Цэцэрлэг
Цэцэрлэг (монгол бичгээр чэчэрлиг) нь ургамлаар хучигдан, цэцэг дэлгэрсэн, өвс ургасан, бут, ногоо найгасан хүн харж, тарьж, арчлах зэргээр баясах, тайвшрах, цэвэр агаар амьсгалж эрүүлжих, амарч зугаалан сэтгэлийн эрч хүчийг олохуйц засагдсан газар юм. Байгалийн, хүний бүтээсэн гэх 2 үүсвэртэй. Амьтны хүрээлэн, ургамлын хүрээлэн нь хамгийн түгээмэл хийцүүд нь болно.