Суверенитет
Суверенитет гэж аливаа улсын засгийн газар гадны улс орон, хүчнээс хараат бусаар дотооддоо засаглах бүрэн эрхийг хэлдэг, хууль зүйн ойлголт юм. Энэ нь өнөөгийн бүрэн эрхт улсуудын хоорондын харилцааны тулгуур болдог Вестфалийн гэрээний үндсэн зарчим, олон улсын харилцааны чухал ухагдахуун билээ.