Оросын рубль (орос. Российский рубль; товч тэмдэглэгээ нь руб., томьёо нь RUB) — Оросын Холбооны Улсын мөнгөн тэмдэгт юм. Рубль нь 100 копейк болон задарна. Албан ёсны тэмдэглэгээ нь — — 2013 оны 12-р сарын 11-нд баталсан. Рубль хэмээх нэр нь 14-р зуунаас гаралтай ба „цавчаас“, „жижиглэсэн хэрчим“ „тайрдас“ (орос. рубить) буюу цавчин жижиглэсэн хэрчим гэх утгатай.

Оросын рубль
Үндсэн өгүүлэл: Рубль

Оросын рубль нь анх 14-р зуунд алт- ба мөнгөн зоос хэлбэрээр эргэлтэнд хэрэглэгдэж эхэлжээ. Энэ үеийг хүртэл үнэт металлаар хийгдсэн ембүүг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байв. Бага хэмжээний төлбөрийг ч төлөхийн тулд ембүүгээ эмтлэн жижиглэн төлөөсөнд өгдөг байв. Энэ байдлаас үүдэн оросын мөнгөн тэмдэгтийн нэр нь "хэрчим"-ээс үүссэн аж. Учир нь „рубль“ гэдэг нь „хэлтэрхий“ гэсэн утгатай үг юм.

 
Рублийн доллартай харьцах ханш

Орчин үеийн Оросын рубль нь 1993 оны 9-р сар хүртэл гүйлгээнд байсан Зөвлөлтийн рубльтэй зэрэгцэн 1991 оны 12-р сард гарч ирсэн. 1961-1991 онд гаргасан ЗХУ-ын бүх зоос, мөн 1961 оноос өмнө гаргасан 1, 2, 3 копейк зоос нь 1998 оны 12-р сарын 31 хүртэл албан ёсоор хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэвээр байсан бөгөөд 1999-2002 онд 1000:1-ийн харьцаатай Оросын мөнгөөр ​​солигдох боломжтой байжээ.

2023 оны байдлаар Оросын нутаг дэвсгэр дээрх гүйлгээнд 1, 5, 10, 50 копейк болон 1, 2, 5, 10 рублийн зоосон мөнгө; үнэт металлаар хийсэн 1, 2, 5, 10, 25 рублийн зоос; цаасан 5, 10, 50, 100, 200, 500, 1000, 2000, 5000 рублийн дэвсгэртүүд байгаа ажээ.

Оросын рублийн америк доллартай харьцах ханш 1992 оноос хойш буурсаар байгаа.

1998—2022 оны хоорондох ханш
Он Доод тал нь ↓ Дээд тал нь Дундаж байдал
он сар Ханш Он сар Ханш Ханш
1998 1 сар 5,9600 12 сар 20,9900 9,7945
1999 1 сар 20,6500 12 сар 27,0000 24,6489
2000 1 сар 26,9000 2 сар 28,8700 28,1287
2001 1 сар 28,1600 12 сар 30,3000 29,1753
2002 1 сар 30,1372 12 сар 31,8600 31,3608
2003 12 сар 29,2450 1 сар 31,8846 30,6719
2004 12 сар 27,7487 1 сар 29,4545 28,8080
2005 3 сар 27,4611 12 сар 28,9978 27,1910
2006 12 сар 26,1840 1 сар 28,4834 27,1355
2007 11 сар 24,2649 1 сар 26,5770 25,5808
2008 7 сар 23,1255 12 сар 29,3804 24,8529
2009 11 сар 28,6701 2 сар 36,4267 31,7403
2010 4 сар 28,9310 6 сар 31,7798 30,3679
2011 5 сар 27,2625 10 сар 32,6799 29,3823
2012 3 сар 28,9468 6 сар 34,0395 31,0661
2013 2 сар 29,9251 9 сар 33,4656 31,9063
2014 1 сар 32,6587 12 сар 67,7851 38,6025
2015 4 сар 49,6749 12 сар 72,8827 61,3400
2016 12 сар 60,2730 1 сар 83,5913 66,8336
2017 4 сар 55,8453 8 сар 60,7503 58,2982
2018 2 сар 55,6717 12 сар 69,9744 62,9264
2019 12 сар 61,7164 1 сар 67,1920 64,6184
2020 1 сар 60,9474 2 сар 80,8815 72,3230
2021 10 сар 69,5526 4 сар 77,7730 73,6685
2022 6 сар 51,1580 3 сар 120,3785 68,4869
2023 1 сар 66,0026 10 101,0001 85,5086
2025 1 сар 102,450

Цахим холбоос

засварлах
  Commons: Оросын мөнгөн тэмдэгт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан