Узбек хэл[4] (латин, кирилл, араб үсэг тус бүрээр узбек бичигт O‘zbek tili, Ўзбек тили, ئۇزبېك تیلى гэдэг) — Узбекуудын хэл, тиймээс ч Узбекистаны төрийн албан ёсны хэл болдог. 35-38 сая гаруй хүн Узбек хэлээр ярилцдаг.[5][6][7]

Узбек хэл
oʻzbekcha, oʻzbek tili,
ўзбекча, ўзбек тили,
اۉزبېکچه، اۉزبېک تیلی
Узбек хэл Латин, Перс-Араб, болон Кирилл бичгээр
Өөрийн нэрУзбек дуудлага: [ɵzˈbektʃʰæ, ɵzˈbek tʰɪˈlɪ]
ТархалтУзбекистан, Афганистан, Пакистан, Орос, Тажикистан, Казахстан, Киргиз, Туркменистан болон Хятад
Бүс нутагТөв Ази
УгсаатанУзбекчүүд
Төрөлх хэлтэн
51 сая (36 сая Умард Узбекчүүд & 8.48290 сая Өмнөд Узбекчүүдийг оруулан) (2017–2023)[1]
Эрт хэлбэр
Аялга
Албан ёсны хэрэглээ
Улс
Орон нутаг
Томьёолбор
ISO 639-1uz
ISO 639-2uzb
ISO 639-3uzb – багтаасан код
Бие даасан кодууд:
uzn – Northern
uzs – Өмнөд Узбек
Глоттологuzbe1247
Linguasphere44-AAB-da, db
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Узбек хэл нь Афганистан улсын умард нутгийн 8 мужид хэрэглэдэг байна. Үүнээс гадна Тажикистан, Киргиз, Казахстан, Туркмени, Орос, Туркэд тархсан хэл юм.

Дүрмийн болон үгийн сангийн хувьд уран зохиолын узбек хэлний хамгийн ойрын төрөл хэл нь албан ёсоор уйгур хэл буюу түрэг хэлний Карлук (Цагатай) бүлгийн хэл юм.

Узбек хэлэнд араб хэл их нөлөөлсөн байдаг бөгөөд перс хэлээр дамжин орж ирсэн гэж үздэг. XIX зууны хоёрдугаар хагасаас эхлэн орос хэлний хүчтэй нөлөөнд орсон.


1928 он хүртэл Узбек хэлэнд араб цагаан толгойг ашигладаг байсан. 1928-1940 онудад буюу ЗХУ-ын үед латин цагаан толгой ашиглаж байгаад 1940-1992 онд кирилл үсэг хэрэглэж байжээ. 1992 онд тусгаар тогтносон Узбекистан улс төрийн хэл болох Узбек хэлэнд латин цагаан толгой ашиглах шийдвэр гарсан боловч өнөө хүртэл бодит байдал дээр кирил үсэг мөн давхар ашигласаар байна.

Тэмдэглэл

засварлах
  1. Афганистан, Пакистан, Хятадад хэрэглэгддэг

Зүүлт, тайлбар

засварлах
  1. Узбек хэл at Ethnologue (27th ed., 2024) Загвар:Closed access
    Northern at Ethnologue (27th ed., 2024) Загвар:Closed access
    Өмнөд Узбек at Ethnologue (27th ed., 2024) Загвар:Closed access
  2. Скотт Ньютон (2014-11-20). Зөвлөлт ертөнцийн хууль ба бүтээн байгуулалт: Улаан бүтээгч. Routledge. pp. 232–. ISBN 978-1-317-92978-9.
  3. Фужянь мужийн засгийн газрын угсаатны бүлэг ба шашны хэлтэс (2022-09-13). "少数民族的语言文字有哪些?". fujian.gov.cn (хятад хэлээр). Archived from the original on 2022-10-28. Татаж авсан: 2024-10-14.
  4. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982)-ын 750-р талд узбекский язык утгыг үсгийн зөрөөгүйгээр узбек хэл гэж орчуулсныг баримтлаж "Узбек хэл" гэж бичив.
  5. Ethnologue report for language code: uzb
  6. 10 саяаас олон хүн хэлэлцдэг хэлнүүд (Memento 4. Гуравдугаар сар 2007 цахим архивт) (Англи хэлээр)
  7. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named autogenerated1