Фин хэл (фин хэлээр — suomi, suomen kieli) — фин үндэстний хэл, фин-угор хэлний аймгийн фин-балт орчмын дэд ангид ордог хэл. Фин-угор болон самоди хэлнүүд (энец, ненец, нганасан, селькуп хэл) нийлээд уралын хэлний хэсэгт ордог байна.

Фин хэлний тархалт

Фин хэл нь Финланд улсын албан ёсны хэл бөгөөд Европын Холбооны албан ёсны 24 хэлний нэг юм.

Фин хэлээр Финланд Улсын хүн амын дийлэнх нь буюу 92.1%, түүнчлэн Финландаас гадуур Фин үндэстний хүмүүс (Швед, Норвеги, АНУ, Эстони, Орос зэрэг) мөн фин хэлээр ярьдаг байна.

Шведэд өргөнөөр ярьдаг Фин хэл нь 1999 онд цөөнхийн хэл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Швед дэх Финландчууд нь Өввлийн дайн буюу 1939 оны Зөвлөлт-Финландын дайны үеэр хүүхдүүдийг Финляндаас нүүлгэн шилжүүлж, Дэлхийн 2-р дайны дараах жилүүдэд 1970-аад оны эхэн үе хүртэл Финляндчууд (ихэвчлэн зүүн болон төв Финланд нугаас) их хэмжээний хөдөлмөрийн цагаачлалын үр дүнд бий болсон. Швед дахь Финландын цөөнх нь 712 мянга хүртэл хүн амтай бөгөөд янз бүрийн тооцоогоор 250-470 мянган хүн Фин хэл ашигладаг эсвэл дор хаяж тус хэлээр ярьсаныг ойлгодог.

Фин хэлний түүхийн үечлэл

засварлах
  • эртний, бичиг үсэггүй байх үе (1540-өөд оноос өмнө);
  • хуучин фин хэл (1540-1820);
  • эрт орчин үеийн фин хэл (1820-1870);
  • орчин үеийн фин хэл (1870 оноос өнөөг хүртэл).

Цагаан толгой

засварлах

Фин хэлний цагаан толгой нь үндсэн латин цагаан толгойн үсэг дээр суурилдаг бөгөөд урт эгшигт зориулсан ö, ä бүхий нэмэлт тэмдэг бүхий үсгүүдээс мөн бүрддэг. Эдгээр нэмэлт тэмдэгт үсгүүд нь үгсийн авиа найрлагыг бараг төгс дамжуулдаг байна. Унших дүрэм нь энгийн бөгөөд дуу авиа, үсгийн хоёрдмол утгагүй захидал харилцаанд суурилдаг нь гадаад хүнд богино хугацаанд фин хэлээр уншиж сурах боломжийг олгодог юм.

Орчин үеийн фин хэлний цагаан толгой

засварлах
A a B b C c D d E e F f G g H h
I i J j K k L l M m N n O o P p
Q q R r S s (Š š) T t U u V v W w
X x Y y Z z (Ž ž) Å å Ä ä Ö ö

Үг бүтэх байдал

засварлах
  • kirjain «үсэг»;
  • kirje «бичиг»;
  • kirjasto «номын сан»;
  • kirjailija «зохиогч»;
  • kirjallisuus «уран зохиол»;
  • kirjoittaa «бичих»;
  • kirjoittaja «зохиолч»;
  • kirjuri «бичэгч хүн»;
  • kirjallinen «бичгэн»;
  • kirjata «бичих авах, бүртгэх»;

Монголд дахь фин хэл

засварлах

Албан ёсоор анх 1984-1989 онд 5 монгол оюутан ЗХУ-ын Москва хотын Гадаад хэлний дээд сургуульд фин хэл үзэж суралцсан байна. Фин хэл Монголд тийм ч түгээмэл биш болохоор төгссөн оюутнууд өөр чиглэлээр ажил эрхэлсэн байна.