Хатагин гэдэг нь хаадын буюу "хаад эзэн" гэсэн утгатай монгол үгээс бүтсэн гэж үзэж болно. Монголчуудын эртний хамгийн том овгуудын нэг бол Хатагин овог ба тус овгийн гарал үүслийг тайлбарлахдаа: «Тэнгэрээс шар гэрэл гараад Алун Гуа ээжийн хэвлийг илж, хөл хүнд болсноор Буха Хатаги, Бухад салжу, Бодончар мунхаг төрдөг. Тэд бол яг тэнгэрээс заяатай гурван хүү нь юм.» Монголын нууц товчоонд тэнгэр язгууртай гэж онцолж хэлсэн байдаг.[1]

Одоогоор Хатагин овогтон Монгол улсын зүүн хэсэг болох Сүхбаатар, Дорнод аймгуудад олноор тархан суурьшсан байдаг ба мөн Хөвсгөл, Архангай, Завхан, Орхон аймагт цөөн тооны хатагин овогтнууд буй. Хатагин овгийн их наадам гэж болдог ба энэ баяр наадмыг Дорнод аймгийн Матад сумын нутгийн зөвлөлийн дарга, үндэсний номын сангийн захирал, доктор профессор, хатагин овогт Готовын Акимын санаачлагаар 2009 оны есдүгээр сарын 9-өөс эхлэн жил бүр уламжлал болгон хийж байгаа юм.

Эшлэл засварлах

  1. asuult.net: Хатагин ,Салжууд аймаг (Катаган,Салджиуты), Б.Төгсжаргал: нийтэлсэн 2010-11-30