Арсболд
Арсболд[1] нь (Арсболод) Даян хаан, Мандухай сэцэн хатанаас 1488 онд мэндэлсэн. Түүний ихэр Барсболд хаан. Түүнд Даян хаан баруун 3 түмний Долоон Түмэд буюу 7 отог Түмэдийг өгсөн. 1517 онд Даян хаан нас барсаны дараа Монголд улс төрийн бутрал эхэлсэн. 1520-иод оноос баруун түмэн хүчирхэгжиж эхэлсэн бөгөөд 1520-1530- аад оны үед ах Барсболдын хүү Алтаны эзэмшилд орсон.
Ах дүүс
засварлах- Төрболд
- Улсболд
- Арсболд
- Барсболд хаан ихрийн өрөөсөн
- Очирболд
- Алчболд
- Арболд
- Төрөлт гүнж
- Гаруди тайж
- Убсанз Чин тайж
- Гэрболд
- Гэрсэнз жалайр хунтайж
Гэр бүл
засварлах- Эцэг:Даян хаан
- Эх:Мандухай сэцэн хатан
- Хүүхэд:Божигор тайж, Нонун тайж
Ном
засварлах- Лувсанданзан “Алтан товч” УБ., 1990 (хэвлэлд бэлтгэсэн Ц.Шагдар)
- ↑ Жек Уэтэрфорд - Монголын Их Хатадын нууц товчоо, р.246 ISBN 99962-1-225-4