Латин цагаан толгой
Латин цагаан толгой буюу латин бичиг (англи. The Latin alphabet буюу Roman alphabet) - МЭӨ 1-р мянганы дунд үед грек цагаан толгойн үсгийн үндсэн дээр үүсэж, дэлхий даяар тархсан цагаан толгой юм.
Ихэнх роман, герман болон бусад олон хэлний бичиг орчин үеийн латин цагаан толгойн үндсэн хувилбар болох 26 үсгээс бүрддэг. Үсгийг хэл бүр өөр өөрөөр нэрлэдэг байна.
НТӨ VII зуунд өнөөгийн Италийн нутагт байсан Этрүс аймгийнхан нэгэн үсэг бичиг зохиосныг, илүү хүчирхэг латин аймгийнхан цааш цаашид түгээн дэлгэрүүлснээр латин үсэг гэгджээ. Ром гүрэн анх улсын бичиг болгосон тул, ром үсэг ч гэгддэг.
Европод слав зарим ард түмэн, грекүүдээс бусад нь; Африкт араб хэлт улсууд, Этиоп, Эритрэйгээс бусад нь; Америк, Австрали тивийнхэн бултаараа латин үсэг хэрэглэж байна.
Азид Турк, Туркменистан, Узбекистан, Вьетнам, Индонез, Малайз, Сингапур, Филиппин, Бруней, Зүүн Тимор улсууд, Хятад, Энэтхэгийн хойгийн бага ард түмнүүд хэрэглэдэг. Хятад улс 1950-иад оноос, латин үсэгт шилжих туршилтуудыг хийсээр ирэв. Японд XIX зуунд латин үсэгт шилжих оролдлого хийсэн ч үл хэрэгжиж, ромажи гэх цагаан толгой дурсгал нь болж үлджээ.
Латин цагаан толгой нь НТӨ 8-р зуунд үүсэж эхэлсэн. Өнөөгийн олдсон хамгийн эртний бичээсүүд нь НТӨ 7-р зууны үеийнх байдаг байна.
Монгол улс ба латин үсэг
засварлахМонгол хэл, бичиг үсгийн тухайд монголчууд баялаг түүхтэй ард түмэн. Руни, хятан, монгол, дөрвөлжин, тод, соёмбо гээд одоо бидний хэрэглэж байгаа кирилл үсгийг оролцуулаад нийт 10 гаруй бичиг үсэг хэрэглэж ирсэн байна. Үүнээс он цагийн шалгуурыг давж, хамгийн удаан хугацаанд хэрэглэгдэж байгаа нь монгол бичиг юм. Монгол бичиг дээр суурилан шинээр бичиг зохиож байсан түүх ч бас бий. Дөрвөлжин, тод, манж бичгийг хүртэл монгол бичиг дээр үндэслэн зохиосон байдаг.
1930 оны 2 дугаар сард хуралдсан Монгол Ардын Хувьсгалт Намын наймдугаар Их хурлаар “шинэ соёл боловсролын хөгжилтөд дөхөмгүй хэмээн үзэж монгол үсгийг халж, латин үсгийг өөрийн монгол хэлэнд зохицуулан хэрэглэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Монгол орон даяар латин үсэгт шилжих бэлтгэл ажил эхлэн, үсгийн дүрмийг хэрхэн боловсруулах талаар ажил өрнөжээ. “Латин үсгийн хороо” гэдгийг байгуулж, монгол бичгийг латин үсэгт буулгах ажлыг боловсруулж, батлуулсан байдаг.
1941 оны 2 сарын 1-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын албан ёсны бичиг болгосон. Гэвч 1941 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаас монгол бичгийг шинэ орос [кирилл] үсэгт шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Орос үсэг дээр үндэслэн монгол шинэ үсгийн төлөвлөгөөг нийтэд зарлаж, хэлэлцүүлэн саналыг харгалзан МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн газарт оруулан батлуулах ажлыг МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалаар ахлуулсан улсын комисст даалгасан. Тус комиссын орлогч даргад Машлай, гишүүдэд Гонгоржав, Доржсүрэн, Лувсанвандан, Дамдинсүрэн, Сурмаажав, Далхжав, Цэвэгмид, Тамжид, Лувсандорж нар багтжээ. Мөн оны 5 дугаар сарын 9-нд МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид, Ардын СнЗ-өөс кирилл монгол үсгийг бичих ба хэрэглэх түр дүрмийг боловсруулан гаргах, цагаан толгой, сурах бичиг бэлтгэхийг Шинжлэх Ухааны хүрээлэн, Ардыг гэгээрүүлэх яаманд даалгасан. 1945 оны 5 дугаар сарын 18-ны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан хурлаар “Бүх хэвлэл ба улсын албан хэргийг 1946 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн шинэ үсгээр явуулсугай” хэмээн шийдвэрлэснээр БНМАУ-д кирилл үсгийг хэрэглэх болсон. Албан ёсоор бол Монгол хэлний бүх дуу авиаг тэмдэглэж чадахгүй байсан тул больсон гэсэн хэдий ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудтай бараг нэгэн зэрэг улс төрийн зорилгоор кирилл үсгийг албан ёсны болгож өнөө хэр ашиглаж иржээ.
Орчин үеийн латин цагаан толгой
засварлахЛатин үсэг | латин үсгийн монгол нэршил | латин нэршил | франц нэршил | итали нэршил | англи нэршил | герман нэршил |
---|---|---|---|---|---|---|
A a | эй | ā/а | a/а | a/а | a/эй | A/а |
B b | би | bē/бэ | bé/бэ | bi/би | bee/би | Be/бэ |
C c | си | cē/кэ либо cē/цэ | cé/сэ | ci/чи | cee/си | Ce/цэ |
D d | ди | dē/дэ | dé/дэ | di/ди | dee/ди | De/дэ |
E e | е/и | ē/э | e/ё | e/э | e/и | E/э |
F f | эф | ef/эф | effe/эф | effe/эффе | ef/эф | Ef/эф |
G g | жи | gē/гэ | gé/же | gi/жи | gee/жи | Ge/гэ |
H h | эйч/ ха | hā/ха | hache/аш | acca/акка | aitch/эйч | Ha/ха |
I i | и | ī/и | i/и | i/и | i/ай | I/и |
J j | йот/жэй | jot/йот | jie/жи | (i lunga/и лунга) | jay/жей | Jot/йот |
K k | ка | kā/ка | ka/ка | (kappa/каппа) | kay/кей | Ka/ка |
L l | эл | el/эль | elle/эль | elle/элле | el/эл | El/эль |
M m | эм | em/эм | emme/эм | emme/эмме | em/эм | Em/эм |
N n | эн | en/эн | enne/эн | enne/энне | en/эн | En/эн |
O o | о | ō/о | o/о | o/о | o/оу | O/о |
P p | пи | pē/пэ | pé/пэ | pi/пи | pee/пи | Pe/пэ |
Q q | киу | qū/ку | cu/кю | cu/ку | cue/кью | Qu/ку |
R r | эр | er/эр | erre/эр | erre/эрре | ar/ар | Er/эр |
S s | эс | es/эс | esse/эс | esse/эссе | ess/эс | Es/эс |
T t | ти | tē/тэ | té/тэ | ti/ти | tee/ти | Te/тэ |
U u | у | ū/у | u/ю | u/у | u/ю | U/у |
V v | вэ | vē/вэ | vé/вэ | vu/ву эсвэл vi/ви | vee/ви | Vau/фау |
W w | дабл-вэ | (double-vē/дубль-вэ) | double-vé/дубль-вэ | (doppia vu/доппиа ву) | double-u/дабл-юу | We/вэ |
X x | икс | ex/экс (ix/икс) | ixe/икс | (ics/икс) | ex/экс | Ix/икс |
Y y | игрик | ī Graeca/грайка (igrec/игрек) | i grec/игрек | i greca/и грека | wye/уай | Ypsilon/юпсилон |
Z z | зэт | zēta/зэта (zet/зет) | zède/зед | zeta/зета | zed/зед (амер. zee/зи) | Zett/цет |