Итали хэл (Итали: italiano, lingua italiana) Итали хэл нь Энэтхэг-Европ хэлний аймгийн Италик бүлэгт хамаарагдах флоренц аялгад суурилсан роман хэл юм. Мөн Европын холбооны албан ёсны 23 хэлний нэг билээ. Өнөөдөр итали хэлээр 80-аад сая хүн ярьдаг. Итали хэл нь Итали улс, Сан Мариногийн вант улс, Швейцар, Хорват, Словани, Ватикан улсын албан ёсны хэл юм. Итали хэл нь манай он тооллын 476 - 1000 оны хооронд буюу 500-аад жилийн хугацаанд Ромын эзэнт гүрний үеийн ярианы латин хэлнээс үүссэн хэмээн хэл судлаачид тодорхойлдог. 1200 - 1300 оны үед Флоренц хот улс төр, эдийн засаг, соёлын хөгжлөөрөө Италийн бусад хотуудыг тэргүүлж хүн амын тоо 100 мянга гаруй болж байсан бөгөөд Италийн соён гэгээрүүлэгч, алдарт яруу найрагч Данте Алигьери, Франческо Петрарка, Жованни Боккаччо нар Флоренц аялгаар зохиол бүтээлээ туурвиж тэдний шүлэг, яруу найраг Итали даяар тархан, олонд сайшаагдаж байжээ. Үүнээс улбаалан шинэ залуу яруу найрагчид, шүүмжлэгчид өөрсдийн бүтээл, туурвилаа олонд хүргэхийн тулд тухайн аялгаар бичихийг эрхэмлэх болсон нь флоренц аялга итали хэлний үндсэн аялга болоход нөлөөлсөн юм. 1827 онд Италийн сэргэн мандалтын үеийн алдарт уран зохиолч Алессандро Манзони “Сүйт залуус” хэмээх романаа туурвисан нь зөвхөн уран зохиолын болон ихэс дээдсийн гэгдэж байсан флоренц аялгад суурилсан бичгийн хэлийг ярианы хэлтэй нэгтгэхэд түлхэц болон, орчин цагийн итали хэл үүсэх эхлэл болжээ.[4][5]

Итали хэл
italiano, lingua italiana
Өөрийн нэр[itaˈljaːno]
Тархалт
УгсаатанИталичууд
ЯрилцагчидТөрөлх: 65 сая (2022)[1]
Хоёрдогч: 3.1 сая[1]
Нийт: 68 сая[1]
Эрт хэлбэр
Аялга
Латин бичиг (Итали цагаан толгой)
Итали брайл үсэг
Албан ёсны хэрэглээ
Улс


Орон нутаг
Тохируулагч
байгууллага
Accademia della Crusca (de facto)
Томьёолбор
ISO 639-1it
ISO 639-2ita
ISO 639-3ita
Глоттологital1282
Linguasphere51-AAA-q
Дэлхий дээрх итали хэлний газарзүйн тархалт:
  Олонхын хэл
  Цөөнхийн хэл байсан эсвэл өмнө нь олонхын байсан газар нутаг
  Итали хэлээр ярьдаг нийгэмлэгүүд байдаг бүс нутаг
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Номзүй: Итали хэлзүй, 2010 он, Ш. Цэлмэг

  1. 1.0 1.1 1.2 Итали хэл at Ethnologue (25th ed., 2022) Загвар:Closed access
  2. "Пап лам Франциск Пүрэв гарагт Мальтын цэргүүдийг хүлээн авч уулзана – Англиар". ANSA.it. 2016-06-21. Архивласан огноо 2023-08-13. Татаж авсан: 2024-10-03.
  3. "Бүс нутгийн болон цөөнхийн хэлний тухай Европын дүрэмд тусгагдсан хэлнүүд" (PDF). Архивласан (PDF) огноо 2022-12-13. Татаж авсан: 2024-10-03. (PDF)
  4. Fabrizio Berloco (2018). The Big Book of Italian Verbs: 900 Fully Conjugated Verbs in All Tenses. With IPA Transcription, 2nd Edition. Lengu. ISBN 978-8894034813.
  5. Luciano Canepari (1992). Manuale di pronuncia italiana [Handbook of Italian Pronunciation] (Italian хэлээр). Bologna: Zanichelli. ISBN 978-88-08-24624-0.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found