Бүгд Найрамдах Мали Улс (франц. République du Mali; бамана Mali ka Fasojamana) — Өрнөд Африкт орших улс. Далайд гарцгүй энэ орон баруун талаараа Сенегал, хойд талаараа Мавритан, Алжир, зүүн талаараа Нигер, урд талаараа Буркина Фасо, Кот-д'Ивуар, Гвиней гэх долоон улстай газраар хил залгадаг.

Бүгд Найрамдах Мали Улс
République du Mali
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: франц. "Un peuple, un but, une fo"
«Нэг ард түмэн, нэг зорилго,
нэг итгэл найдвар»
Төрийн дуулал: франц. "Pour l'Afrique et pour toi, Mali"
«Африкийн төлөө, Мали таны төлөө»
Location Mali AU Africa.svg
Нийслэл
Бамако
Албан ёсны хэлФранц
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлБамана
Төр засагЕрөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Амаду Тумани Туре
• Ерөнхий сайд
Сиссе Мариам
Кайдама Сидибе
Тусгаар тогтнол
1960 оны 9 сарын 22
Газар нутаг
• Нийт
1,240,192 км2 (24)
• Усны эзлэх талбай (%)
1.6
Хүн ам
• Тооллого
14,517,176[1]
• Нягтаршил
11.7/км2
ДНБ (ХАЧТ)2010 тооцоо
• Нийт
$16.772 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$1,251[2]
ДНБ (нэрлэсэн)2010 тооцоо
• Нийт
$9.268 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$691[2]
ОТББИ (1994)50.5
өндөр
ХХИ (2007) 0.371
Error: Invalid HDI value · 178
Мөнгөний нэгжӨрнөд Африкийн франк (XOF)
Цагийн бүс+0
Жолооны талбаруун
Утасны томьёо+223
Домэйн нэр.ml

1,240,000 км² (дэлхийн 24-р том орон) талбайт уудам нутагтай энэ оронд 14.5 сая хүн амьдардаг. Нийслэл нь Бамако. Нутгийн зүүн хойд хэсгээр Сахарын цөл, баруун урд хэсгээр хээр тал үргэлжилнэ. Дийлэнх хүн ард нутгийн урд биеээр Нигер, Сенегал хоёр мөрний сав газраар суурьшдаг. Ард түмний 35% Бамана ястан бусад хувь нь өөр олон ястан, омгоос бүрдэнэ. Хүн амын 90% нь Лалын шашинтан.11 дүгээр зуунаас дэлгэрсэн. /Сунит урсгал/

ТүүхЗасварлах

Эрт дээр 11-12 дугаар зуунаас Мали улсын нутаг дэвсгэрт Гана, Сонгхай, Мали зэрэг Баруун Африкийн олон жижиг хаант улсууд оршин тогтнож байсан бөгөөд одоогийн Мали тэд нараас нэрээ авчээ.

Францчууд 1880 оны орчим Малид иржээ. Тэд Малиг өөрийн колони болгох гэж их хичээсэн юм. Орон нутгийнханы эсэргүүцэл 1898 онд Малинка цэрэг Самори Туре долоон жилийн дайны дараа ялагдсанаар дуусав. Мали нь Францын Судан нэртэй Францын Баруун Африкийн нэг хэсэг болжээ.

1958 онд тус улс бие даасан байдалтай болж, /Communauté française/ -д элсэв. Автономит улсын хувьд тус улсыг Бүгд Найрамдах Судан гэж нэрлэх болсон. 1959 оны 1 дүгээр сард тэрээр Сенегал-тай нэгдэж Мали улсын холбоог байгуулав. Францын Судан, Сенегал улсуудаас бүрдсэн Мали Улсын Холбоо 1960 оны 6 дугаар сарын 20 -нд тусгаар тогтносон боловч 1960 оны 8 дугаар сарын 20 -нд Мали тусдаа улс болж тус Холбоо задарчээ. Мөн оны 9 дүгээрр сарын 22-нд тус улс мөн Францын нийгэмлэгээс гарч, нэрээ албан ёсоор Бүгд Найрамдах Мали Улс болгон өөрчилжээ.

1961 онд Модибо Кейта тусгаар тогтносон Малигийн анхны ерөнхийлөгч болов. 1968 онд цэргийн эргэлт болж, үүний үр дүнд Кейтаг генерал Мусса Траоре түлхэн унагаж, анхны Ерөнхийлөгч нь үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөжээ. 1979 онд Траоре нь Мали Ард түмний Ардчилсан Холбоо намыг тус улсын цорын ганц хууль ёсны нам болгосон юм.

1991 онд тус улсад эдийн засгийн хямрал болж үймээн дэгдэж эхэлсэн байна.

Траоре-д 1993, 1999 онд хоёр удаа цаазаар авах ял оноосон боловч ялыг бүх насаар нь хорих ялаар сольжээ. Түүнийг засгийн эрхээс зайлуулсны дараа Мали-д олон намын ардчилал тогтолцоо бий болсон. Тус улсын одоогийн шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 12-нд баталсан ажээ.

Лалын хэт даврагсад үймээн дэгдээж Мали-гийн Засгийн газрын хүсэлтээр Франц 2013 оны 1 дүгээр сард цэргийн ажиллагаа эхлүүлж францчууд болон исламистуудын хооронд урт удаан дайн эхэлсэн. 1 дүгээр сарын эцэс гэхэд Франц, Африкийн цэргүүд босогчдоос олон хотыг эзлэн авав. Франц хүчээ аажмаар бууруулж, хариуцлагыг НҮБ болон Африкийн бусад орнуудад шилжүүлж эхэлсэн. Үүний зэрэгцээ Европын холбоо Мали улсын армийг сургахад туслалцаа үзүүлж байсан.

Нийгэм улс төрЗасварлах

1992 оны Мали улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч бол ерөнхийлөгч бөгөөд бүх нийтийн шууд сонгох эрхээр таван жилийн хугацаатай сонгогддог. Ерөнхийлөгч албан тушаалаа дараалан хоёроос илүүгүй удаа хашиж болно. 21 -гээс дээш насны бүх хүмүүс санал өгөх эрхтэй.

Эмэгтэйчүүд 1956 оноос хойш санал өгөх эрхтэй болсон. Мали бол "Африкийн Эв нэгдлийн байгууллагын" анхны гишүүдийн нэг байсан (1963 оны 5 -р сарын 25) бөгөөд одоо түүний залгамжлагч "Африкийн холбоо"-ны гишүүн болжээ.

Мали улсын албан ёсны хэл бол франц хэл бөгөөд үүнийг захиргаа, сургууль, тус улсын угсаатны бүлгүүдийн хоорондын холбоо барих хэрэгсэл болгон ашигладаг. Оршин суугчдын ихэнх нь Барбара хэлээр ярьдаг. Үүнийг мөн захиргаа, хэвлэл мэдээллийн хэл болгон ашигладаг. Бамбараг Малигийн хүн амын 80 орчим хувь нь ойлгодог байна. Хүн амын 15 -аас дээс насны иргэдийн 28% бичиг үсэгтэй ажээ.

Тус улс 1960 оны 9 дүгээр сарын 28 -нд НҮБ -ын гишүүн болсон.

Зургийн цомогЗасварлах

Эх үүсвэрЗасварлах

  1. "Mali preliminary 2009 census". Institut National de la Statistique. Retrieved 12 January 2010.
  2. 2.0 2.1 2.2 2.3 "Mali". International Monetary Fund. Retrieved 30 April 2011.