Хонгор сум нь Дархан-Уул аймгийн сум юм.

Хонгор сум
ᠬᠤᠩᠭ᠋ᠤᠷ ᠰᠤᠮᠤ
сум
Эзэн улс Монгол Монгол (МУ)
Дээд нутаг  Дархан-Уул аймаг
Нутгийн хуваарь
(3 багтай)
1. 1-р баг
2. 2-р баг
3. Салхит баг
Сумын төв ..
Газар нутаг 2533 км²
Хүн ам (2012) 5,693 хүн [1]

Дархан-Уул аймгийн Хонгор сум нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны  4-р сарын 19-ны 85 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сум Дархан САА-г харъяалан үйл ажиллагаагаа явуулж байгаад 1982 оны 105 дугаар зарлигаар Дархан хотын Хонгор хороо, Монгол Улсын Их хурлын 1994 оны 5-р сарын 06-ны 32 дугаар тогтоолоор Салхит хороог татан буулгаж нийлүүлэн Дархан–Уул аймгийн Хонгор сум болгон үйл ажиллагаа явуулж байна. Хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.-    1 дүгээр сарын дундаж температур -26,7 С-    7 дугаар сарын дундаж температур +19,5 С-    жилийн дундаж салхины хурд-3м/с-    жилийн хур тунадасны нийлбэр 278 мм.

Буурал, Зулзага, Салхит гэсэн 3 багийн нийт  1529 өрхөд 5694 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Дархан-Уул аймгийн 4 сумаас3-т, аймгийн газар нутгийн 77 хувийг эзлэн оршдог,хүн амын нягтрал нь 46,35хүн/га.

Дархан-Уул аймгийн төв хэсэгт:-    Улаанбаатар хотоос 220  км,-    Аймгийн төвөөс 21 км зайд байрладаг.Хонгор сум нь Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал, Баянгол, Сайхан сумдтай хил залгаа оршиж Улаанбаатар Сэлэнгийн авто зам, хилийн Замын-Үүд Алтанбулаг боомттой холбосон төмөр замын зангилаан дээр оршдог.

Хонгор сум нь Хангай, ойт хээрийн бүст Хараа, Ерөө голын сав газарт далайн төвшнөөс дээш 700-1000 метрт өргөгдсөн, цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, ой хээр, уул мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

МАЛ СҮРЭГ Засварлах

Сумын хэмжээнд 125514 толгой малтайгаас тэмээ5, адуу 5455, үхэр 11611, хонь 70874, ямаа 37571 толгой байна.Үүнээс 15  хувь буюу 18,9 хувь нь цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал байна. Малчин 378, мал бүхий 651 өрх байгаа нь сумын нийт өрхийн 67,3 хувийг эзэлж байна.

ЗАМ ТЭЭВЭР Засварлах

Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэлтэй холбосон улсын чанартай 34 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог бөгөөд 2021 онд Салхит багийг сумын төвтэй холбодог замыг хатуу хучиллтай болгосон байна.

УС ХАНГАМЖ Засварлах

Усан сан-    Төв усан сан-    100м3 хүчин чадалтай-    Усан сангийн багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 200 м3/хоног хүчин чадалтай2 насос станц, 50 м3 багтаамжтай 2 усан сан, цэвэр усны 6112км урт шугам хоолойгоор 96айл өрх, 6 төсөвт байгууллага, 21 аж ахуйн нэгж холбогдож, бусад айл өрхийг4 ус түгээх байр, гүний 3 худгаас усаар хангаж байна.

ДУЛААН ХАНГАМЖ Засварлах

Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж байна•    Уурын зуухны барилгын дээвэр, халаалтын систем ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул их засвар хийх шаардлагатай.•    Халаалтын зуухны НР54-18 тогоо ашиглалтын хугацаа дуусч солих шаардлагатай болсон. •    Зуухны агааржуулалтын систем яндангийн тоос баригч огт байхгүй тул сумын төвийн агаарын бохирдлыг нэмэгдүүлж, ажилчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгаа тул шинээр хийх шаардлагатай.Салхит багийн 12 жилийн 11 дүгээр сургуулийн харьяа нийт 2 уурын зуух ажиллаж байна.

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН Засварлах

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ Засварлах

СУРГУУЛЬ Засварлах

-    Ерөнхий боловсролын 12 жилийн 14-р дунд сургууль-    Буурал багийн нутагт байрладаг-    510 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор сумын төвийн Буурал баг, Хөдөөгийн Зулзага багийн нийт494 хүүхэд суралцаж байна-    52 багш, ажилчидтай-    Хичээлийн А байр нь 1990 онд баригдсан. Байгуулагдсан хугацаанаас хойш 1 ч удаа ашиглаглаж байгаагүй тул засварлаж тохижуулах шаардлагатай. Мөн дулааны схем буруу холболттой учраас спорт заал болон ангиудын 20 гаруй хувь стандарт хэмжээнээс бага байдаг хүүхдүүдийн тав тухтай орчинг бүрдүүлдэггүй. -     Анх байгуулагдсан цагаас хойш засварлагдаагүй сургалтын кабинетыг иж засвар хийх, шаардлагатй тоног төхөөрөмж хангах шаардлага тулгараад байгаа болно.-    Хичээлийн Б байр 1969 онд баригдсан. Дээвэр муудсаны улмаас дусаал гоожиж ангиудад мөөгөнцөр үүссэн. Сантехникийн шугам цоорол ихтэй халаалтын төгсгөлийн 2 анги халдаггүй. Коридорын цонх болон нийт шалыг солих шаардлагатай.-    Сургуулийн Дотуур байр нь 1971 онд ашиглалтанд орсон-    Дотуур байранд хөдөөний багийн 94 хүүхэд хамрагддаг-    Дотуур байр нь дээврээс дусаал гоождог, цонхнууд нь хуучирч муудсаны улмаас дулаан их алддаг, нээж хаах боломжгүй, коридор нь модон таазтай учраас гал гарах эрсдэлтэй, сантехникийн шугам цооролт ихтэй удаа дараа хэсэгчилж хөлдсөний улмаас парны секц дутуу, дулааны схем буруугаас нийт тасгийн 50 гаруй хувь нь сайн халдаггүй. Иймд бүрэн хэмжээний их засвар хийх шаардлагатай.

ЦЭЦЭРЛЭГ Засварлах

-    16-р цэцэрлэг -    Буурал багийн нутагт байршилтай-    100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна-    23 багш, ажиллагчидтай-    1969 онд ашиглалтанд тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. -    2012 онд 1 ангийн өргөтгөл шинээр барьсан -    Зуны улиралд гэр цэцэрлэгээр 50 хүүхэд хамрагдаж байгаа-    16-р цэцэрлэгт спорт, урлагийн заал барихгүйгээс хүүхдүүд бүтэн өдрийн турш ангидаа байдаг. Спорт, урлагийн заал барих шаардлагатай.

ЭМНЭЛЭГ Засварлах

-    Эрүүл мэндийн төв-    Буурал багийн төвийн байршилтай-    6 ортой-    3  их эмч, 5 сувилагч, 23 ажилчидтай ажиллаж байна.-    1969 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга, инженерийн бие даасан хангамжгүй. Эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг эмийн бус эмчилгээний хэсэг болгож, шинээр барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

СОЁЛЫН ТӨВ Засварлах

-    Соёлын төв-    Хонгор сумын 1 дүгээр багт байршилтай-    180 хүний суудалтай-    4 ажилчинтай-    1969 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. -    Анх баригдсан цагаас дээврийн засвар хийгээгүй-    Соёлын төвийн цонхыг солих, үзвэрийн сандлыг солих шаардлагатай.

АЖИЛЛАХ ХҮЧ САЛБАРААР Засварлах

Төрийн байгууллагад 168 хүн ажиллаж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ХАРИЛЦАА Засварлах

Хонгор сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй давамгайлсан тосгон юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:-    орон сууц, олон нийтийн бүс 5710,5 га-    үйлдвэрлэлийн бүс 120 га-    ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 200 га-    хөдөө аж ахуйн бүс 3200 га-    зуслангийн бүс 250 гаӨнөөгийн байдлаар 586 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 174,6 га газар өмчилж, 194 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 151,3 га газар, 115 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 32000 га газар эзэмшиж байна.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР-2 Засварлах

-    ЗДТГ-ын барилга-    Хонгор сумын Буурал багийн төвд байршилтай-    1969 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга

СУМЫН СОР БҮТЭЭГДЭХҮҮН Засварлах

Боролзгонотоай цайХонгор сумын Батмөнх заяамаа нинжин нөхөрлөл нь 1999 оноосэхлэн 100 эмийн ургамлаас гарган авсан боролзонотой цайг үйлдвэрлэж байна.Тус цай нь бөөр ба үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилт өвчний үед тамир тэнхээ сайжруулах, 12 хуруу гэдэсний шарх, цус тогтоох үйлчилгээтэй.•    2011 онд сумын брэнд бүтээгдэхүүн•    2012 онд Enurepreneg awards 2012 шагналуудаар шагнагдаж байсан

СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ Засварлах

Хөшөө дурсгалын нэр: "ТД-75 трактор"

1969 онд атрын сангийн аж ахуй байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан атрын анхны шан татсан ТД-75 тракторыг хөшөө болгон мөнхжүүлжээ...

Хөшөө дурсгалын нэр: "Ургац"

1979 онд атрын сангийн аж ахуй байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан босгосон "УРГАЦ" нэртэй хөшөө...

Уг хөшөөнд тариан түрүүг бэлгэдэн дүрсэлжээ...

Хөшөө дурсгалын нэр: "Атарчин"

Атрын сангийн аж ахуй байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан 1989 онд босгосон "Атарчин" нэрт хөшөө сумын маань төв талбайг чимэн сүндэрлэж байдаг билээ...

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ Засварлах

Тус сум нь “Төрөлжсөн эдийн засаг, хөгжингүй дэд бүтэц, чинээлэг иргэд бүхий хөгжлийн загвар сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:-    Тогтвортой эдийн засаг, шаардлагатай дэд бүтцийг бий болгож, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх-    Эдийн засгийн тулгуур салбаруудыг бий болгох, хөгжүүлэх-    Экологи, байгаль орчинг хамгаалахТус сумын иргэд, хөдөлмөрчид сүүлийн үед өндөр үр ашигтай мах, сүүний чиглэлийн фермийн үхэр, хонь, гахайн аж ахуйг түлхүү хөгжүүлж, хөрсийг элэгдлээс хамгаалах, ойн зурвас байгуулах, усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл, Газар тариалан МАА-н хосолсон өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байнаДархан-Уул аймгийн Хонгор сум нь эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, байршил, байгалийн баялгийн нөөц, аж ахуй эрхлэгчдийн чадамж, туршлагадаа тулгуурлан хөгжиж байгаа бөгөөд цаашид ч гаднын хөрөнгө оруулагч нартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгалийн баялаг олборлох, боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломж ирээдүйн хөгжлийн төлөв сайтай сум юм.

Сумын төвд төмөр замын Хонгор өртөө бий. Мөн Салхит өртөө тус сумын нутагт, сумын төвөөс өмнө тийш 13 км зайд оршдог бөгөөд Салхитаас Эрдэнэт хот уруу төмөр зам салаалдаг билээ.

2007 онд тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнууд цианит натригаар Хонгор сумын нутгийг бохирдуулсан тухай мэдээ цацагдаж, сумын төвийг нүүлгэн шилжүүлэх тухай хүртэл яригдаж байсан ч ДЭМБ-ын хийсэн судалгаагаар бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнд байжээ[2]. Гэсэн ч тус сумын иргэд, мал амьтанд хордлогын шинж илэрч байна хэмээн хэвлэлүүд мэдээлсээр буй.

Эшлэл Засварлах

  1. Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтэс. Нийгэм, эдийн засгийн статистик мэдээлэл. 2012 он. 12-р сар.
  2. "UBPost: Хонгор сумын бохирдлын түвшин: ДЭМБ". Archived from the original on 2012-02-07. Retrieved 2009-06-09.