Монтенегро

(Черногор-с чиглүүлэгдэв)

Монтенегро буюу Черногор (монтенегрогоор Crna Gora/Црна Гора, "Хар уул" хэмээсэн утгатай) нь зүүн өмнөд Европт, Балканы хойг дээр орших тусгаар улс юм. Баруун өмнөд хаяанд нь Адриатын тэнгис байх тус улс баруун талаараа Хорват, баруун хойд талаараа Босни ба Херцеговин, зүүн хойд талаараа Серби, зүүн талаараа Косово, зүүн өмнө талаараа Албани улсуудтай хиллэнэ. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Подгорица боловч Цетинье хотыг Вангийн хуучин нийслэл (prijestonica) гэж тодорхойлсон байдаг.[9]

Монтенегро
Төрийн дуулал: 
Oj, svijetla majska zoro
(Монгол: "Өө, тавдугаар сарын гэгээн үүр")
 Монтенегро улсын байршил (ногоон) Европ (хар саарал)  –  [Legend]
 Монтенегро улсын байршил (ногоон)

Европ (хар саарал)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Подгорица[1]
42°47′N 19°28′E / 42.783°N 19.467°E / 42.783; 19.467
Албан ёсны хэлМонтенегро хэл[2]
Албан ёсны хэрэглээний хэл[3]
Угсаатны бүлгүүд
(2011[4])
Шашин
(2011[4])
  • 19.1% Ислам
  • 1.3% Шашингүй
  • 1% Бусад
  • 2.6% хариулаагүй
Ард түмний нэршилМонтенегрочууд
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Яков Милатович
Дритан Абазович
Даниэла Джурович
Хууль тогтоох байгууллагаШкупшина
Түүх
10-р зуун
• Зета
1356
1516
• Вант улс
Шашин төрийг салгав
3 сарын 13, 1852
• Берлиний гэрээ
Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв
7 сарын 13, 1878
• Хаант улсыг
тунхаглав
8 сарын 28, 1910
11 сарын 26, 1918
11 сарын 29, 1945
• Сербитэй холбоот
бүгд найрамдах улс
4 сарын 27, 1992
5 сарын 21, 2006
• Тусгаар тогтнолоо сэргээв
6 сарын 3, 2006
Газар нутаг
• Нийт
13,812 км2 (156)
• Усны эзлэх талбай (%)
2.6
Хүн ам
• 2023 тооцоо
Neutral decrease 602,445[5] (169)
• Нягтаршил
43.6/км2 (133)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$17.282 тэрбум[6] (149)
• Нэг хүнд ноогдох
$28,686[6] (63)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$7.027 тэрбум[6] (153)
• Нэг хүнд ноогдох
$11,664[6] (73)
ОТББИ (2020)  32.9[7]
дундаж
ХХИ (2021) 0.832[8]
маш өндөр · 49
Мөнгөний нэгжЕвро ()a (EUR)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж.
Жолооны талбаруун
Утасны томьёо+382
Домэйн нэр.me
  1. Нэг талын журмаар баталсан; Монтенегро нь Еврогийн бүсийн гишүүн биш юм.

9-р зуунд Сербийн гурван гүнлиг одоогийн Монтенегрогийн нутагт оршиж байв: багцаагаар нутгийн өмнөд хагасыг эзлэх Дукля, баруун хэсгийн Травуния, хойд хэсгийн Расция.[10][11][12] 1042 онд Стефан Воислав Византын эзэнт гүрний эсрэг бослого гаргаснаар Дукля тусгаар тогтнолоо олж, Воиславевич династи хэсэг хугацаанд оршин тогтножээ. Түүнээс хойш бүс нутгийн хүчирхэг улсуудын мэдэлд ээлж дараалан орсоор, мөн Османы эзэнт гүрний бүрэлдэхүүнд хэдэн зууныг өнгөрөөсний дараа 1918 онд Югославын вант улсын нэг хэсэг болж, улмаар уг вант улсыг 1945 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс залгамжилсан юм.

1992 оны Югославын задралын дараа Серби болон Монтенегро улсууд хамтдаа Югославын Холбооны Улс хэмээх холбооны улсыг байгуулсан боловч Югославын албан ёсны залгамжлагч эсэх асуудал нь хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан бусад улсуудын эсэргүүцэлтэй тулгарч, улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн 777-р тогтоолоор үгүйсгэгдсэн тул 2003 онд улсын нэрээ Серби ба Монтенегро болгон өөрчилжээ. 2006 оны 5 сарын 21-ний тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгын үр дүнгийн дагуу, Монтенегро улс мөн оны 6 сарын 3-нд тусгаар тогтнолоо зарлажээ. Тус улс 2007 оны 10 сарын 22-нд албан ёсны нэрээ Бүгд Найрамдах Монтенегро Улс болгон өөрчилсөн.

Дэлхийн Банкны ангиллаар дундаас дээгүүр орлоготой орон болох Монтенегро нь НҮБ, НАТО, Дэлхийн Худалдааны Байгууллага, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Төв Европын чөлөөт худалдааны гэрээний гишүүнчлэлтэй бөгөөд Газрын дундад тэнгисийн холбоог үүсгэн байгуулалцсан гишүүн юм.

Цахим холбоос

засварлах
  Commons: Montenegro – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Montenegro – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Подгорица нь засаг захиргааны нийслэл, харин Цетине нь хуучин хааны нийслэл гэж тооцогддог
  2. "Language and alphabet Article 13". Constitution of Montenegro. WIPO. 19 October 2007. The official language in Montenegro shall be Montenegrin. Cyrillic and Latin alphabet shall be equal.
  3. "Language and alphabet Article 13". Constitution of Montenegro. WIPO. 19 October 2007. Serbian, Bosnian, Albanian and Croatian shall also be in the official use.
  4. 4.0 4.1 "Census of Population, Households and Dwellings in Montenegro 2011" (PDF). Monstat. Татаж авсан: 12 July 2011.
  5. "Statistical Office of Montenegro - MONSTAT".
  6. 6.0 6.1 6.2 6.3 "Report for Selected Countries and Subjects". IMF.org. International Monetary Fund. April 2021. Татаж авсан: 19 September 2021.
  7. "Eurostat". ec.europa.eu. Татаж авсан: 2022-08-05.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  9. Basic data of Montenegro (Memento 20. Дөрөвдүгээр сар 2010 цахим архивт) Архивлагдсан 20 Дөрөвдүгээр сар 2010 at the Wayback Machine
  10. David Luscombe; Jonathan Riley-Smith (14 October 2004). The New Cambridge Medieval History: Volume 4, C.1024-c.1198. Cambridge University Press. pp. 266–.
  11. Jean W Sedlar. East Central Europe in the Middle Ages, 1000–1500. University of Washington Press. pp. 21–.
  12. John Van Antwerp Fine. he early medieval Balkans: a critical survey from the sixth to the late twelfth century. University of Michigan Press. p. 194.