Адриатын тэнгис

Адриатын тэнгис (Итали: Mar Adriatico; Хорват: Jadransko more) нь Италийн хойг ба Балканы хойгийн хооронд орших тэнгис юм.

Адриатын тэнгис
Адриатын тэнгисийн "сувд" Дубровник хот

Хойд хэсэг нь Венецийн булан гэгдэх ба өмнөд хэсгээрээ Отрантогийн хоолой, Ионий тэнгисээр Газар дундын тэнгистэй холбогдоно. Тус тэнгисийн Балканы хойг талын эргийн орчимд Далматийн арлууд оршдог.

Баруун эрэг нь Италид (1000 км гаран), зүүн эрэг нь Словени (47 км), Хорват (1777 км), Босни-Херцеговин (26 км), Монтенегро (294 км), Албанид (295 км) харьяалагдана.

Нэрийн гарал

засварлах

Нэр нь Латин хэлнээс галигчлавал эхэндээ Маре Суперум (Mare Superum, "Агуу тэнгис"), хожим Маре Адриатикум (Mare Adriaticum, "адриа" гэдэг нь "тэнгис" гэх утгатай Иллүр хэлний үг) хэмээгджээ.

Мөн үзэх

засварлах
  Commons: Adriatic Sea – Викимедиа зураг, бичлэг, дууны сан