Хараа гол нь Улаанбаатар хотын баруун хойно орших Хүйн голоос эх авч урсана. Голын урт 291 км, ус хуралдуулах талбай 15000 хавтгай дөрвөлжин км юм. Хараа голд Бага Хэнтийн нуруунаас эх авсан Сөгнөгөр, Түнхэл, Баян зэрэг голууд цутгах учир голын өргөн, гүн нь адаг руугаа нэмэгдэж, хөндий нь уужирна.

Хараа гол
Хараа гол
ЭхХэнтийн нурууны Хүйн гол
АдагСэлэнгэ мөрөн
Усаа цуглуулдаг орнууд Монгол
Байршил Дархан-Уул
 Сэлэнгэ
 Төв
Урт291 км
Ус цуглуулах талбай15.000 км²
Голын системСэлэнгэ мөрөнАнгар мөрөнЕнисей мөрөнУмард мөсөн далай

7-9 дүгээр сард хур борооны үерийн долгион ажиглагдах ба 9 дүгээр сарын дундаас хойш усны түвшин эрс буурч өвлийн үед шилжинэ. 10 дугаар сарын сүүлээр хөлдөж жилийн 146-162 хоног зузаан мөсөөр хучаастай байна.

Хараа голд цурхай, зэвэг, хайруус, алгана, гутаарь, цулбуурт, булуу цагаан, улаан сүүлт, мөрөг зэрэг олон янзын загас бий.