Убсанж Чин тайж
Убсанж Чин тайж (?-?) бол Батмөнх Даян хааны бага хатан Ойрадын Гүүши хатнаас төрсөн хөвгүүн юм. Гэрэтү тайжтай эх нэгтэй.
Нэрний асуудал
засварлахТүүний нэрийг монгол сурвалж бичигт ихэнхдээ Чин тайж гэж бичсэн байдаг. XVII зууны эхэн үед бичигдсэн дараах монгол сурвалж бичигт Убсанж Чин тайжийг дараах байдлаар бичжээ.
- Үндэсний их шар туужид Чин тайж[1],
- Лу.Алтан товчид Чин тайж[2],
- Эрдэнийн товчид Убсанз тайж[3],
- Чакравардиа Алтан ханы туужид Увсанз[4] гэж бичжээ.
Үр хойчис
засварлахДаян хааныг өөрийн хөвгүүдэд хураасан улсаа хуваан өгөхдөө Убсанж чин тайжид Хар Татаарыг өгсөн гэж Монголын бүхий л сурвалжид бичсэн байхад ганц Эрдэнийн товчид баруун гурван түмний Асуд[5], Юншээбүү[5] аймгийг өгсөн гэжээ. Чин тайж хоёр хөвгүүнтэй байсан. XVI-XVIII зууны Монголын бүхий л сурвалж бичигт Чин тайжийг Түнши тайж[1], Чинли тайж[1] гэх хоёр хөвгүүнтэй байсан гэсэн байхад ганц Эрдэнийн товчид Шар тайж, Ачу тайж[5] гэх хоёр хөвгүүнтэй байсан хэмээжээ. Саган сэцэн нь Чин тайжийг Арболдын өмч аймаг, хоёр хөвгүүнтэй нь андуурсан тохиолдол хэд хэд давтагдаж байгааг харж болно.