Иржи Шима (1943 онд Праг хотод төрсөн)- Чехийн Монголч эрдэмтэн.

1959–1965 онд Праг хотын Карлын Их сургуулийн философийн ангид сураад хятад хэл, угсаатан зүй удалж байсан.

1960 онд анх удаа Монголд дадлагажигчаар ирж байжээ. МУИС-д шилжин орж Монголын нэрт угсаатны зүйч С.Бадамхатангийн удирдлаган дор монгол судлалд суралцсан байна.

Иржи Шима нь Монголд монгол судлалын боловсрол эзэмшсэн анхны чех хүн бөгөөд монгол хэлээр чөлөөтэй ярьдаг.

1966-1969 онд И.Шима Хятад дахь Чехословакийн Элчин сайдын яаманд орчуулагчаар ажиллаж байсан.

1969–1990, 1992–1995 онуудад Чехословакийн ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд монгол судлалын чиглэлээр амжилттай ажиллаж байна. 1988 онд Монголд “1945-1985 он дахь Чехословак-Монголын харилцаа болон тэдний хөгжлийн хэтийн төлөв” сэдвээр диссертацийг хамгаалсан.

Мөн “Чех-Монгол хэлц”, “Монгол-Чех толь”, “Чех-Монгол толь” (1987) зэрэг монгол судлалын шинжлэх ухааны цуврал бүтээлүүдийг бэлтгэн хэвлүүлсэн. Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Ч.Лодойдамба, Л.Түдева, С.Удвал нарын уран зохиолын бүтээлүүдийг чех хэл рүү орчуулсан.

1990-1992 онд Чехословак улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд.

1995 оноос - Зүүн Азийн Дорно дахины хүрээлэнгийн салбарын эрхлэгч. Монголын анд нөхдийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Монголын их, дээд сургуулийн төгсөгчдийн дэд ерөнхийлөгч, Улаанбаатарт болсон олон улсын Монгол судлалын их хуралд идэвхтэй оролцдог.

Прага хотын ойролцоо Монголын соёл, ахуйг харуулсан “Праг дахь гэр өргөө” музейг байгуулжээ.