Нунавут нь Канадын хамгийн том бөгөөд хамгийн шинэ нутаг дэвсгэр юм. 1999 оны дөрөвдүгээр сарын нэгэнд Нунавутын Акт [4] болон Нунавутын Газар Эзэмших Эрхийн Хэлэлцээрийн[5] дагуу Баруун Хойд Нутаг Дэвсгэрээс салж байгуулагдсан боловч одоогийн хил нь бүр 1993 онд тогтоогдсон байлаа. Нунавут байгуулагдсан нь 1949 онд Ньюфаундленд муж шинээр байгуулагдсанаас хойш Канадын газрын зурагт орсон анхны томоохон өөрчлөлт болсон юм.

Нунавут
Англи: Nunavut
ᓄᓇᕗᑦ

Coat of arms of Nunavut.svg
Далбаа [[Image:{{{сүлд}}}|85px|Сүлд]]
Далбаа Сүлд
Уриа: Инуктитут:Nunavut Sannginivut
("Манай газар, манай хүч")
Нунавут-г тодруулж харуулсан Канадын газрын зураг
Нийслэл Икалуйт
Хамгийн том хот Икалуйт
Хамгийн том метрополитан бүс Икалуйт
Албан ёсны хэлнүүд инуктитут, инуйннактун, англи, франц
Засгийн газар
Комиссар Анн Меекитюк Хансон
Ерөнхий сайд Пол Окалик (Зөвшилцлийн засгийн газар)
Холбооны төлөөлөл Канадын парламентад
Танхим дахь суудал 1
Сенат дахь суудал 1
Канадын Холбоо 1999 оны дөрөвдүгээр сарын 1 (13)
Нутаг дэвсгэр [1] 1-д
Нийт 2,093,190 км2
Хуурай газар 1,932,255 км2
Ус (%) 160,935 км2 (7.7%)
Хүн ам  13-д
Нийт (2008) 31,152 (тооцоо)[2]
Нягтшил 0.015/км2
ДНБ  13-д
Нийт (2006) $1.213 тэрбум[3]
Нэг хүнд ногдох C$39,383 (8)
Товчлол
Шуудангийн NU
ISO 3166-2 CA-NU
Цагийн бүс -5, -6, -7
Шуудангийн кодын эхний үсэг X
Бэлэгдлүүд  
 - Цэцэг Saxifraga oppositifolia
 - Шувуу Цэвдгийн цагаан ятуу
Вэбсайт [http://www.gov.nu.ca/ www.gov.nu.ca]
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан

Зүүн зүгт Баффин арал дээр орших нийслэл Икалуйтыг (хуучин "Фробишер булан") 1995 оны Нунавутын нийслэлийн талаархи бүх нийтийн санал асуулгаар сонгосон юм. Бусад томоохон суурингуудыг нэрлэвэл Рэнкин булан, Кэмбриж булангийн бүсийн төвүүдийг нэрлэж болно. Нунавутын хойд зүгт Эллесмиэр арал байдаг ба баруун зүгт Викториа арлын зүүн ба өмнөд хэсгийг хамардаг. Нунавут нь Канадын хамгийн цөөн хүн амтай бөгөөд хамгийн том нутаг дэвсгэртэй засаг захиргааны нэгж юм. Тус нутаг дэвсгэрт дөнгөж 29,474[1] хүн ам Баруун Европын чинээ нутаг дэвсгэрт тархан суудаг. Хэрэв Нунавут бүрэн эрхэт тусгаар улс байсан бол дэлхий дээр хүн амын хамгийн бага нягтшилтай улс байх байсан. Хамгийн ойр очих Гренланд гэхэд л нутаг дэвсгэрээр бараг чацуу мөртлөө хүн ам нь хоёр дахин их билээ.[6]

Нунавутнь Инуйтуудын хэл болох Инуктитутаар "манай газар" гэсэн үг юм. Оршин суугчдыг нь Nunavummiut буюу ганц тоон дээр Nunavummiuq гэж нэрлэдэг.

Лавлах материал

засварлах
  1. 1.0 1.1 Statistics Canada (2006). "Community Highlights for Nunavut". Archived from the original on 2012-12-05. Татаж авсан: 2008-01-16. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |month= (help)
  2. Statistics Canada. "Canada's population estimates 2008-06-25". Татаж авсан: 2008-06-25.
  3. Gross domestic product, expenditure-based, by province and territory
  4. Justice Canada (1993). "Nunavut Act". Татаж авсан: 2007-04-26.[permanent dead link]
  5. Justice Canada (1993). "Nunavut Land Claims Agreement Act". Archived from the original on 2011-06-05. Татаж авсан: 2007-04-26.
  6. "CIA World Factbook". Archived from the original on 2020-05-09. Татаж авсан: 2008-10-04.

Нэмж унших материал

засварлах

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Нунавут – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Nunavut – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tourism

Journalism