Ибрай тайш
Моголистаны он дарааллын түүх “Рашидын түүх”-нд тэмдэглэснээр энэ Ибрай тайш хэмээгдэгч нь хэрэг дээрээ Ойрадын Эсэн тайшийн ач омбол юм. Зүүн Цагаадайн хааны удмын Увэйс хаан цагтаа Халимагуудтай /Ойрадуудтай/ 61 удаа дайтаж нэгээс бусдад нь дийлэгдсэн гэдэг. Эсэн тайш тухайн үедээ Увэйс хааныг хэдэнтээ олзолж байсан боловч нэг удаад нь Увэйс хаан бол Чингис хааны хойчийн үр хэмээн хүндэтгэн тавьж, эсвэл нөгөө удаад нь охин дүүгээ түүнд буулгаж өгсөн юм хэмээн суллаж тавьдаг байжээ. Увэйс хааны охин дүү Махтум ханиму Эсэн тайшийн хүү Амасанж тайштай суусан бөгөөд Ибрахим, Иляс гэдэг хоёр хүү төрүүлжээ. Нийлж суух үеийн нөхцөл болзол нь төрсөн хүүхдүүд Исламын шүтлэгтэн болж өсч өндийх явдал байжээ. Энэ Ибрахим тайш Далан тэргүүний байлдаанд Даян хааны Монгол цэрэгт ялагдаад Хамид хүрч хороогджээ...