Долоон жилийн дайн
Огноо | 1756 он 1763 он хүртэл |
---|---|
Байрлал | Төв Европ, Португал, Хойд Америк, Энэтхэг, Кариб болон тэнгист |
Үр дүн | 1762 он (Санкт-Петербург ба Парис) болон 1763 оны (Парис ба Хубертусбург) энхтайвны хэлэлцээрүүд; Европын статус квог буцаан сэргээх, Франц Их Британид далайн чанад дахь ихээхэн хэмжээний колонио алдсан |
Долоон жилийн дайнд (1756–1763) тухайн үеийн Европын гол гүрнүүд бүгд оролцсон бөгөөд нийтдээ 900,000-1,400,000 хүний амь үрэгджээ.[1] Энэ дайнд 1756-1763 онд болсон Европ ба колонийн бүх дайнуудыг хамруулж үздэг. Тухайлбал Померанийн дайн ба 1754-1763 онд явагдсан Франц-Индианы Дайн энэ дайнд хамрагдаж тооцогддог. Энэ дайнд Прусс, Брауншвайг-Люнебургийн Вант Улс, Их Британийн Нэгдсэн Вант Улсаас (үүний дотор Британийн Хойд Америк дахь колониуд, Британийн Зүүн Энэтхэг компани, Ирланд) бүрдсэн хүчин Австри, Франц (үүний дотор Хойд Америк дахь Францын колони Шинэ Франц, Францын Зүүн Энэтхэг компани), Оросын Хаант Улс, Швед, Саксоны эсрэг дайтсан юм. Португал (Их Британийн талд) ба Испани (Францын талд) улсууд сүүлд дайнд татагдан орсон бөгөөд дайны үеэр төвийг сахисан Нидерландын цэргийн хүчийг Энэтхэгт довтолсон тохиолдол гарч байв.
Дайнаар Франц Хойд Өмнөд Америк дахь колонийн нэг гол гүрний байр сууриа (тухайлбал Франц Хойд Америкийн эх газар дахь "Шинэ Франц" эзэмшлийнхээ ихэнх хэсэг, Карибын зарим арлаа алдсан) болон Европ дахь тэргүүлэгч гүрний байр сууриа [2] алдсан. Франц Европ дахь энэхүү байр сууриа Францын хувьсгалаар л сэргээсэн билээ. Харин Их Британи дэлхийд зонхилох колонийн гүрэн болж гарч иржээ. Францын Тэнгисийн цэргийн хүчин бүрмөсөн сүйдсэн бөгөөд сүүлд Тэнгисийн цэргийн хүчнийг дахин сэргээх өргөн далайцтай хөтөлбөрийг Испанийн флоттой хослуулж байж Британийн Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчний далай дахь ноёрхолд аюул занал учруулсан билээ.[3] Ертөнцийн нөгөө талд Британийн Зүүн Энэтхэг компани Энэтхэгийн дотор хамгийн хүчтэй байр суурийг эзэлсэн бөгөөд яваандаа Энэтхэгийг Британийн Эзэнт Улсын "Эзэн хааны титэм дэх эрдэнэсийн чулуу" болгосон юм. Энэ дайныг Винстон Черчилль анхны "дэлхийн дайн" гэж тодорхойлсон.[4] Учир нь энэ дайнд оролцогчид нь Европын улсууд буюу тэдний гадаад дахь колониуд байсан хэдий ч хүн төрөлхтний түүхэнд дэлхий даяар явагдсан анхны дайн байлаа. Энэ дайн нь нэг талаар хөгжиж буй эзэнт улсуудыг оролцуулсан Англи-Францын дайн байсан ч гэсэн XVIII зууны Хоёрдахь зуун жилийн дайны хамгийн чухал нэг үе шат болсон юм.[5] Дайн анх Прүссийн Агуу Фрийдрих Саксоныг дайлснаар эхэлсэн түүхтэй.
Мөн үзэх
засварлахТэмдэглэл
засварлах- ↑ Seven Years War (1755-63)
- ↑ The Treaty of Paris in Corbett, Julian (1918). England in the Seven Years' War: A Study in Combined Strategy Vol. II (book) (English хэлээр) (Second Edition ed.). London: Longman, Green and Co.
{{cite book}}
:|edition=
has extra text (help);|format=
requires|url=
(help); Cite has empty unknown parameters:|origmonth=
,|accessmonth=
,|month=
,|accessyear=
,|chapterurl=
,|origdate=
, and|coauthors=
(help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ Kennedy, Paul (2004) [1976]. The Rise and Fall of British Naval Mastery (book) (English хэлээр) (new introduction ed.). London: Penguin Books.
{{cite book}}
:|format=
requires|url=
(help); Cite has empty unknown parameters:|accessyear=
,|origmonth=
,|accessmonth=
,|month=
,|chapterurl=
,|origdate=
, and|coauthors=
(help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ Bowen, HV (1998). War and British Society 1688-1815. Cambridge, United Kingdom: Cambridge University Press. p. 7. ISBN 0-521-57645-8.
- ↑ Tombs, Robert and Isabelle. That Sweet Enemy: The French and the British from the Sun King to the Present. London: William Heinemann, 2006.
Лавлах материал
засварлах- Fowler, William H. Empires at War: The Seven Years' War and the Struggle for North America. Vancouver: Douglas & McIntyre, 2005. ISBN 1-55365-096-4.
- Marston, Daniel. The Seven Years' War. Essential Histories. Oxford, UK: Osprey, 2001. ISBN 1-84176-191-5.
- McLynn, Frank. 1759: The Year Britain Became Master of the World. London: Jonathan Cape, 2004. ISBN 0-224-06245-X.
Цахим холбоос
засварлах- The Seven Years' War from The Canadian Encyclopedia
- Ioannis' SYW Project & Uniform Plates
- Clash of Empires and The Battle of the Plains of Abraham - Canadian War Museum
- Seven Years War Reference World History Database
- The French Army 1600-1900
- Events and the participants in the Seven Years War
- Seven Years' War timeline
- The Columbia Encyclopedia, Sixth Edition's entry on the Seven Years' War
- Another Seven Years' War timeline
- Memorial University of New Foundland's page about the war
- Seven Years' War Knowledge Base
- Great Britain Seven Years War Chronology
- 1759: From the Warpath to the plains of Abraham. Virtual Exhibition.
- National Battlefields Commission. Plains of Abraham. National Historic Park. Quebec, Canada.
- The Seven Years' War in Canada
- Virtual Vault, an online exhibition of Canadian historical art at Library and Archives Canada.
- Seven Years' War exhibition at Fort Ligonier