Бүгд Найрамдах Чад Улс [tʃat, tʃaːt] (араб. جمهوريّة تشاد‎, франц. République du Tchad [tʃad]) нь далайд гарцгүй Төв Африкийн улс юм.[6] Тус улс нь умард талаараа Ливитэй, зүүн талаараа Судантай, өмнөд талдаа Төв Африкийн Бүгд Найрамдах Улстай, баруун талаараа Камерун, Нигер, Нигери улсуудтай хиллэдэг.

Бүгд Найрамдах Чад Улс
جمهوريّة تشاد&(арабаар)
République du Tchad (францаар)
Flag of
Чадын төрийн далбаа
Чадын төрийн сүлд of
Чадын төрийн сүлд
Уриа: «араб. الاتحاد، العمل، التقدم»
«франц. Unité, Travail, Progrès»
„Эв нэгдэл, хөдөлмөр, дэвшил“
Төрийн дуулал: Чадын төрийн дуулал
Chad on the globe (North Africa centered).svg
НийслэлН’Жамена
Албан ёсны хэлАраб ба франц хэл
Төр засагБүгд Найрамдах Улс
Ерөнхийлөгчийн засаглал
• Төрийн тэргүүн
Ерөнхийлөгч
Идрис Деби
Байгуулагдсан
• Үйл
1960 оны 8 сарын 11
(Францаас)
Газар нутаг
• Нийт
1.284.000 км2
Хүн ам
• Тооцоо
15,4 сая (Мэдээ: 2018)[1]
• Өсөлт (2017)
+1,86 %[2]
• Нягтаршил
10,28/км2
ДНБ (ХАЧТ)тооцоо
• Нийт
  • Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
ДНБ (нэрлэсэн)тооцоо
• Нийт
2016[4]
  • 10,10 тэрбум USD (136.)
  • 28,98 тэрбум USD (129.)
  • 852 USD (164.)
  • 2.445 USD (162.)* Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
ХХИ0,396 (186.; Мэдээ: 2016)[5]
Error: Invalid HDI value
Мөнгөний нэгжФранк КФА BCEC (XAF)
Цагийн бүсUTC+1
Утасны томьёо+235
ISO 3166 кодTD, TCD, 148
Домэйн нэр.td

Хэдийгээр энэ улс нь 2003 оноос эхлэн газрын тос олборлон эдийн засаг нь хөгжлийн шатандаа орсон боловч дэлхийн улсуудын хамгийн буурай хөгжилтэй, ядуу орнуудын тоонд багтсаар байгаа юм.[6] Хүний хөгжлийн илтгэцүүрт тус улс нь дэлхийн 188 орны 186-д жагсдаг.

Газар зүйЗасварлах

 
Чад улсын газар нутгийн хойноос урагшлах тусам өөрчлөгдөж буй газар зүйн гурван өөр бүсүүд

Чад нь чадын ай сав газрын зүүн хэсэг болон чад нуурын ихэнх хэсэгт багтана. Чадын ай сав газар (чад нуурын хамт) нь тус улсын нийт газар нутгийн 90 %-ийг эзэлдэг. Чадын ай савын зүүн талаар Эннедийн тэгш өндөрлөг (1.450 м) ба Вадайн хязгаараар (1.320 м) өргөгдөх бол умард зүгт нь галт уулын гаралтай Тибестийн нуруу (3.415 м Эми Куси, сахарын цөлийн хамгийн өндөр цэг) мөн Эрдийн тэгш өндөрлөгүүд бий. Хойд бүс нутгийн төв хэсэгт энэ улсын хамгийн нам дор цэг болох Боделе хотгор оршдог.

Уур амьсгалЗасварлах

Чадын нутгийн хойд хэсгээр дэлхийн хамгийн том хуурай цөл болох Сахарын цөл сунан орших бол түүний урд хэсгээр нь уур амьсгал ба ургамлын бүс болох сахелиар үргэлжлэн, өмнө зүгт нутгийн захаар ойт хээрийн бүс хүртэл төрөл бүрийн байгалийн бүс нутагтай.

Энэ улс нь ерөнхийдөө зуны улиралд баруун африкийн борооны улирал, өвлийн улиралд харматтаны пассат салхины нөлөөнд байна. Нутаг дэвсгэрийн хойд талаар өдөр шөнийн эрс ялгаа бүхий температуртай, бараг хур тунадас буудаггүй (жилдээ 20-40 мм) цөлийн уур амьсгалтай байхад өмнө зүгт нь бараг л халуун орны болон хувьсамтгай чийглэг уур амьсгалтай байх ба энэ хэсгээрээ жилдээ 1000 мм гаран хур тунадас буудаг.

Ургамал, амьтны аймагЗасварлах

Чадын ургамал, амьтны аймгийг ерөнхийд нь маш бага судлан, баримтжуулсан хэмээн үздэг. Чадын газар нутгийг био цаг уурын гурав, биогазар зүйн таван бүсэд хуваана. Био цаг уурын бүсүүдэд сахарын цөл, сахель, өмнийн халуун орны ойт хээрийн бүс орно. Биогазар зүйн бүсүүдийг Тибестийн уулархаг бүс нутаг, сахарын цөлийн өвөр хэсэг болох элсэн- ба чулуун манхан, чад нуурын эргэн тойрон болон түүний цутгалуудын ойт хээрийн бүс, суданы чийглэг ойт хээрийн бүс ба хуурай ойт хээрийн бүсүүд бүрдүүлнэ. Эдгээр төрөл бүрийн био цаг уурын болоод биогазар зүйн бүс нутгуудаас үүдэлтэйгээр сахель суданы их бүс нутагт ургамал, амьтны аймгийн хамгийн олон төрөл зүйлүүд бий. Жишээ нь 2011 онд тус улсын газар нутгийн 9 % хувь буюу 11.921.000 га талбайг ой бүрдүүлж байв (гэхдээ сүүлийн жилүүдэд хаяналтгүйгээр модыг тайрах, эсвэл хулгайгаар мод огтлох зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээгээр ойгоо устгаж үгүй хийж байгаа).

Чадын улсын нутаг дэвсгэрт 2007 он хүртэл хийсэн тооцоогоор нийт 4.318 төрөл зүйлийн ургамал, 722 төрөл зүйлийн амьтныг бүртгэн авсан байна. Үүний 71 төрөл зүйлийн ургамал, 4 хөхтөн, 1 хэвлийгээр явагч, 1 шувуу, 16 төрлийн загас зөвхөн тус улсын нутагт дэвсгэрт цөөн тоогоор тархсан байдаг буюу тус улсад л бүртгэгджээ.

Хүн амЗасварлах

 
Хүн амын өсөлтийн хүснэгт дэх оршин суугчдын тоо саяар[1]

Чад улсын хүн ам бүрэн колоничлогдсон үеэс (1910-1912 оны хооронд) өнөөг хүрэх хугацаанд бараг арван дөрөв дахин нэмэгджээ. 1930 онд Францын колони байх үедээ 973.600[7] хүн амтай байв. 1961 онд 2,675 сая хүн тоологдсон байсан аж.[8] 2009 оны хүн амын тооллогоор 11.039.873 хүн тоологдсон байдаг ч бодитоор бол 10.941.682 хүн амтай гарчээ. Учир нь Сила болон Тибестийн хүн амыг багцаагаар 98.161 хэмээн нэмж гаргасан тоо юм. Тухайн үед бүртгэгдсэн хүн амын 5.452.483 нь эрэгтэй, 5.587.390 (50,6 %) нь эмэгтэйчүүд байв.[9] Энэхүү тоологдсон 10.941.682 хүн амын 10.666.833 нь Чад улсын харьяат хэмээн бүртгэгдсэн байна. Үлдсэн 274.849 хүний ихэнх нь хөрш улсуудаас дүрвэн ирэгсэд байсны дотор Судан (215.912 хүн), Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (35.946), Нигери (6174) зэрэг улсуудын иргэд байв. Ойролцоогоор 3800 орчим оршин суугчид л Африкаас гаралтай бус улсууд байсан байна.[10] 2015 он хүртэл Чадын хүн ам 13,2 сая болон өссөн байна.[6] НҮБ-ын урьдчилсан тооцоогоор тус улсын хүн ам 2050 он гэхэд 35 сая гаран болно гэсэн тооцоог хийжээ.[11]

ТүүхЗасварлах

Өнөөгийн Чад улсын нутаг дэвсгэрт хүн суурьшин амьдрах болсон нь бүр балар эртний үеэс эхэлнэ. МЭӨ хоёрдугаар зуунаас энд төмөр зэвсгийн үе эхэлсэн байдаг.

Төв Африкийн хаанчлалЗасварлах

Цахим холбоосЗасварлах

Wiktionary: Чад – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Чад – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ЭшлэлЗасварлах

  1. 1.0 1.1 World Population Prospects – Population Division – United Nations. Abgerufen am 17. August 2018.
  2. Chad. In: The World Factbook. CIA, 26. September 2018, archiviert vom Original am 1. Oktober 2018; abgerufen am 2. Oktober 2018 (Die Zahlen auf der Originalseite werden regelmäßig aktualisiert. Die Angaben im Artikel beruhen auf der archivierten Version.).
  3. Chad. In: The World Factbook. CIA, 26. September 2018, archiviert vom Original am 1. Oktober 2018; abgerufen am 2. Oktober 2018 (Die Zahlen auf der Originalseite werden regelmäßig aktualisiert. Die Angaben im Artikel beruhen auf der archivierten Version.).
  4. World Economic Outlook Database. In: imf.org. IWF, Juli 2017, abgerufen am 20. November 2018 (englisch).
  5. Overview – Human Development Report 2016. (PDF; 620 kB) In: hdr.undp.org. UNDP, 2016, S. 25, abgerufen am 13. August 2018 (englisch).
  6. 6.0 6.1 6.2 Wirtschaft. Abgerufen am 6. Juni 2017.
  7. Von A-Z: Das Konversationslexikon; Berlin 1932; Sp. 670
  8. Meyer’s Duden Weltatlas. Mannheim 1962; S 64, 86.
  9. Deuxième recensement général de la population et de l’habitat. In: (RGPH2, 2009), Tabelle 2.01 auf S. 33 (französisch).
  10. Deuxième recensement général de la population et de l’habitat. In: (RGPH2, 2009), Tabelle 5.05 auf S. 108 (französisch).
  11. World Population Prospects - Population Division - United Nations. Abgerufen am 23. Juni 2018.