Ноёнтой хатанбаатар

Ноёнтой хатанбаатар нь (1531-?) Гэрсэнз жалайр хунтайжийн их хатан Хатунхайгаас төрсөн хоёр дахь хөвгүүн юм. Бэсүд, Элжигэн отгуудыг түүнд хуваарилан өгчээ. Энэ үеэс Ноёнтойн эзэмшил нь Халхын баруун гарын нэгэн гол отог болсон тухай түүхэнд бичсэн байдаг. Засагт ханы жононгийн зэргийг Ноёнтойн удам залгаж байв. XVII зууны эхээс Ноёнтойн ач хөвүүд болох Хонхуй сэцэн жонон, Бадма хатанбаатар нар Бэсүд, Элжигэн отгийг тус бүр хуваан захирчээ. Хожим 1735 оноос тэдний удам Засагт ханы зэргийг залгах болжээ. Нутгийн төв хэсэг нь өнөөгийн Говь-Алтай аймгийн Шарга, Халиун, Тайшир, Дэлгэр сумдын нутаг, орд өргөө нь Хантайшир уулын орчмоор нутагладаг байжээ. ХХ зуун болтол Ноёнтой хатанбаатарын удам Засагт ханыг захирч байв.

1912 оны байдлаар Засагт хан аймгийн зургаан хошуунд Ноётойн харьяатууд тархан суух болсон байв. Жонон вангийн хошуу, Илдэн гүний хошуу, Бишрэлт гүний хошуунд Бэсүд нар тархсан бол, Ачит ван, Зоригт вангийн хошуунд Элжигэн отог сууж үлджээ.

Гэр бүлЗасварлах

ХөвгүүнЗасварлах

  1. Төвөд хатанбаатар

ОхинЗасварлах

  1. Далай абай:Хорчины Зоригтод өгөв.[2]
  2. Өбүгэлжин абай: Горлусын Мөнхүйд өгөв.[3]
  3. Булинхан абай: Жалайрын Моодайд өгөв.[4]

ИшлэлЗасварлах

  1. Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал
  2. Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал
  3. Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал
  4. Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 100 дахь тал