Талбай
Талбай бол урт ба өргөн гэж нэрлэгдэх дурын чиглэлтэй /чиглэл нь тодорхой вектор буюу туйлын вектор/ хоёр векторуудын вектор үржвэр юм. Талбай гэх ойлголт нь биет зүйлийн тухай санаа агуулсан орон зайн хоёр хэмжээсийн шүтэлцээний тухай ойлголт юм шиг байдаг. Гэвч физикийн үүднээсээ тийм биш бөгөөд энэ нь цэвэр математик илэрхийлэл юм. Харин бодит байдалд аливаа дүрсийн талбай гэх ойлголт нь гадаргуу гэх ойлголттой дүйнэ. Гадаргуу нь хоёр талтай тул гадаргуугийн тал бүрд перпендикуляр хоёр чиглэл бий. Тиймээс талбайн тухай ойлголтод ч мөн адил хоёр талын тухай яригдана. Иймд талбайн нэгж вектор нь болзмол чиглэлтэй вектор байна.
Физикийн тоо хэмжээ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нэр | Талбай Гадаргуугийн талбай Хөндлөн огтлолын талбай | ||||||||||||
Томьёоны тэмдэглэгээ | |||||||||||||
Уламжлагдсан | Урт | ||||||||||||
|
Хоёр ширхэг туйлын векторын вектор үржвэр нь тэдгээрт перпендикуляр вектор байх ба үржвэр векторын чиглэл нь баруун шургийн дүрмээр тодорхойлогдоно. Хэрэв үржигдэхүүний байрыг соливол үржвэр векторын чиглэл нь эсрэгээр солигдоно. Иймд үржвэр векторын чиглэл бол болзмол ухагдахуун бөгөөд бид л чухамдаа баруун шураг гэж үзэхээр тохирсонтой холбоотой юм.
Болзмол чиглэлтэй векторыг аксиаль вектор гэдэг. Иймд талбайн нэгж вектор бол аксиаль вектор байна.
Талбайн хэмжээ бол хавтгай дээрх орон зайн хоосон цэгүүдийн олонлогоор илэрхийлэгдэх бөгөөд иймд талбайн нэгж вектор нь хоосны вектор байна. Гэтэл гадаргуугийн хэмжээ гэдэг бол орон зайн биелэг цэгүүдийн олонлог байх бөгөөд энэ нь талбайн цэгүүдээс ялгаатай. Өөрөөр хэлбэл талбайн хоосон цэг тус бүрт нэг нэг ЭГЭЛ МАСС харгалзуулбал тэрээр биелэг болох бөгөөд ийм талбайг гадаргуу гэнэ. Амьдрал дээр талбай ба гадаргүүгийн тухай ийнхүү нарийвчлан ялгаж авч үздэггүй.
Талбайн нэгж векторыг түүнтэй параллейло орон зайн гуравдахь хэмжээсийг илэрхийлсэн вектороор үржүүлбэл эзлэхүүн гарах бөгөөд тэр нь гурван хэмжээст орон зайд хашигдсан хоосон цэгүүдийн олонлог байх болно. Эзлэхүүн нь хоёр векторын скаляр үржвэр юм. Харин түүнийг нягтаар үржүүлбэл масс гарах ба энэ нь орон зайн биелэг цэгүүдийн олонлог юм. Энэ нь мөн л эзлэхүүнд хашигдсан орон зайн хоосон цэгүүдэд харгалзуулсан эгэл масстай цэгүүдийн олонлог байх болно.
Талбайг олох олон аргачлал бий. Түүний дотор өнцөг ашиглан талбайг олж болох бөгөөд харин өнцөг нь орон зайн цэгүүдийн олонлог биш юм. Өөрөөр хэлбэл өнцгийг тодорхойлох орон зайн цэгүүд оршихгүй гэсэн үг. Тиймээс өнцөг бол хазайлтыг илэрхийлэх хэмжигдэхүүн бөгөөд энэ хэмжигдэхүүний тоон утгуудад физик утга байхгүй. Гэсэн хэдий ч өнцөг гэх ухагдахуун ямар нэгэн утга санааг илэрхийлэх нь гарцаагүй гэж үзвэл тэр нь ЦАГ ХУГАЦААНЫ ОРОН ЗАЙН БУУЛГАЛТ юм. Өөрөөр хэлбэл цаг хугацаа буюу тухайн агшины орон зайд буулгагдсан дүр цэгүүд юм. Иймээс өнцөгийг илэрхийлэх огторгуйн цэгүүд үл орших буюу өнцөг бол хоосны хоосон цэгүүдийн олонлог юм. Үүнээс үндэслэн тунгаавал 1 гэдэг бол эгэл тоо биш бөгөөд энэ нь асар том тоо билээ. Өөрөөр хэлбэл 3 нэгж урттай, 2 нэгж өргөнтөй гадаргуугийн талбай 6 гарна. Энэхүү 6 гэдэг тоо бол орон зайн цэгүүд биш бөгөөд тэрхүү цэгүүдийн эмхтгэсэн олонлогийг илэрхийлэх тоо юм.цаашилбал бид өөрсдийн оршин байх орон зайг вектороор илэрхийлдэг гэж харагдана