыг баримтжуулж, маршрутын газарзүйн онцлогийг тодорхойлж, ургамал судлал, минералын, амьтан судлалын цуглуулга цуглуулсан байна.

Тэрээр 1883 онд "Петербургийн гэрээ"-ний дагуу Зайсан нуурын зүүн талаар Баруун Хятадтай улсын хилийг газар дээр нь тогтооход оролцож байжээ. 1887-1888 онд Оросын Эзэн хааны Зэвсэгт хүчний Жанжин штабын Азийн хэсгийн нарийн бичгийн дарга байв.

1888 оны сүүлээр тэрээр нас барахаасаа өмнө Николай Пржевальскийн байгуулсан шинжлэх ухааны экспедицийн даргаар томилогдож 1889, 1890 онд Зүүн Туркестан, Хойд Төвөд, Зүүнгараар аялжээ.

Хошууч генерал цолыг 1891 оны 8-р сарын 30-нд авчээ.

Тэрээр 1902 оны 2-р сарын 25-нд эхнэр Мария Федоровнагийн (1845-02.11 төрсөн) гар дээр хорт хавдраар Петербугт хотод нас баржээ.

Оруулсан гавьяа

засварлах

М.В.Певцов Монголын баруун хойд бүс нутгийн талаар маш олон шинэ мэдээлэл олж авсан. Тухайн үед эдгээр нутаг дэвсгэрийн яг тодорхой газрын зураг хараахан гараагүй байсан ч тэдний орографийг тодруулахад ихээхэн хувь нэмэр оруулж чадсан юм. Певцовын экспедицийн өмнө бүтээгдсэн зураг зүйн материалд Монголын Алтайг Хангайн нуруутай холбосон уулс байсан гэж оруулсан. Гэсэн хэдий ч Певцов Хангайн нуруу нь Монголын Алтайтай ямар ч холбоогүй болохыг баттай тогтоож, түүний хэмжээг мөн тогтоожээ. Тэрээр анх Алтай, Хангайн хоорондох хотгорыг олж илрүүлсэн бөгөөд тэнд асар олон тооны усан сан, цэнгэг, давстай нуурууд байдаг гэж олж мэдсэн байна. Энэ хотгор нь түүнээс "Нууруудын хөндий" гэсэн нэрийг авсан.

Мөн Монголын олон гол мөрөн хангай нутгаас эх авдаг нь түүний нээлт байв. Нэмж дурдахад Певцов Говь Алтайн хязгаар Гурван-Сайхан нурууг анх удаа дүрсэлж, баруун хойд Монголын хамгийн том Завхан голын газарзүйн зөв байрлалыг тогтоож, Айраг нууртай нийлдэг болохыг тогтоожээ.

Бүтээлүүд

засварлах
  • «Путевые очерки Джунгарии» («Записки. Зап.-Сиб. отдела Императорского Русского Географического общ.», кн. 1. — Омск, 1879) “Зүүнгараар зорчсон тэмдэглэл”-ийг орчуулагч Бат-эрдэнийн Гэрлээ 2024 онд орчуулжээ.
  • «Очерк путешествия по Монголии и северным провинциям внутреннего Китая» (там же, кн. 7, 1883) — отмечен в 1885 году медалью имени Ф. П. Литке. “Ар, Өвөр Монголоор зорчсон тэмдэглэл”-ийг орчуулагч Бат-эрдэнийн Гэрлээ 2024 онд монгол хэлнээ орчуулжээ.
  • «Труды Тибетской экспедиции» (отдельное изд. Императорского Русского Географического общ., т. I. — СПб., 1895)
  • «Начальные основания математической и физической географии» (СПб., 1881)
  • «Об определении географической широты по соответственным высотам двух звезд» («Записки по Общей Географии Имп. Русского Географического Общ.», т. XVII, вып. 5. — СПб., 1888),
  • «О барометрическом нивелировании» («Записки по Общей Географии Имп. Русского Географического Общ.», т. XXIX, вып. 2. — 1896).

Дахин хэвлэгдсэн бүтээлүүд

  • Певцов М. В. Путешествия по Китаю и Монголии. — М.: Географгиз, 1951. — 284 с. — 15 000 экз. (в пер.)
  • Певцов М. В. Путешествия по Китаю и Монголии. Путешествие в Кашгарию и Куньлунь. — М.: Дрофа, 2010. — 880 с. — (Библиотека путешествий). — 4000 экз. — ISBN 978-5-358-07749-2. (в пер.)