Оросын Хаант Улс

Евро Азийг дамнасан хаант улс
(Оросын эзэнт гүрэн-с чиглүүлэгдэв)

Оросын Хаант Улс (Орос: Российская Империя) мөн Оросын Эзэнт Гүрэн гэж түүхийн шинжлэх ухаанд 1721-1917 оны хооронд хэрэглэгдэж байсан Оросын Эзэнт Улсын нэр юм. Оросын Царьт Улсын I Пётр хаан 1721 онд улсаа хаант улс (эзэнт гүрэн) болсныг тунхагласан бөгөөд 1905 онд хэмжээт эрхт хаант засагтай болж, 1917 онд хаант засаг бүр мөсөн халагдаж Бүгд Найрамдах Орос Улс байгуулагджээ.

Российская Империя
Оросын Хаант Улс
1721–1917 он
Оросын Хаант Улсын төрийн далбаа Оросын Хаант Улсын төрийн далбаа Оросын Хаант Улсын төрийн сүлд 1882–1917 он
Төрийн далбаа 1699–1858; 1883–1917 он Төрийн далбаа 1858–1883 он Төрийн сүлд
Уриа: Съ нами Богъ! („Бурхан бидэнтэй хамт!“)
Он цагийн хэлхээс
Үндсэн хууль 1906 он хүртэл: байхгүй (хэмжээгүй эрхт хаант засаг)
1906–1917 он: 1906 оны дөрөвдүгээр сарын 23-ны Оросын Хаант Улсын Үндсэн хууль
Албан хэл Орос хэл
Бусад хэл Украин, беларусь, фин, эстони, латви, литва, польш, герман, идиш, швед, румын, крымтатар, гүрж, азербайжан, армени, грек, казах, узбек, киргиз, түркмен, тажик, монгол, манж, палеосибирь, об-угор хэл болон бусад.
Нийслэл
– 1721-1728 он
– 1728-1730 он
– 1730-1917 он

Санкт-Петербург
Москва
Санкт-Петербург
Төрийн хэлбэр Хэмжээгүй эрхт хаант засаглал
Засаглалын хэлбэр Автократи
Төрийн тэргүүн Хаан
Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд (1905–1917 он)
Газар нутаг
– 1866 он
– 1914 он

24.484.624 км²
22.766.770 км²
Хүн ам
– 1916 он

≈ 181.537.800
Хүн амын нягтрал 8,1 хүн км² тутамд
Мөнгөн тэмдэгт Рубль
Байгуулагдсан 1721 он
Тусгаар тогтносон 1917 оны гуравдугаар сарын 3юл.
/ гуравдугаар сарын 16грег. хүртэл [1]
Төрийн дуулал Боже, Царя храни! ( Бурхан, Царийг хамгаал!)
Газрын зураг
Оросын Хаант Улс түүний нөлөөллийн бүс (цайвар ногоо), 1865 он
Оросын Хаант Улс түүний нөлөөллийн бүс (цайвар ногоо), 1865 он
Оросын Хаант Улс, 1912 он
Оросын Хаант Улс, 1912 он

Оросын Хаант Улс 1916 оны мэдээгээр 181 сая хүнтэй, газар нутгийн хэмжээгээр түүхэн дэх 3-р том улс (Дэлхийн Эзэнт Гүрнүүд болох Монголын Эзэнт Гүрэн ба Британийн Эзэнт Гүрний дараа) байв.

II НиколайIII АлександрII АлександрI НиколайI АлександрI ПавелII ЕкатеринаIII ПётрЕлизаветаVI ИванI АннаII ПётрI ЕкатеринаI Пётр

1721 онд Оросын Царьт Улсын I Пётр (1682-1725) хаан Умардын дайнаар Балтын тэнгис хавийг байлдан дагуулж төр улсаа хэмжээгүй эрх хаант засагт шилжүүлж Оросын эзэнт гүрэн хэмээсэн алдаршуулсан бөгөөд Санкт-Петербург хотыг шинээр босгон нийслэл болгон суужээ.

Пётрээс хойш хэд хэдэн хаан ойрхон солигдож төрийн эргэлтээр 1741 онд Елизавета (1741-1761) хатан хаан болов.

15-18-р зууны үед Турк-Османы Эзэнт Гүрний түрэмгийллээс зайлсхийхийн тулд Армени, Гүржүүд дагаар орсон ба 18-р зуунд Халимаг, Казахууд Оросын бүрэлдэхүүнд оржээ. 18-р зууны сүүлч 19-р зууны эхээр I Александр хаан цэрэг зэвсгийн хүчээр колони эзэмшин эзэнт гүрнээ тэлж Англи, Францын (Наполеон) хаадтай тохиролцон Европ тивийг хуваан авч байлаа. Оросын Эзэнт Гүрний хүрээгээ тэлэх санаархалд шинээр хүчирхэгжиж байсан Прусс (германы эзэнт улс), Япон улсууд саад болж байв. Ийнхүү Орос улс хүчээр болон хүчинд автагдан нэгтгэсэн христ, лал, еврей, будда, бөө мөргөлийн шашинтай олон үндэстэн ястнаас бүрдсэн Их эзэнт гүрэн боллоо. 1914 онд Орос улс үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 5-р байранд орж байв. 1861-1913 онуудад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12 дахин өссөн байна. Гэвч 1917 оны хувьсгал, иргэний дайн, гадаадын интервенцийн нөлөөгөөр газар нутгаасаа 90 мянган ам км нутаг, 49 сая хүн амаа алджээ. Дайн, өлсгөлөн, тахлаас болон олон сая хүнээ (185,2 саяас 136,9 сая) алдав. 1917 оны Хоёрдугаар сарын хөрөнгөтний хувьсгалын дараа II Николай Эзэн хааны суудлаа өгсөн, 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Оросын Эзэн хаан хоёрдугаар Николайг гэр бүлийн хамт хороож эзэнт гүрний түүх төгссөн ч түүнийг залгамжлан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (ЗСБНХУ) 1924 онд үүсэн тогтсон юм.

Цахим холбоос

засварлах
  Commons: Оросын Хаант Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Энэ өдөр Михаил Романов хаан ширээнээсээ буусан. Де-факто Оросын Эзэнт Улс нь Түр Засгийн Газар нэрийн дор оршин тогтносоор Октябрийн хувьсгалыг хүргэсэн юм (1917 оны аравдугаар сарын 25юл. / арваннэгдүгээр сарын 7грег). Де-юре Оросын Эзэнт Улс нь 1918 оны хоёрдугаар сарын 27юл. / гуравдугаар сарын 12грег.-нд Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулиа батлах хүртэл оршин тогтножээ.