Ньюфаундленд ба Лабрадор

Ньюфаундленд ба Лабрадор (Англи: Newfoundland and Labrador; Франц: Terre-Neuve-et-Labrador) нь Канадын Холбоонд хамгийн сүүлд элссэн аравдахь муж юм. Газарзүйн хувьд тус муж Канадын Атлантын Далайн эргээр Ньюфаундленд арал ба эх газрын хэсэг болох Лабрадороос бүрдэн оршино. 1949 онд Канадад нэгдэх үед тус мужийг бүхэлд нь Ньюфаундленд гэдэг байсан ба 1964 оноос хойш мужийн засгийн газар өөрийгөө "Ньюфаундленд ба Лабрадорын Засгийн газар" гэх болсон бөгөөд 2001 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Канадын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр мужийн албан ёсны нэрийг "Ньюфаундленд ба Лабрадор" болгон өөрчилсөн. Гэхдээ өдөр тутмын яриандаа канадчууд тус мужийг "Ньюфаундленд" гэдэг ба мужийн доторхи тухайн бүс нутгийг "Лабрадор" гэдэг юм.

Ньюфаундленд ба Лабрадор
Англи: Newfoundland and Labrador
Франц: Terre-Neuve-et-Labrador

Далбаа Сүлд
Далбаа Сүлд
Уриа: Latin: Quaerite prime regnum Dei
("Эхлээд Бурхны хаант улсыг хай." Евангелиас ишлэв. Гэгээн Мэтьюгийн дагуу 6:33)
Ньюфаундленд ба Лабрадор-г тодруулж харуулсан Канадын газрын зураг
Нийслэл Сент Жонс
Хамгийн том хот Сент Жонс
Хамгийн том метрополитан бүс Сент Жонс
Албан ёсны хэлнүүд англи (де-факто)
Засгийн газар
Дэд Захирагч Жон Кросби
Ерөнхий сайд Кэти Дандердейл (Дэвшилтэт Консерватив)
Холбооны төлөөлөл Канадын парламентад
Танхим дахь суудал 7
Сенат дахь суудал 6
Канадын Холбоо 1949 оны гуравдугаар сарын 31 (Баруун Хойд Нутаг Дэвсгэрээс салсан) (12)
Нутаг дэвсгэр  10-д
Нийт 405,212 км2
Хуурай газар 373,872 км2
Ус (%) 31,340 км2 (7.7%)
Хүн ам  9-д
Нийт (2008) 508,270 (тооцоо)[1]
Нягтшил 1.35/км2
ДНБ  8-д
Нийт (2007) C$29.034 тэрбум[2]
Нэг хүнд ногдох C$57,348[3] (3)
Товчлол
Шуудангийн NL
ISO 3166-2 CA-NL
Цагийн бүс Ньюфаундлендэд -3.5
Лабрадорт -4
Шуудангийн кодын эхний үсэг A
Бэлэгдлүүд  
 - Цэцэг Саррацени
 - Мод Хар гацуур
 - Шувуу Атлантын хуяг хошуут
Вэбсайт www.gov.nl.ca
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан

Newfoundland хэмээх нэр нь англи хэлний "New Found Land" буюу "Шинээр олдсон газар" (Латин хэлний Terra Nova-ийн англи орчуулга) гэсэн үгнээс гаралтай бол, Labrador нь тус бүс нутгийг нээсэн Португалийн судлаач Жуан Фернандес Лаврадорын эзэмшдэг байсан португал хэлний lavrador буюу "газрын эзэн/анжисчин" гэсэн цолноос гаралтай юм.

2008 оны дөрөвдүгээр сарын тооцооноос үзэхэд мужийн хүн ам 508,270 байв.[1] Ньюфаундленд нь англи, франц, ирланд хэлний өөрийн өвөрмөц аялгатай. Лабрадорын англи хэлний аялга Ньюфаундлендийнхтэй ихээхэн төстэй. Түүнчлэн Лабрадорт Инну-аймун болон Инуктитутын өвөрмөц аялгууд бий.

Лавлах материал

засварлах
  • Atlas of Newfoundland and Labrador by Department of Geography Memorial University of Newfoundland, Breakwater Books Ltd; ISBN 1-55081-000-6; (1991)
  • G.J. Casey and Elizabeth Miller, eds., Tempered Days: A Century of Newfoundland Fiction St. John's: Killick Press, 1996.
  • Karl Mcneil Earle; "Cousins of a Kind: The Newfoundland and Labrador Relationship with the United States" American Review of Canadian Studies Vol: 28. Issue: 4. 1998. pp : 387-411.
  • C. R. Fay; Life and Labour in Newfoundland University of Toronto Press, 1956
  • Lawrence Jackson, Newfoundland & Labrador Fitzhenry & Whiteside Ltd; ISBN 1-55041-261-2; (1999)
  • Gene Long, Suspended State: Newfoundland Before Canada Breakwater Books Ltd; ISBN 1-55081-144-4; (April 1, 1999)
  • R. A. MacKay; Newfoundland; Economic, Diplomatic, and Strategic Studies Oxford University Press, 1946
  • Patrick O'Flaherty, The Rock Observed: Studies in the Literature of Newfoundland University of Toronto Press, 1979
  • Joseph Smallwood ed. The Encyclopedia of Newfoundland and Labrador St. John's: Newfoundland Book Publishers, 1981-, 2 vol.
  • This Marvelous Terrible Place: Images of Newfoundland and Labrador by Momatiuk et al., Firefly Books; ISBN 1-55209-225-9; (September 1998)
  • True Newfoundlanders: Early Homes and Families of Newfoundland and Labrador by Margaret McBurney et al., Boston Mills Pr; ISBN 1-55046-199-0; (June 1997)
  • Biogeography and Ecology of the Island of Newfoundland: Monographiae Biologicae by G. Robin South (Editor) Dr W Junk Pub Co; ISBN 90-6193-101-0; (April 1983)

Тайлбар

засварлах
  1. 1.0 1.1 Statistics Canada. "Canada's population estimates 2008-06-25". Татаж авсан: 2008-06-25.
  2. Statistics Canada Gross domestic product, expenditure-based, by province and territory
  3. The Daily, Thursday, May 15, 2008. Study: Resource boom in Saskatchewan and Newfoundland and Labrador

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Ньюфаундленд ба Лабрадор – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Ньюфаундленд ба Лабрадор – Викимедиа зураг, бичлэг, дууны сан