Аминдурал
Аминдурал нь Хиад Боржигин овгийн Гэрсэнзийн дөрөвдүгээр хөвгүүн юм. Эцгээ нас барсны дараа, Хүрээ, Хороо, Цоохор отгийг өмч болгож авсан. Түүний дүү Дарь тайж үр хүүхэдгүй нас барсны дараа, түүний Хатагин, Хөхүйд отгуудыг авсан.
Гэр бүлЗасварлах
- Эцэг: Гэрсэнз жалайр хунтайж
- Эх: Хатунхай хатан
Ах дүүсЗасварлах
- Ашихай дархан хунтайж
- Ноёнтой хатанбаатар
- Онохуй Үйзэн ноён
- Дарь тайж
- Далдан хүндүлэн ноён
- Саму буйма ноён
ХатанЗасварлах
Хорчины Дарагийн охин Бабухай хатан[1]
ХөвгүүнЗасварлах
- Дорж ахай хар загал
- Мууру буйма: Шолой сэцэн ханы эцэг, Сэцэн хан аймгийн засаг ноёдын дээд өвөг
ОхинЗасварлах
- Түнхэлжин абай: Засагтын авга Бөх ноёнд өгөв.[2]