Жастин Трюдо
Жастин Пьер Жеймс Трюдо ( англ. Justin Pierre James Trudeau; 1971 оны 12-р сарын 25-нд Канадын Оттава хотод төрсөн) -Канадын төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2015 оны 11-р сарын 4-нөөс Канадын Ерөнхий сайд бөгөөд 2013 оны 4-р сарын 14-нөөс Канадын Либерал намын даргын албыг хашиж байна. Канадын 15 дахь Ерөнхий сайд Пьер Эллиот Трюдо-гийн ууган хүү юм.
Тэрээр 2000 онд эцгийнхээ оршуулга дээр дуулиантай үг хэлснийхээ дараа олны танил болсон. 2006 оны парламентын сонгуульд либералууд ялагдсаны дараа тэрээр эцэг Пьер Трюдогийн нарийн бичгийн дарга асан, Либерал намыг шинэчлэх комиссын дарга Том Аксвортид өөрийгөө ажилд авахыг санал болгожээ.
2008 онд тэрээр Блок Квебекад нэр дэвшигч Вивиан Барбоаг ялж, парламентын танхимын гишүүн болсон.
2013 оны 4-р сарын 14-нд тэрээр нам доторх сонгуулиар тус намын бүртгэлтэй гишүүд, дэмжигчдийн 80 гаруй хувийн санал авч Канадын Либерал намын даргаар сонгогдов. Намын даргын хувьд тэрээр Ерөнхий сайд асан Жан Кретьен, Пол Мартин нарын сөргөлдөөнтэй холбоотой дотоод зөрчлийг арилгахад хүчин чармайлт гаргасан байна.
Энэ улс төрчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.