Христофер Колумб

Христофор Колумб (Итали: Cristoforo Colombo, Испани: Cristóbal Colón, Латин: Christophorus Columbus, 1451 оны орчим - 1506 оны 5 сарын 20) нь Италийн Женова хотоос гаралтай испаний далайн аялагч, худалдаачин бөгөөд Америк тивийг 1492 онд анх нээж, колоничлолын эринийг эхлүүлсэн хүн юм.

Христофор Колумб /АНУ-ын Нью-Йорк дахь Метрополитан музейд байдаг цээж зураг/
Колумбын газрын зураг (1490)
Колумбын аяллын зураг
Женова хот дахь Колумбын хөшөө

Христофор Колумб 1451 онд ИталийнЖенова хотод төрсөн. Эцэг нь Доменико Колумб (итал. Domenico Colombo), эх нь Сузанна Фонтанаросса (итал. Susanna Fontanarossa) гэж генуяагийн хүмүүс байжээ. Испани хэлээр түүний нэрийг -Кристобаль Колон, гэж дууддаг боловч европын зарим хэлээр түүнийг Христофор Колумб (Christophor гэдэг нь грек Χριστόφορος гэсэн нэрнээс буулгасан байна).

Италийн Пави хотын Их сургуульд сурч байсан бөгөөд 1470 он орчим донна Филипе Мониш Перештрелу-тай гэрэлсэн байна. 1472 оноос өмнө Колумб Генуя хотод амьдарч байгаад 1472 онд Савон хот руу нүүж амьдарсан байна. 1470-аад онд далайн худалдааны аялалд оролцож байжээ. Улмаар усан онгоцны шилдэг ахмад, туршлагатай усан зам заагч болжээ. 1476 онд Колумб Португал руу нүүж, тэнд есөн жил амьдарсан. 1477 онд Колумб Англи, Ирланд, Исландад очиж, баруун зүгийн /америк тив/ газар нутгийн талаарх Исландчуудын мэдээлэлтэй танилцаж байсан бололтой. Үүнээс хойш тэрээр шинэ газар нээх аялалд явах санаагаа олон эрх баригч нарт хэлж санхүүжилт авах оролдлого хийж байжээ.

Атлантын далайг баруун чиглэлээр дайрч Дорнод Европ орж болно гэсэн бодол мөрөөдлөө олон жил сэтгэлдээ тээж явсаар Кастилийн нэгдүгээр Изабелла хатан хааныг ятгаж аялал хийх санхүүжилт авч чаджээ.

Түүний удирдсан усан онгоцууд 1492 оны наймдугаар сарын 3-ний өдөр замд гарч эхний удаа Африк тивийн хавьд Канарын арлуудад буудаллаж дараа нь есдүгээр сарын 6-нд баруун зүгийг барин хөдөлжээ. Удаан үргэлжилсэн энэ аяллын үед усан цэргүүд зах хязгаар нь үл харагдах далайн дунд амиа алдах гэх зэргээр олон хэцүү төвөгтэй үйл явдал болж байсан ч Колумб нугаршгүй итгэл өөдрөг тэмүүллээр бүгдийг зоригжуулж явсаар тэд хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд эгнэгт мөнхөрсөн 1492 оны аравдугаар сарын 12-ны өдөр эх газар сая олж харж бөөн баяр хөөрөнд умбажээ. Дараа оны гуравдугаар сард Х.Колумбыг Испанид буцан ирэхэд түүний нэр Европ даяар алдаршсан байлаа. Гэвч Х.Колумб Ази тив орох дөт зам оллоо гэж бодсоор байсан нь гайхалтай. Үүнээс хойш Атлантын далайг гаталж Хятад, Япон орох шууд зам олох гэж гурван ч удаа аялал хийгээд үр дүнд хүрээгүй байна.

1503 онд “Novus Mundus” (“Шинэ Тив”) нэртэй ном хэвлэгджээ. Энэ номын зохиогч, далайчин Америго Веспуччи, Колумбын очсон газар бол Novus Mundus юм аа гэдгийг анх хүн төрөлхтөнд ойлгуулжээ. Тиймээс энэ шинэ тивийг Веспуччийн нэрээр Америк хэмээн нэрийджээ.

Колумб нийтдээ Америкийн эрэг рүү 4 удаа аялжээ.

Анхны аялал (1492 оны 8-р сарын 3-наас 1493 оны 3-р сарын 15).

Хоёр дахь аялал (1493 оны 9-р сарын 25-наас 1496 оны 6-р сарын 11).

Гурав дахь аялал (1498 оны 5-р сарын 30-наас 1500 оны 11-р сарын 25).

Дөрөв дэх аялал (1502 оны 5-р сарын 9-нөөс 1504 оны 11-р сарын 7).

Мөн үзэх

засварлах
  Commons: Christophorus Columbus – Викимедиа дуу дүрсний сан