Латви хэл (латв хэлээр— latviešu valoda) Өнөө хүртэл хадаглагдаж ирсэн Зүүн балтын хоёр (литв хэл) хэлний нэг юм. Латви хэл бол Бүгд Найрамдах Латви улсын төрийн хэл юм. Мөн Европын холбооны албан ёсны 24 хэлний нэг. Латви хэлээр өнөөгийн байдлаар 2 сая орчим хүн ярьдаг (дийлэнхи хэсэг нь Латви улсад амьдарч байна).

1756 онд хэвлэгдсэн Латви хэлний дүрэм
Латви хэлний аялгуунууд

Дээд латви (augšzemnieku dialekts) , Дунд латви (vidus dialekts), Ливоны (lībiskais dialekts) гэж 3 аялгуунд хуваагддаг байна. Орчин цагийн латвийн уран зохиолын хэл Дунд латви аялгуун дээр үндэслэдэг байна.

Латви бичгийн анхны дурсгалууд XVI зуунд хамаарагддаг байна. Орчин цагийн латви хэл латин үсэгт суурилдаг бөгөөд 33 үсэгтэй ажээ. Үгний эхний үед өргөлт өгдөг. Эгшиг нь урт богино гэж ялгагддаг.

Латви хэлний цагаан толгой засварлах

Үсэг Нэршил Дуудлага (Олон улсын авиа зүй)
1 A a a [ ɑ ]
2 Ā ā garais ā [ ɑː ]
3 B b [ b ]
4 C c [ t͡s ]
5 Č č čē [ t͡ʃ ]
6 D d [ d ]
7 E e e [ ɛ ] [ æ ]
8 Ē ē garais ē [ ɛː ] [ æː ]
9 F f ef [ f ]
10 G g [ g ]
11 Ģ ģ ģē [ ɟ ]
12 H h [ x ]
13 I i i [ i ]
14 Ī ī garais ī [ iː ]
15 J j [ j ]
16 K k [ k ]
17 Ķ ķ ķē [ c ]
Үсэг Нэршил Дуудлага (Олон улсын авиа зүй)
18 L l el [ l ]
19 Ļ ļ [ ʎ ]
20 M m em [ m ]
21 N n en [ n ]
22 Ņ ņ [ ɲ ]
23 O o o [u̯ɐ] [ ɔ ] [ ɔː ]
24 P p [ p ]
25 R r er [ r ]
26 S s es [ s ]
27 Š š [ ʃ ]
28 T t [ t ]
29 U u u [ u ]
30 Ū ū garais ū [ uː ]
31 V v [ v ]
32 Z z [ z ]
33 Ž ž žē [ ʒ ]

"Lettus" гэж Латви хэлний анхны толь бичиг 1638 онд Г.Манцел боловсруулжээ. Латви хэлний дүрмийг анх 1644 онд хэвлэгдсэн «Латви хэл» (латин. Manuductio ad linguam lettonicam) И. Г.Рехехузений ном ажээ. 1685 онд Г.Адольфи «Erster Versuch Einer kurtz-verfasseten Anleitung Zur Lettischen Sprache».