Экваторын Гвиней
Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улс, нийтлэг нэршил нь Экваторын Гвиней (Испани: Guinea Ecuatorial, Франц: Guinée équatoriale, порт. Guiné Equatorial) нь Субсахарын Африкт орших улс юм. Эх газарт орших хэсэг нь умард талаараа Камерунтай, дорнод ба өмнөд талаараа Габонтой хиллэх бол өрнөдөд нь Гвинейн булан бий. Энэ улсын нутаг дэвсгэрийн хамгийн өмнөд цэг нь Аннобон арал бөгөөд экватороос өмнө зүгт 156 км-т, үлдсэн нутаг дэвсгэр нь экваторын хойд талд оршино. Хэдийгээр тус улсын нэрэнд экваторын гэдэг үг байгаа боловч улсын нутаг дэвсгэрийн нь хаагуур нь ч экватор дайрдаггүй аж.
Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улс | |
---|---|
Төрийн дуулал: Caminemos pisando las sendas de nuestra inmensa felicidad (Испани) Асар их аз жаргалынхаа замаар алхацгаая | |
Нийслэл | Малабо (одоогийн) Сьюдад де ла Пас (баригдаж буй) 3°45′N 8°47′E / 3.750°N 8.783°E |
Томоохон хот | Малабо |
Албан ёсны хэл | |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Жагсаалт |
Угсаатны бүлгүүд (2020[3]) | |
Шашин (2020)[4] |
|
Ард түмний нэршил | |
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (дарангуйлал)[5][6] |
Теодоро Обианг Нгема Мбасого | |
Теодоро Нгема Обианг Манге | |
Мануэла Рока Ботей | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Сенат | |
Төлөөлөгчдийн танхим | |
Тусгаар тогтнол (Испаниас) | |
• Тунхагласан | 10 сарын 12, 1968 |
Газар нутаг | |
• Нийт | 28,050 км2 (141) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 1,679,172[7] (154) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | $27.959 тэрбум (148) |
• Нэг хүнд ноогдох | $18,127[8] |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | $16.012 тэрбум (133) |
• Нэг хүнд ноогдох | $8,462[9] |
ХХИ (2021) | ▲ 0.596[10] дундаж · 145 |
Мөнгөний нэгж | Төв Африкийн франк (XAF) |
Цагийн бүс | UTC+1 (БАЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +240 |
Домэйн нэр | .gq |
Урьдны испанийн колони байсан тус улсын хүн амын дийлэнх нь фангууд бол цөөн тооны бүби байна. Экваторын Гвиней нь тэнгисийн эрэг дагуу их хэмжээний газрын тосны баялагтай боловч түүнээс олсон ашгийг нь цөөн тооны эрх мэдэл бүхий улс төрчид л хүртдэг байна. Нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ Европын Холбооны улсуудын дунджид хүрэх ч, ядуурлын түвшин өндөр.[11] Хүний эрх зөрчигдөх явдал нь эрс багассан боловч хууль эрх зүйн найдвартай орчин бүрдээгүй хэвээр байсаар байна.
Газар зүй
засварлахЭкваторын Гвиней нь Африк тивийн хамгийн жижиг нутаг дэвсгэртэй улсуудын нэг бөгөөд нийт 28.051 км² нутаг дэвсгэртэйгээс эх газарт байх нутаг нь ойролцоогоор 26.000 км². Үүнийг манай улсын газар нутагт харьцуулбал ойролцоогоор Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн талаас ч бага гэсэн үг юм. Эх газарт орших хэсгийг нь Мбини гэх ба тэнгисийн эргээсээ алгуур өндөрссөөр бүс нутгийн төв хэсэгтээ 1200 метр хүртэл өргөгдөнө.
Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэг нь болох Биоко арал нь ойролцоогоор 2000 км² талбайтай. Мөн түүнчлэн эргийн ойролцоох Кориско, Их Элобей, Бага Элобей зэргийн арлуудаас гадна Сан-Томе арлаас баруун урд зүгт 352 км-ийн зайд орших 17 км² газар нутаг бүхий Аннобон арал Экваторын Гвинейд харьяалагдана.
Хуурай газрын хилийн урт нь 835 км, эргийн хилийн урт нь 300 орчим километр.
Уур амьсгал
засварлахАрал дээр болон эх газарт халуун орны чийглэг ойн уур амьсгалтай ба хуурай байх үе нь маш богино. Биоко арал дээр хуурай улирал нь арванхоёрдугаар ба нэгдүгээр сар байхад, эх газарт долоодугаар сараас наймдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Амьтан, ургамал
засварлахЭкваторын Гвинейд халуун орны чийглэг ой зонхилно. Биоко арал дээрх чийглэг ойг тариалангийн талбай болгосон. Аннобон арал дээр ихэнхдээ тосны- ба наргилын далдуу мод ургадаг.
Чийглэг ойн бүс нутаг нь олон зүйлийн амьтанд тохиромжтой уур амьсгалтай учраас шимпанзе, горилла, дрил, мандрил, макака ихээхэн байдаг. Мөн цоохор ирвэс, ойн заан, ойн одос үхэр, бутны гөрөөс, бонго ч ихээр тааралдана.[12]
Цахим холбоос
засварлахWiktionary: Экваторын Гвиней – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ "History, language and culture in Equatorial Guinea".
- ↑ "Equatorial Guinea Adds Portuguese as the Country's Third Official Language". 14 October 2011. Татаж авсан: 26 September 2022.
- ↑ Equatorial Guinea. Cia World Factbook.
- ↑ "Religions in Equatorial Guinea | PEW-GRF". Global Religious Futures. Archived from the original on 9 April 2022. Татаж авсан: 19 April 2022.
- ↑ "Section 3. Freedom to Participate in the Political Process". Equatorial Guinea 2020 Human Rights Report (PDF). U.S. Embassy in Equatorial Guinea (Report). 2020. p. 15. Татаж авсан: 8 August 2021.
- ↑ "Democracy Index 2020". Economist Intelligence Unit (британи-англи хэлээр). Татаж авсан: 2021-12-17.
- ↑ "Equatorial Guinea". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- ↑ "GDP per capita, PPP (current international $) - Equatorial Guinea". data.worldbank.org. The World Bank. Татаж авсан: 26 April 2022.
- ↑ "GDP per capita (current US$) - Equatorial Guinea". data.worldbank.org. The World Bank. Татаж авсан: 26 April 2022.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 16 October 2022.
- ↑ Andrej Pustovitovskij: Strukturelle Kraft in Internationalen Beziehungen: Ein Konzept der Macht in internationalen Verhandlungen. Springer-Verlag, 2016, ISBN 978-3-658-12693-3, Kapitel 5.2.5.: Äquatorialguinea – China als Brecher der politischen Isolation, S. 207 (eingeschränkte Vorschau in der Google-Buchsuche [abgerufen am 21. Januar 2019]).
- ↑ Bioko Biodiversity Protection Program. In: bioko.org. 18. Februar 2019, abgerufen am 18. Februar 2019 (englisch).