Жамсрангийн Цэвээн

Жамсрангийн Цэвээн нь (1881 оны 4 сарын 26-нд Буриадын Агийн аймагт төрсөн-1942 онд нас барсан) ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, монголч эрдэмтэн судлаач хүн юм.

Жамсрангийн Цэвээн

Өвөг эцэг Гэндэн, эцэг Жамсран зайсан тушаалтай Буриадын Шарайд овгийн хүмүүс. Цэвээн аав Жамсрангаараа монгол бичиг заалган суралцжээ.

1892 оноос Чита хотын гурван жилийн сургууль, 1897 оноос Санкт-Петербург хот дахь П.Бадмаевын Буриад хөвгүүдэд зориулж байгуулсан гимназ, 1898-1901 онд Эрхүүгийн багшийн сургуульд тус тус суралцжээ.

1902 оноос Агын сургуульд багш, 1903-1911 он хүртэл III Александр эзэн хааны Оросын музейн Дундад ба Дорнод Азийг судлах Оросын газраас Монголын олон угсаатнуудын аман зохиол, угсаатан судлалын хэрэглэгдэхүүн цуглуулах ажлаар Монгол, Өвөр монгол, Өвөр Байгалаар аялсан.

1911 онд Монгол оронд үндэсний тусгаар тогтнол сэргэж автономит Монгол улс тогтоход Жамсрангийн Цэвээнийг урин ирүүлж Гадаад явдлын яамны сургууль, соёл эрхэлсэн түшмэлээр тохоон томилж байжээ.

1913 онд "Шинэ толь хэмээх бичиг" сонинд ажиллаж, сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж, олон түмнийг соён гэгээрүүлж байлаа.

1936 онд Хэл бичгийн докторын зэрэг хамгаалжээ.

Ж.Цэвээн иргэний зориг гаргаж "Мухар огдой", "Бэгз", "Монгол улсын дундах байдлыг шүүмжилбээс", "Хар тамхины учир" зэрэг олон нийтлэл нь орчин үед ч учир холбогдлоо алдаагүй юм.

Ж.Цэвээн судлал

засварлах

Монгол дахь Цэвээн судлалын үйл ажиллагаа тогтмолжиж байна. Ж.Цэцэгмаагийн “Санкт-Петербургийн их сургууль ба Жамсрангийн Цэвээний эрдэм судалгааны ажлын эхлэл” гэсэн нэгдүгээр бүлгээс “Жамсрангийн Цэвээний амьдралын сүүлчийн жилүүд ба эрдэм шинжилгээний ажил” гэсэн 6 бүлэг бүхий бөгөөд “Монголын нам, төр, соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх аугаа их буянт үйлсийг бүтээсэн алдарт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний Монголын ард түмний төлөө хэрхэн зүтгэж, бие сэтгэлээ зориулан ажиллаж байсан тухай хол, ойрын түүх баримтыг нягтлан судалснаа” уншигч олонд толилуулжээ.

Мөн үзэх

засварлах

Т.Баасансүрэн "Жамсраны Цэвээний хамтран зүтгэгчдийн нийтлэл, үйл ажиллагааг тодотгох нь" 2013

Н.Дариймаа "Ж.Цэвээн монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг" 2013

Гадаад холбоос

засварлах