Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (товчоор: ХААИС) нь 1958 онд мал эмнэлэг, зоотехник, агроном гэсэн 3 факультеттайгаар анхны хичээлээ эхэлж байсан бол өнөөдөр бүрэлдэхүүндээ 7 сургууль, Дархан-Уул, Ховд, Орхон зэрэг аймгуудад салбар сургуулиуд, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт нийт 5 эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий сургалт-эрдэм шинжилгээний цогцолбор болжээ. Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйд шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өмнөө тавьсан зорилго, зорилтоо биелүүлж хэрэгжүүлсээр ирсэн.
Үүсэл хөгжил, түүхэн замнал Засварлах
- 1942 он МУИС-ийн бүрэлдэхүүнд Мал эмнэлгийн ангийг нээсэн.
- 1943 он МУИС-ийн Хими биологийн ангийг өөрчлөн Мал зүйн ангийг нээсэн.
- 1946 он МУИС-ийг анхны 16 малын их эмч төгссөн.
- 1949 он МУИС-ийн дэргэд ХАА-н факультет байгуулагдав.
- 1958 оны 4-р сарын 15 МУИС-аас мал эмнэлэг, мал зүй, агро гэсэн үндсэн 3 салбартай бие даасан нэг сургууль байгуулагдсан нь одоогийн ХААИС юм.
- 1959 он ХААДС-ийн дэргэд мал эмнэлгийн факультетийн харъяа мал эмнэлгийн клиникийн байр ашиглалтанд орсон.
- 1960 он ХААИС-ийн инженер механикийн факультет байгуулагдсан
- 1961 он ХААИС-д Мал аж ахуйн эрдэм шинжилгэний хүрээлэн байгуулагдсан.
- 1967 онд ХААИС-д хөдөө аж ахуйн эдийн засгийн анги нээгдсэн.
- 1972 он ХААИС-д эчнээ сургалт эхэлсэн.
ХААИС нь өнөөдөр бүрэлдэхүүний 7, салбар 3 сургууль, харъяа эрдэм шинжилгээний 5 хүрээлэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эдгээрт 750 гаруй багш эрдэм шинжилгээний ажилчин, ажиллагсад ажиллаж, 9500 гаруй оюутан залуус суралцаж байгаа нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний их сургууль болсныг бэлхнээ харуулж байна.
Мөн 25 орны 60 гаруй их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж оюуны болоод материаллаг баазын нөхцөл, хангамжаа нэмэгдүүлж, сайжруулсаар байна.
Онцлог Засварлах
Хүн төрөлхтний өнөөгийн эрин үе экологи, байгаль шинжлэл, биотехнологи, генийн инженерчлэлийн хөгжлөөс ихээхэн хамаарах болсон энэ цаг үед Монгол орны нийгмийн үйлдвэрлэлийн үндсэн салбар болсон ХАА-н мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэдэг ХААИС-ийн гүйцэтгэх үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байна.
Хөдөө аж ахуй нь дэлхий нийтийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн гол хүчин зүйл байсаар ирсэн учир хөдөө аж ахуйн түүх нь хүний түүхийн үндсэн нэг, салшгүй бүрэлдүүлэгч хэсэг билээ.
Бүрэлдэхүүн сургуулиуд Засварлах
Шагнал Засварлах
Цахим холбоос Засварлах
Эшлэл Засварлах
- ↑ mecss.gov.mn: Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа, нийтлэгдсэн 2019 оны нэгдүгээр сарын 11, хандсан 2020 оны зургаадугаар сарын 30
- ↑ ulsturch.mn: 60 жилийн түүхтэй ХААИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа, нийтлэгдсэн 2019 он, хандсан 2020 оны зургаадугаар сарын 30