Алчболд нь (Алчиболд) Даян хаан, Мандухай сэцэн хатаны хөвгүүн юм. 1490 онд Очирболд, Арболдын хамт Мандухай хатанаас мэндэлсэн. Амгалан цагийн эхийг атган төрсөн учир ийн нэрийджээ. Алчиболдыг сан хөмрөг, улсын бодлогыг тэгшилж яв гэж ийм нэр өгчээ.Түүний нэрийг Монголын зарим нэг номнуудад Алчиболд, Алчуболд хэмээн нэрлэх явдал байдаг. Энэ нь Монгол бичгийн бичлэгтэй холбоотой. Харъяат аймаг нь Өвөр Халхын 5 отог буюу аймаг байсан бөгөөд түүний үр удам нь Өвөр Халхын Жарууд, Баарин, Үжээд, Хонгирад, Баяд эд нар болой.

Хөвгүүн засварлах

Ач хөвгүүд засварлах

  1. Убаши үйзэн: жарууд отогийг эзэмшив
  2. Субухай дархан: баарин отогт эзэн суув
  3. Буйма догшин: хонгирад отогт эзэн суув
  4. Сонин дайчин: баяд отогийн эзэн суув
  5. Шуухан баатар: үжээд отогийн эзэн суув

Ашигласан ном засварлах

  • Лувсанданзан “Алтан товч” УБ., 1990 хэвлэлд бэлтгэсэн Ц.Шагдар