Олон Улсын Олимпын Хороо
Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) (франц. Comité international olympique, англ. International Olympic Committee) нь Швейцарийн Лозанна хотод төвтэй Олимпын наадмын төрөл багтдаг спортын холбоодын эрх барих дээд байгууллага юм. Энэхүү байгууллагыг 1894 оны зургаадугаар сарын 23-нд Францын багш, түүхч мэргэжилтэй Пьер де Кубертен болон Грекийн бизнесмен, зохиолч Деметриус Викелас нар үүсгэн байгуулжээ.
Олон Улсын Олимпын Хороо Comité international olympique (фр.) International Olympic Committee (англ.) (ОУОХ) | |
---|---|
![]() | |
Зорилго: | Олимпын наадмыг зохион явуулах, үйл ажиллагааны хангалтыг хянах |
Удирдлага: | Томас Бах, ерөнхийлөгч |
Байгуулагдсан огноо: | 1894 оны 6 сарын 23 |
Гишүүдийн тоо: | 107 хүн (Мэдээ: 2014 оны хоёрдугаар сар, сайн дурын гишүүдийг оролцуулаагүй) |
Төв байр: | Лозанна, Швейцари |
Цахим хуудас: | www.olympic.org |
МЭӨ 393 - МЭӨ 776 оны хооронд зохион байгуулагдаж байсан олимпын наадмын түүчээ ОУОХ-ны удирдлаган дор 1896 оны дөрөвдүгээр сарын 6-нд Грекийн нийслэл Афин хотноо зохион байгуулагдсан нь орчин үеийн анхны олимпын наадам хэмээн түүхнээ тэмдэглэн үлджээ.
Дэлхийн 203 орон ОУОХ-ны хөдөлгөөнд гишүүн орноор нэгдсэн байдаг ба 134 нэр зүтгэлтэн хүмүүс олимпын хөдөлгөөний бэлгэ тэмдгийн гишүүн алдрыг зүүжээ.
ТэргүүнүүдЗасварлах
Тэргүүн | Улс | Ажилласан огноо |
---|---|---|
Деметриус Викелас | Грек | 1894—1896 |
Барон Пьер де Кубертен | Франц | 1896—1916 болон 1919—1925 |
Барон Годфруа де Блоне | Швейцар | 1916—1919 |
Каунт Анри де Байе-Латур | Бельги | 1925—1942 |
Зигфрид Эдстрём | Швейцар | 1946—1952 (1942—1946) |
Эвери Брендеж | Америкийн Нэгдсэн Улс | 1952—1972 |
Лорд Майкл Моррис | Ирланд | 1972—1980 |
Маркиз Хуан Антонио Самаранч | Испани | 1980—2001 |
Граф Жак Рогге | Бельги | 2001—2013 |
Томас Бах[1] | Герман | 2013- |