Далдан хүндүлэн ноён
Далдан хүндүлэн ноён нь Гэрсэнз жалайр хунтайжийн Хатунхай хатнаас төрсөн 6-р хүү юм. Түүнд Тангуд, Сартуул отгуудыг өгсөн.
Цолны талаар
засварлахТүүний цолыг хөндлөн хүндлэн гэж бичсээр ирсэн. Уг утга нь kündülen гэдэг нь хүндтэй, хүндлэм гэсэн санааг илэрхийлж байна.[1]
Удам угсаа
засварлахДалдан хүндүлэн ноён нь хоёр хүүтэй байсан. Ахмад нь Ууба бөх ноён, отгон нь Зөнтэй Хатанбаатар нар болно.[2] Засагт хан аймгийн Сэцэн вангийн хошууны (аман ярианд Сартуул Сэцэн вангийн хошуу гэж нэрлэдэг) дээд өвөг болжээ. Одоогийн Завхан аймгийн Ургамал, Завханмандал, Сант-Маргац, Цэцэн уул, Сонгино, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумын ихэнх нутаг, Яруу, Алдархаан сумдын баруун хэсэг, Түдэвтэй сумын урд хэсэг, Увс аймгийн Завхан сумын нутаг тус тус Сэцэн вангийн хошуунд харъяалагдаж байсан.[3]
Гэр бүл
засварлах- Эцэг: Гэрсэнз жалайр хунтайж
- Эх: Хатунхай хатан
- Хатан: Урианханы Буйдурунгийн охин Мандал хатан[4]
- Хүү: Ууба бөх ноён, Зөнтэй хатанбаатар
- Охин: Түнхэн абай (Ойрадын Тогуйд өгсөн)[4]