Аохан[1] (монгол:ᠠᠤᠬᠠᠨ) нь Өвөр Монголын зүүн өмнө талын Улаанхад хотын харьяанд байдаг хошуу юм. Тус хошууны нэр түүхэнд 16-р зууны эхэн үед Даян хаан хураасан улсаа хөвүүддээ хуваах үед ахмад хөвүүн Төрболдын отгон хөвүүн Эмлиг тайжд[2][3] (зарим сурвалжид Элмиг[4], Эмнэг[5], Намжил, Алиман гэсэн байдаг) Цахар түмний Аохан, Найман отгийг өмч болгон таслан өгснөөр тэмдэглэгдэж эхэлсэн. Улмаар түүний хоёрдугаар хүү Буйман Түшээт ноёны ахмад хөвгүүн Дайчин дүүрэн ноён Аоханыг үе залгамжлан захирах болов. Аохан нь Мин улстай худалдаа арилжаа хийдэг байсан бөгөөд тус аймаг 5000 орчим цэрэгтэй байжээ.[баримт хэрэгтэй] Аохан нь Ляо голын сав дагуу нутаглаж, Монголын их хааны шууд захиргаан дахь Цахар түмний харьяат 8 отгийн нэг байсан. 1627 онд Аоханы Соном дүүрэн, Сэцэн зоригт нар аймгаа авч Лигдэн хааныг орхиж, Хожуу Алтан улсад дагаар оржээ.[6]

Сэцэн зоригтыг нас барсны дараа Манж Чин улсаас түүний хүү Бандид манж гүнжийг гэргий болгон өгч, эфү болгожээ. 1636 онд Аоханыг 1 хошуу болгож, Сэцэн зоригтын хүү Банди ноёнд жюнь вангийн хэргэм шагнажээ.[7] Чин улсын эцэс үед Аоханд дахин 1 хошуу байгуулж, Зуу-Удын чуулганд захируулсан.[8]

  1. Нэрний утга нь монгол бичгийн Уухан буюу ууган гэсэн үг юм. Учир нь монголчууд Ао эгшигийг урт Уу эгшигээр дууддаг.
  2. Шамба дайчин, . (2006). Асрагч нэртийн түүх (1 ed.). Улаанбаатар. p. 56.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  3. ., . (2006). Шар тууж (1 ed.). Улаанбаатар. p. 70.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  4. Рашпунцаг, . (2006). Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. p. 556.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  5. Гомбожав гүн, . (2006). Гангын урсгал. Translated by Баяртуяа нар, Б (1 ed.). Улаанбаатар. p. 25.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  6. https://mongoltoli.mn/history/h/375
  7. https://mongoltoli.mn/history/h/375
  8. https://mongoltoli.mn/history/h/375