Оросын Царьт Улс
Оросын Царьт Улс (Орос: Русское царство) нь Догшин Иван 1547 онд царь титэмтэй болсноос эхлэн эхлэн 1721 онд царь Их Пётр өөртөө император цол хүртээх хүртэл Орос Улсыг нэрлэж байсан албан ёсны нэр юм. Энэ үед Оросын хил Сибирийн өргөн уудам нутгийг эзлэж ихээхэн өргөжиж өнөөгийн газар нутгийн хэмжээнд хүрчээ. Коряк, чукча зэрэг Сибирийн цөөн хүн амтай үндэстнүүд чулуун зэвсгийн үеэсээ гараагүй байсан ч загасны арьсан хуяг, модон жад хэрэглэн оросын казак цэргүүдийн эсрэг газар нутгаа хамгаалахаар тулалдаж байв.
Русское царство Оросын Царьт Улс 1547–1721 он | ||||
---|---|---|---|---|
| ||||
| ||||
Албан хэл | Орос хэл | |||
Нийслэл |
1547–1712 он Москва 1712–1721 он Санкт-Петербург | |||
Төрийн хэлбэр | Хэмжээгүй эрхт хаант засаглал | |||
Засаглалын хэлбэр | Автократи | |||
Төрийн тэргүүн | Царь | |||
Мөнгөн тэмдэгт | Рубль | |||
Байгуулагдсан | 1547 он | |||
Газрын зураг | ||||
1551-1700 он хүртэл Орос улс жилд 35 мянган км2-аар өсчээ. Энэ үе нь Рурикчүүдээс Романовын гэр бүл хаант улс руу шилжих шилжилтийн үеийн үймээн самуун, Польш-Литвын хамтын нөхөрлөл, Швед, Османы эзэнт гүрэнтэй хийсэн дайн, Оросууд Сибирийг эзлэн авснаас 1689 онд засгийн эрхийг авсан I Пётрийн хаанчлалыг багтаасан болно. Мөн Царьт улсыг Оросын эзэнт гүрэн болгон өөрчилсөн. Оросын Умард дайны үеэр тэрээр томоохон шинэчлэл хийж, 1721 онд Шведийг ялсны дараа Оросын эзэнт гүрнийг тунхаглав.
Мөн үзэх
засварлахЗураг
засварлах-
1533-1896 онд Оросын хил өргөжин тэлсэн нь
-
1500-1800 онд Оросын хил Ока голоос Хар тэнгис хүртэл тэлжээ
-
Ермак Сибирийг эзэлж буй нь, Василий Суриковын зураг
-
Чукча, алеут, чугач, (алутиикчуудын загасны арьсан хуяг. Бөх бат байдлыг нь сайжруулахын тулд мод болон ясаар гадарлажээ
-
Корякчуудын загасны арьсан хуяг