Португал хэл
Португал хэл бол Португал улсын үндсэн хүн ам португал үндэстэн болон Бразил улсын үндсэн хүн амын төрөлх хэл юм. Мөн хуучин Португал улсын эзэмшилд байсан нутгуудад португал хэл өргөн тархсан байдаг.[1] Хэл шинжлэлийн ангиллаар Энэтхэг-Европ язгуурын Роман бүлэгт багтана. Португал хэлийг өдгөө 276 сая орчим хүн эх хэлээ болгон ашиглаж, 9 улс албан ёсны хэлээ хэмээн хуульчилжээ.
Португал хэл | |
---|---|
Өөрийн нэр | português |
Тархалт | Португал, Бразил, Мозамбик гэх мэт Португал хэлт орнуудын хамтын нөхөрлөлд багтдаг орнуудад |
Төрөлх хэлтний тоо | 203 сая |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Бичиг үсэг | Латин үсэг (Португал янз) |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | ![]()
![]() |
Орон нутаг | ![]() |
Тохируулагч байгууллага | Олон улсын Португал хэлний хүрээлэн |
Томьёолбор | |
ISO 639-1 | pt |
ISO 639-2 | por |
ISO 639-3 | por |
![]() ██ Төрөлх хэл ██ Албан ёсны, засгийн хэл ██ Соёлын, хоёрдугаар хэл ██ Цөөнхийн хэл ██ Португал хольцтой нутгийн хэл |
Португал, Бразил, Ангол, Мозамбик, Кабо-Верде, Гвиней-Бисау, Сан-Томе ба Принсипи, Экваторын Гвинеи (испани, франц хэлийн хамт), Зүүн Тимор (австронезийн тетум хэлийн хамт), мөн Макао (хятад хэлний хамт) португал хэлийг албан ёсоор хэрэглэдэг.
"Роман" хэлний бүлгийн гарал үүсэлтэй учраас бусад роман хэлтэй ихээхэн нийтлэг зүйлтэй байдаг. Ялангуяа испани хэлтэй ихээхэн ойролцоо байдаг.
Эх үүсвэрЗасварлах
- ↑ "Estados-membros da CPLP" (in Portuguese). 28 February 2011.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link)