Дархан-Уул аймаг
Дархан-Уул аймаг нь Монгол Улсын Төвийн бүсийн гол зангилаа бөгөөд эдийн засаг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн өндөр хөгжлөөрөө бусад аймгаас ялгардаг. Аймгийн төв нь Дархан хот бөгөөд энэ нь Монголын хоёр дахь том, технологийн дэвшилтэт, орчин үеийн хотуудын нэг юм.
Дархан-Уул аймаг ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠢᠮᠠᠭ | |||||
| |||||
![]() ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠢᠮᠠᠭ тодруулагдсан газрын зураг | |||||
Байгуулагдсан | 1992 он | ||||
Аймгийн төв | Дархан хот | ||||
Нутаг дэвсгэр • Талбай |
3,275 км2 км² | ||||
Хүн ам • Нийт (2023) • Нягтшил |
110,000 31 км2 хүн/км² | ||||
Цагийн бүс | UTC+8 | ||||
Утасны дугаар | +976 (0)137 | ||||
Машины код | ДА_ **** | ||||
ISO 3166-2 | MN-037 | ||||
Цахим сүлжээ | [http://darkhan |
Түүх
засварлахДархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10 сарын 17-нд тавьсан бөгөөд энэ нь Монгол улсын орчин цагийн хоёр дахь томоохон хот болох эхлэл болсон. Хотыг социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Дархан хот нь Орхон гол, Сэлэнгэ мөрөнгийн сав газрын бүсэд багтдаг бөгөөд далайн төвшнөөс дээш 707 метрийн өндөрт байрладаг.
Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан.
Боловсрол
засварлахДархан-Уул аймагт 15 их, дээд сургууль ажиллаж байна, үүнд:
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
- Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
- Анагаах Ухааны Үндэсний Их Сургууль
- Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
- Мандах Их Сургууль
- Дархан Дээд Сургууль
Мөн УГТСЭШХүрээлэн, Бактер судлалын хүрээлэн, "Виктори зон" сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 660 гаруй эрдэмтэн багш ажиллаж, 21,000 гаруй оюутан суралцаж байна.
Аймгийн хэмжээнд 35 ерөнхий боловсролын сургууль, 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, олон улсын хэлний сургалт явуулдаг сургуулиуд байдаг.
Хүн ам
засварлахУгсаатны бүрэлдэхүүн
засварлах- Монгол үндэстэн - 96.1%
- Халх - 83.4%
- Баяд - 4.1%
- Дөрвөд - 4.0%
- Захчин - 1.5%
- Урианхай - 1.0%
- Торгууд - 0.8%
- Буриад - 0.7%
- Өөлд - 0.3%
- Дархад - 0.2%
- Мянгад - 0.2%
- Дарьганга - 0.1%
- Түрэг угсаатан - 3.3%
- Казахууд - 2.6%
- Хотон - 0.5%
- Тува - 0.2% [баримт хэрэгтэй]
Эрүүл мэнд
засварлахДархан-Уул аймагт 650 ортой эмнэлэг, урьдчилан сэргийлэх чиглэлтэй хоёр томоохон эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагад 300 гаруй их эмч, нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.
2024 онд 250 ортой, 17,000 м² талбай бүхий 4 давхар олон улсын жишигт нийцсэн нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орж, нийт эмнэлгийн орны хүчин чадал 900 болгох төлөвтэй байна. Энэ нь Төвийн бүсийн гуравдугаар шатлалын эрүүл мэндийн төв болж, бүс нутгийн бусад аймаг, сумдын иргэдэд чанартай тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Харилцаа холбоо
засварлахАймаг нь зам, тээвэр, харилцаа холбоо, цахилгаан, дулааны эрчим хүчний салбар сайн хөгжсөн.
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд:
- Германы Цайтц
- Унгарын Капошвар
- Буриад улсын Улаан-Үд
- Беларусь улсын Витебск
- БНХАУ-ын Же-Жань
- Данийн Хилероид хотуудтай харилцаатай.
Мобиком, Скайтел, Юнител, Ж-Мобайл зэрэг ухаалаг гар утасны операторууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон төрлийн интернетийн үйлчилгээ болон ТВ-ийн боломжуудыг бүрдүүлсэн.
Аж үйлдвэр
засварлахДархан-Уул аймагт хувийн хөрөнгө оруулалтаар жижиг, дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Үүнд оёдол, архи спирт, савхин эдлэл, талх нарийн боов, мах махан бүтээгдэхүүн зэрэг үйлдвэрлэл багтана.
Барилгын материал үйлдвэрлэл түлхүү хөгжсөн:
- Цемент, силикат
- Байшин үйлдвэрлэх комбинат
- Архины үйлдвэр
- Керамзит, эрдэс хөвөн
- Төмөр бетон
- Хүнсний үйлдвэр
- Нэхий эдлэлийн үйлдвэр
- Мах комбинат
- Хар төмөрлөгийн үйлдвэр
Мөн төмрийн хүдрийн Төмөртэйн уурхайтай, нүүрс, алт зэрэг байгалийн баялагтай. Мөн аялал жуулчлалын шинэ нөөц гэдэг нь харагдаж байна. Энд Бурхантай толгой, дүүжин гүүр, морин хуур цогцолбор зэрэг шинэ үеийн бүтээлүүд гадаад дотоодын аялагчдын сонирхлыг татаж байна.
Хөдөө аж ахуй
засварлахГазар тариалангийн төвд оршдог учир газар тариалангийн үйлдвэрлэл голлодог. Мах махан бүтээгдэхүүний 30%, сүүн бүтээгдэхүүний 90%, гурил гурилан бүтээгдэхүүний 70%-ийг тус аймаг хангадаг. Аймгийн хэмжээнд 100 гаруй аж ахуйн нэгж, 12,000 гаруй өрх тариалан эрхэлж байна.
Мал аж ахуй бага боловч 3,000 өрх, 40 гаруй аж ахуйн нэгж 130,000 толгой малыг өсгөдөг.
Сумд
засварлахАлдартай хүмүүс
засварлахУрлаг
засварлах- Vandebo хамтлагийн Vande болон Ebo
- Опозит хамтлаг
- Загвар өмсөгч Nora
- Эмоци продакшны жүжигчин Цогтоо
- Жүжигчин Хулан
- Дуучин Амин-Эрдэнэ
Спорт
засварлах- Жүдо бөхийн тамирчин Х. Цагаанбаатар