Францын Гвиана

Францын Гвиана
фр. Guyane
ФранцФранц
Францын төрийн далбаа
Францын ГвианаФранцын Гвиана
Департаментын далбаа
Францын Гвианын сүлд
Францын Гвианын сүлд
Ерөнхий
Албан хэл Франц
Төв суурин Кайен
Газар нутаг 83.825,14 км²
Хүн амын тоо 83.825,14 (1. Нэгдүгээр сар 2016)[1]
Хүн амын нягтрал 1 хүн км² тутамд
Департамент Францын Гвиана (973)
Арондисман 2
Коммуны холбоо 4
Кантон байхгүй
Коммун 22
Прэфект Тьерри Кеффелек[2]
Нутгийн Зөвлөлийн ерөнхийлөгч Родолф Александре[3]
Департаментын ерөнхийлөгч Родолф Александре
Мөнгөн тэмдэгт Евро (EUR)
Цагийн бүс UTC−3 (GFT)
ISO 3166 GF, GUF, 254
Интернэт домэйн нэр .gf
Утасны өмнөх код +594
Газрын зураг
АнтарктидИх Британи (Өмнөд Георги ба Өмнөдийн Сэндвич Арлууд)ЧилиУругвайАргентинПарагвайПеруБоливиБразилЭквадорПанамВенесуэлГайанаСуринамКолумбиТринидад ба ТобагоКоста-РикаСальвадорГватемалБелизМексикЯмайкаКубаХаитиБүгд Найрамдах Доминикан УлсБахамНикарагуаАмерикийн Нэгдсэн УлсКанадСалхин талын арлуудПуэрто-Рико (АНУ)Их Британи (Кайманы Арлууд)Их Британи (Төркс ба Кайкосын Арлууд)Их Британи (Бермудын Арлууд)Франц (Сен-Пьер ба Микелон)Дани (Гренланд)ИсландИрландФранцИспаниПортугалИспани (Канарын арлууд)МароккоЛивиКабо-ВердеМавританиМалиБуркина ФасоКот-д'ИвуарГанаЛибериСьерра ЛеонГвинейГвиней-БисауГамбиСенегалНижерАлжирТогоБенинНигериКамерунЭкваторын ГвинейГабонБүгд Найрамдах Конго УлсАнголНамибиӨмнөд Африкийн Бүгд Найрамдах УлсЛесотоБотсванаЗамбиХондурасФранц (Францын Гвиана)Их Британи (Фолкландын арлууд)Өмнөд Америк дахь байрлал
About this image
Францын Гвианын хөрсний газрын зураг

Францын Гвиана (фр. Guyane [gɥiˌjan]) бол далайн чанад дахь департамент болоод Францын нэгэн муж юм. Францын Гвиана нь Өмнөд Америкийн хойд хэсэгт Атлантын далайн эрэг дээр, Бразил ба Суринам Улсуудын дунд, хойд өргөрөгийн 4° ба 53° баруун уртрагт оршдог.

Францын Гвиана бол Франц Улсын засаглалын системд бүрэн хамрагдах тул Европын Холбооны нэг хэсэг болох боловч Шенгений бүсэд хамаарахгүй. Хууль ёсны мөнгөн дэвсгэрт нь евро.

Энэхүү департаменттай ойролцоо орших, тусгаар тогтносон бүрэн эрхт улс болох Гайана Улсын нэрийг латин үсгээр бичихэд дундах y үсгээр л ялгагдана (Гайана Улс латин үсгээр «Guyana», Францын Гвианаг «Guiana» гэж бичдэг). Энэ хоёр нэр нь хоёулаа «Гвиана» (Guiana, орч. их усны орон) бүс нутгийн нэрнээс гаралтай аж. Мөн түүнчлэн энэ улсыг хуучин Францын колони байсан «Гвиней» (Guinée française), өнөөгийн Бүгд Найрамдах Гвиней Улстай андуурах нь бий.

ТүүхEdit

Аль 1498 онд Христофер Колумб Гвианын эрэг дээр очсон аж. Түүнээс хойш бараг зуун жилийн дараа европчуудын нүүдэл эхэлсэн ба эхлээд нидерланчууд, дараа нь 1604 оноос эхлэн францчууд ба англичууд очжээ. Жүржийн дайнд ялагдсан Португал дайны хохиролыг барагдуулахын тулд 1801 оны Бадахосын энхтайвны гэрээ ёсоор Португалын Бразилын нутгаас францын колонид өгснөөр Францын нутаг дэвсгэрийг томсгов.

1946 онд Францын Гвиана нь далайн чанад дахь департамент болсноор Францын бүрэлдэхүүнд бүрэн орж, хязгаарлагдмал эрх бүхий өөрийгөө захирах захиргаатай болов. Түүнээс хойш энэ департаментаас Францын Үндэсний Чуулган ба Сенатад хоёр гишүүний төлөөлөлтэй болжээ.

Газар зүйEdit

Департаментын нутаг дэвсгэрийн хэмжээ нь 83.534 км² талбайг хамрах бөгөөд энэ нь бараг л Австри Улсын нутаг дэвсгэрийн хэмжээтэй тэнцүү юм. Атлантын далай дагуу нийт 378 км урт эрэгтэй, Бразил Улстай 730 км газраар, Суринам Улстай 510 км газраар хиллэнэ. Үүгээр Франц Улсын хэмжээнд хамгийн урт хилээр хиллэдэг улс нь Бразил болдог аж.

Энэ нутаг нь Өмнөд Америк тивийн зүүн хойгуур 1,5 сая км² талбайгаар сунайн орших Гвианын уулархаг нутгаас бас эзэмшинэ. Энэхүү уулархаг нутаг нь халуун орны чийглэг ойн бүсийн уур амьсгалын тусгаарлалтаас шалтгаалан зөвхөн энэ бүс нутагт байх амьтан, ургамалтай.

Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 851 м-т өргөгдсөн Белвю уул юм. Мужийн өмнөд талд хамгийн өндөр хэсгээрээ 800 м орчим өндөртэй уул бүхий жижигхэн дундын нуруутай. Чухал гол мөрний тоонд Суринамтай хиллэх хил болдог Марони гол болон Синнамари, Апроак голууд мөн түүнчлэн Бразилтай хилийн шугамыг бүрдүүлэх Ояпок гол зэргийг нэрлэж болно.

Францын Гвиана нь Франц улсын болон Европын Холбооны нутаг дэвсгэрт орших хамгийн том үргэлжилсэн ойн бүс нутагтай. Мужийн нутаг дэвсгэрийн 90 %-ийг халуун орны чийглэг ой бүрхэнэ. Хүн амын дийлэнх нь далайн эрэг орчмын томоохон хотуудад амьдардаг байна. Эдгээрт:

зэрэг (хүн амын тооны мэдээлэл бүгд 2018 оных) хотууд орно.

Хүн амEdit

ТоймEdit

2018 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Францын Гвиана нь 276.128 оршин суугчтай байв[4]. Төрөлтийн түвшин өндөр байгаа тул хүн амын тоо маш хурдан өсөж байгаа ба энэхүү далайн чанад дахь департаментад 1999 онд дөнгөж 157.000 оршин суугчтай байсан бол 2018 онд 276.000 болон өссөнөөс харж болно. Үүгээр Гвиана нь тус улсдаа төрөлт хамгийн өндөртэй департамент болж байна. Үүнээс гадна хүн амын дундаж нас нь 28,6 байгаа маш залуу хүн амтайд бас ордог.[5] Хүн амын өсөлт 3,3 % байгаа нь Шинэ Каледонитой бараг ижил байна.

Гвианын хүн амын өсөх бас нэг шалтгаан нь цагаачлал юм. Ирж буй цагаачдын ихэнх нь Гайана, Суринам, Бразил, Хаити зэргийн хөрш улсуудаас гаралтай байна. Мөн Өмнөд Азиас ихээхэн хэмжээгээр цагаачид ирж байгаа хэмээн бүртгэгдсэн байдаг.

Хүн амын өсөлтEdit

Он Оршин суугчдын тоо
1950 25.472
1960 32.032
1970 47.930
1980 66.977
1990 115.784
2000 163.165
2010 234.169
2017 282.731

Эх сурвалж: Нэгдсэн Үндэстний Байгууллага[6]

Угсаатны зүйEdit

Хүн ам нь угсаатны зүйн хувьд ихээхэн холимог. Хүн амын дийлэнхийг креолчууд ба афрогвианачууд бүрдүүлэх ба тэдний өвөг дээдсийг колоничлолын үед Өрнөд Африкаас Францын Гвиана руу боол болгохоор усан онгоцоор тээвэрлэн авчирсан ажээ. Европоос цагаачлан очсон цагаачдын удам нь хүн амын 12 хувийг бүрдүүлнэ. Хүн амын цөөнхийг бүрдүүлэгч өөр томоохон угсаатны бүлэгт 5-10 %-ийг бүрдүүлэх нутгийн уугуул иргэд ба Зүүн Өмнөд Азиуд орно. Азиуд нь ялангуяа Францын колони Энэтхэг-Хятадаас гаралтай Лаосчууд ба Вьетнамчууд байна.

Цаг агаарEdit

Уур амьсгалын хувьд бол халуун оронд орно. Жилийн турш дунджаар 28 °С орчмын халуун бүхий тогтмол температуртай байна. Наймдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл хуурай үе, үлдсэн сарууд нь борооны үе байна. Харьцангуй агаарын чийгшил дунджаар 80-90 %-ийн хооронд байдаг.

Феликс Эбуэ олон улсын нисэх буудал орчим
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
439
 
29
23
 
 
305
 
29
23
 
 
394
 
29
23
 
 
400
 
30
23
 
 
599
 
29
23
 
 
460
 
30
23
 
 
244
 
30
22
 
 
165
 
31
22
 
 
74
 
32
22
 
 
82
 
32
22
 
 
154
 
31
22
 
 
359
 
30
23
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Météo-France
Феликс Эбуэ олон улсын нисэх буудал орчим (Aéroport international Félix-Éboué)
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 28.8 28.9 29.2 29.6 29.4 29.6 30.3 31.0 31.6 31.7 30.9 29.6 Ø 30.1
Мин. Температур (°C) 22.9 22.9 23.0 23.2 23.1 22.5 22.0 21.9 21.7 21.8 22.0 22.6 Ø 22.5
Тунадас (мм) 439.1 305.3 393.5 399.5 599.1 459.7 244.3 165.1 73.5 81.7 153.7 359.2 Σ 3,673.7
Т
е
м
п
е
р
а
т
у
р
28.8
22.9
28.9
22.9
29.2
23.0
29.6
23.2
29.4
23.1
29.6
22.5
30.3
22.0
31.0
21.9
31.6
21.7
31.7
21.8
30.9
22.0
29.6
22.6
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
439.1
305.3
393.5
399.5
599.1
459.7
244.3
165.1
73.5
81.7
153.7
359.2
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Météo-France

Цахим холбоосEdit

  Commons: Францын Гвиана – Викимедиа дуу дүрсний сан

Эх сурвалжEdit

  1. Géoservices IGN ([1])
  2. Thierry QUEFFELEC - Nouveau préfet de la région Guyane. Abgerufen am 4. März 2021.
  3. Résultats des élections régionales 2015. In: Interieur.gouv.fr. хандсан 3. Арваннэгдүгээр сар 2016 (францаар).
  4. Géoservices IGN ([2])
  5. CIA - The World Factbook. 2007 оны зургаадугаар сарын 1, хандсан 2021 оны хоёрдугаар сарын 5
  6. World Population Prospects - Population Division - United Nations. Archiviert vom Original am 19. September 2016; abgerufen am 28. Juli 2017.