Түрэг

— «Түрэг угсаатан» гээд холбогдов —

Түрэг угсаатан нь Алтай язгуурын Түрэг хэлний бүлгийн хэлтэй ард түмэн 160-170 сая хүнтэй угсаатан юм. Тэд Азербайжан, Турк, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргиз зургаан улсын үндсэн хүн амыг бүрдүүлдэг. Мөн Орос, Хятад, Иран, Афганистан, Тажикистан, Ирак, АНУ гэх мэт бусад улс оронд тархан суурьшжээ.

Түр-уг мб.png
Түрэг угсаатан
Map-TurkicLanguages.png
түрэгүүд олноор суурьшсан нутаг
Нийт хүн ам
Түрэг хэлтний тоо 150-200 сая[1][2]
Томоохон хүн амтай улсууд
Турк Турк 55-60 сая[3]
Узбекистан Узбекистан 26 сая
Иран Иран 13 сая[4]
Казахстан Казахстан 12 сая
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад 11,647,000
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос 12,009,969[5]
Азербайжан Азербайжан 9,047,000
Туркменистан Туркменистан 4,500,000[6]
Flag of Kyrgyzstan.svg Киргиз 4,500,000
Европын Холбоо Европын холбоо 5,210,000
Афганистан Афганистан 3,500,000[7]
Тажик Тажикистан 1,200,000
Ирак Ирак 1,500,000
Америк АНУ 923,000
Болгар Болгар 600,000-800,000
Хойд Кипр Умард Кипр 298,862
Австрал Австрали 293,500
УкраинУкраин Украин 275,300[8]
Flag of Saudi Arabia.svg Саудын Араб 224,460
Flag of Greece.svg Грек 178,000 h
Flag of Moldova.svg Молдав 158,300
2009 онд Стамбулд болсон Нармай түрэгийн цуглаан

Нэр

Монгол бичгийн түрүг (кирилл монголд Түрэг), Түрэг бичгийн türük хоёр нэг үг. Угаасаа түрэг үгийн адгийн қ (к) монголд г, монгол үгийн адгийн г түрэгт қ (к) гэж тогтсон үг маш олон. Олон тоонд түргүд буюу Түргүүд (оноосон нэрийн дүрмээр Түрэгүүд гэх нь бий) гэж бичнэ. Монголоос олдсон Түрэг улсын үеийн хөшөөнд     [9][10],     [11] буюу türük гэсэн нэр байдаг нь түрэг хэл дээрхи бичигт түрэг нэр анх дурьдагдсан тохиолдол юм. Зарим түрэг судлаачид «төрсөн», «үүссэн» гэсэн утгатай байж магадгүй гэж үзжээ.[12] Худам монгол бичгээр бол төр улсын «төр», төрөх, гарахын «төр» гэсэн монгол үгстэй ижил язгуур болоод бичлэгтэй. Бичиг, ажиг, чимэг гэдэгчлэн үйлээс нэр үг үүсгэх –г дагавар залгахад «төрсөн юм», «төрсөн зүйл» гэсэн утгатай «төрөг» гэх үг болно. Хэрвээ ийм үг монгол хэлнээ байсан бол түрүг гэдэгтэй яг адил бичигдэх байлаа.

Түүх

Зарим эрдэмтэд Алтай хэлний язгуурийн ард түмнүүд уулаасаа нэг гаралгүй гэж үздэг.

 
европ хэлт скифүүдийн нутаг ба өвөг түрэгүүд, МЭӨ 100 он
 
Европ хэлт индо-аричуудын археологийн соёлууд. Андроновын соёл - улаан

Ихэнх судлаачдын үзэж буйгаар түрэгүүд эрт үед Казахстанаас хойд зүгт баруун Сибирьт суурьшиж байжээ.

"Түрэгүүд хаана үүссэн бэ? Түрэгүүд Монголд анхнаасаа байгаагүй учир Монголын уугуул хүмүүс биш. Үүнийг археологичид хэдийнэ мэднэ. Тэгвэл Монголд хаанаас ирэв? Алтайн нуруунаас уу? Гэтэл Алтайн нуруунд түрэгүүд мөн л анхнаасаа байгаагүй" гэж казахын зохиолч Олжас Сулейменов бичжээ.[13]

Зарим эрдэмтдийн үзэж буйгаар алтай хэлний язгуур 5000 жилийн өмнө монгол, түрэг, тунгус гэсэн 3 бүлэгт хуваагдах үеэс эдгээр гурван ард түмэн хэл, соёл, угсаатны хувьд бие даан хөгжиж эхэлжээ. Эрт цагаас эхлэн түрэгүүд Алтайн язгуурын хэлт ард түмнүүдийн баруун талд, монголчууд төв дунд нь, тунгусууд зүүн талд нь суурьшин амьдарч ирсэн гэж үздэг.

Түрэгүүд эрт цагт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан ба түрэг соёл Евразийн нүүдэлчдийн соёлтой салшгүй холбоотой.

Оричн үеийн түрэгүүдийн ихэнхи нь жинхэнэ түрэг гаралтай биш, түрэгжсэн хүмүүс юм. Түрэгийн хаант улсын байлдан дагууллын үеэс буюу 6-р зуунд түрэгүүд баруун зүгт нүүж эхэлсэн үеэс евразийн баруун болон хойд хэсэгт түрэгжих процесс эрчимтэй явагдаж эхэлжээ.

Мөн үзэх

Зураг

Цахим холбоос

Эшлэл

  1. Brigitte Moser, Michael Wilhelm Weithmann, Landeskunde Türkei: Geschichte, Gesellschaft und Kultur, Buske Publishing, 2008, p.173
  2. Deutsches Orient-Institut, Orient, Vol. 41, Alfred Röper Publushing, 2000, p.611
  3. Milliyet:55 milyon kişi 'etnik olarak' Türk
  4. Library of Congress, Library of Congress – Federal Research Division. Ethnic Groups and Languages of Iran.
  5. Этно-языковой состав населения России
  6. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/tx.html#People CIA World Factbook Turkmenistan
  7. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html
  8. Results / General results of the census / National composition of population.
  9. Kultegin's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  10. Bilge Kagan's Memorial Complex, TÜRIK BITIG Khöshöö Tsaidam Monuments
  11. Tonyukuk's Memorial Complex, TÜRIK BITIG Bain Tsokto Monument
  12. Faruk Suümer, Oghuzes (Turkmens): History, Tribal organization, Sagas, Turkish World Research Foundation, 1992, p.16
  13. Олжас Сулейменов (1998) "Язык письма"