Монгол улс Олимпод

(Монгол Улс Олимпод-с чиглүүлэгдэв)

Монгол улс нь 1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхлэсэн бөгөөд үүнээс хойш бараг бүхий л зуны олимпод оролцсон. 1984 онд ЗХУ-ийн санаачилгаар социалист орнууд Лос-Анжелесын олимпыг бойкотолсноор Монгол улс 1984 оны зуны олимпод оролцоогүй ба оронд нь социалист орнуудын зохион байгуулсан "Эв санааны наадам" (Friendship Games) гэсэн тэмцээнд оролцжээ. Өвлийн олимпын хувьд мөн 1964 оноос хойш, 1976 оны олимпоос бусад бүх Өвлийн Олимпод оролцсон боловч одоогоор медаль хүртээгүй байна.

Монгол Улс Олимпод
Монгол улсын төрийн далбаа
ОУОХ-ны код: MGL
ҮОХ: Монголын Үндэсний Олимпын Хороо
Албан ёсны сайт
Олимп
Медаль
Алт
2
Мөнгө
11
Хүрэл
17
Нийт
30
Монгол - Зуны олимпод
19641968197219761980198419881992199620002004200820122016202020242028
Монгол - Өвлийн олимпод
19641968197219761980198419881992199419982002200620102014201820222026

Монголын Үндэсний Олимпын Хороо нь 1956 онд байгуулагдаж 1961 онд НҮБ-ын гишүүн болсоны дараа 1962 онд Олон Улсын Олимпын Хороо хүлээн зөвшөөрч гишүүн болгосон түүхтэй.


1964 оны Токиогийн олимпын наадамд Монгол улс анх оролцож чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин хурд, хүчээ сорьсон байна.

Харин 1968 онд 16 тамирчин Мексикийн Мехико хотыг зорьж нэг мөнгөн медаль /Жигжидийн Мөнхбат/, гурван хүрэл /Чимидбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг/ медаль хүртэж, шагналт байрт хоёр тамирчин орсон байна. Ийнхүү 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт орж байжээ.

1972 оны Мюнхены олимпод 41 тамирчин явж  нэг мөнгөн медаль /Хорлоогийн Баянмөнх/, шагналт байр хоёрыг эзэлж 121 орноос 36-д орсон.

1976 оны Монреалын олимпод 33 тамирчин оролцож нэг мөнгөн медаль /Зэвэгийн Ойдов/ хүртэж, шагналт байрт дөрвөн тамирчин орсон амжилтаар 92 орноос 35 дугаар байрт жагссан байна.

1980 оны Москвагийн олимпын наадамд 43 тамирчин оролцож хоёр мөнгө /Ж.Даваажав, Ц.Дамдин/, хоёр хүрэл медаль /Д.Оюунболд, Р.Даваадалай/, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон юм. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх орнууд оролцоогүй.

1984 оны АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 23 дугаар олимпын наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүйгээс манай тамирчид Лос-Анжелес хотыг зориогүй юм.

1988 оны Сөүлийн олимпын наадамд манай 28 тамирчин оролцож нэг хүрэл медаль /Нэргүйн Энхбат/, самбо бөхийн мөнгөн медаль /Содномын Эрхэмбаяр/ дөрвөн

шагналт байр хүртэж 159 орноос 47-д оржээ.

1992 оны Барселоны олимпод 33 тамирчин явснаас хоёр хүрэл медаль /Намжилын Баярсайхан, Доржсүрэнгийн Мөнхбаяр -одоо германы иргэн/ хүртэж, шагналт байранд мөн хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48 дугаар байр эзэлсэн.

1996 оны Атлантын олимпын наадамд 18 тамирчин оролцож жүдо бөхийн нэг хүрэл медаль /Доржпаламын Нармандах/ хүртэж 179 орноос 71 дүгээр байрт оржээ.

2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпын наадамд 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртээгүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгисан билээ.

Шинэ зууны анхны олимп болох 2004 оны Афины олимпын наадамд Монголын баг тамирчид нэг хүрэл медалийг Хашбаатарын Цагаанбаатар хүртжээ.

2008 оны Бээжингийн олимпын наадамд нийт 28 тамирчин оролцож жүдо бөхийн -100 кг-д Найдангийн Түвшинбаяр, боксоор Энхбатын Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн. Мөн 25 метрийн спорт гар бууны төрөлд Отрядын Гүндэгмаа, боксын спортоор Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль хүртэж гайхалтай амжилт гаргаж байсан түүхтэй.

2012 оны Лондоны олимпын наадамд жүдо бөхийн -100 кг-д олимпын аварга Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпын хос медальтан болсон. Боксын спортоор Нямбаярын Төгсцогт мөнгө, жүдо бөхөөр Сайнжаргалын Ням-Очир, чөлөөт бөхөөр Соронзонболдын Батцэцэг, боксын спортоор Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж монголчууд олимпын наадмаас анх удаа хамгийн олон буюу 5 медальтай ирсэн юм.

2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадамд жүдо бөхөөр Доржсүрэнгийн Сумьяа мөнгө, боксоор Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ.

2020 оны Токиогийн олимпын наадамд спортын 8 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорих 38 эрхийн болзлыг хангаж 43 тамирчинтай оролцов. Энэ олимпын наадмыг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм.


Монголын баг тамирчид зуны Олимпын наадмаас нийт 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль аваад байна. Монголчууд медаль хүртэж байсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн 4 төрөл бий. 2008 оны Бээжингийн олимпоос өмнө Монгол улс нь нэг ч алтан медаль аваагүй орнуудаас медалийн чанараараа тэргүүлж байсан боловч энэхүү олимпод жүдогийн төрлөөр Найдангийн Түвшинбаяр улсынхаа анхны Олимпын алтан медалийг авчирсан.

Одоогийн байдлаар Монгол улсын жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль хүртсэн байна.

Медальтнууд

засварлах
Медаль Нэр Он Спорт
2  Мөнгө Жигжидийн Мөнхбат 1968 Мехико Чөлөөт бөх
3  Хүрэл Чимидбазарын Дамдиншарав 1968 Мехико Чөлөөт бөх
3  Хүрэл Данзандаржаагийн Сэрээтэр 1968 Мехико Чөлөөт бөх
3  Хүрэл Төмөрийн Артаг 1968 Мехико Чөлөөт бөх
2  Мөнгө Хорлоогийн Баянмөнх 1972 Мюнхен Чөлөөт бөх
2  Мөнгө Зэвэгийн Ойдов 1976 Монреаль Чөлөөт бөх
2  Мөнгө Цэндийн Дамдин 1980 Москва Жүдо
2  Мөнгө Жамцын Даваажав 1980 Москва Чөлөөт бөх
3  Хүрэл Равдангийн Даваадалай 1980 Москва Жүдо
3  Хүрэл Дугарсүрэнгийн Оюунболд 1980 Москва Чөлөөт бөх
3  Хүрэл Нэргүйн Энхбат 1988 Сөүл Бокс
3  Хүрэл Намжилын Баярсайхан 1992 Барселона Бокс
3  Хүрэл Доржсүрэнгийн Мөнхбаяр 1992 Барселона Буудлага
3  Хүрэл Доржпаламын Нармандах 1996 Атланта Жүдо
3  Хүрэл Хашбаатарын Цагаанбаатар 2004 Афин Жүдо
2  Мөнгө Отрядын Гүндэгмаа 2008 Бээжин Буудлага
1  Алт Найдангийн Түвшинбаяр 2008 Бээжин Жүдо
2  Мөнгө Пүрэвдоржийн Сэрдамба 2008 Бээжин Бокс
1  Алт Энхбатын Бадар-Ууган 2008 Бээжин Бокс
3  Хүрэл Сайнжаргалын Ням-Очир 2012 Лондон Жүдо
2  Мөнгө Найдангийн Түвшинбаяр 2012 Лондон Жүдо
3  Хүрэл Соронзонболдын Батцэцэг 2012 Лондон Чөлөөт
3  Хүрэл Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 2012 Лондон Бокс
2  Мөнгө Нямбаярын Төгсцогт 2012 Лондон Бокс
2  Мөнгө Доржсүрэнгийн Сумъяа 2016 Рио-де-Жанейро Жүдо
3  Хүрэл Доржнямбуугийн Отгондалай 2016 Рио-де-Жанейро Бокс
3  Хүрэл Мөнхбатын Уранцэцэг 2020 Токио Жүдо
3  Хүрэл Цэнд-Очирын Цогтбаатар 2020 Токио Жүдо
2  Мөнгө Саид Моллай 2020 Токио Жүдо
3  Хүрэл Бат-Очирын Болортуяа 2020 Токио Чөлөөт бөх

Медалийн хүснэгтүүд

засварлах

Наадмаар ангилсан нь

засварлах
Олимп Тамирчдын тоо Спорт Тамирчдын тоо төрөл бүрээр Медаль Нийт Байр Нийт медалийн байр
                           
  1964 Токио 21 4 0 0 0
  1968 Мехико 20 4 0 1 3 4 34 26
  1972 Мюнхен 39 7 0 1 0 1 33 16
  1976 Монреаль 34 6 0 1 0 1 34 18
  1980 Москва 43 8 0 2 2 4 27 15
  1984 Лос-Анжелес оролцоогүй
  1988 Сөүл 28 5 0 0 1 1 46 23
  1992 Барселона 33 7 0 0 2 2 51 24
  1996 Атланта 16 7 0 0 1 1 71 26
  2000 Сидней 20 6 0 0 0
  2004 Афин 20 7 0 0 1 1 71 25
  2008 Бээжин 29 7 2 2 0 4 31 24
  2012 Лондон 29 7 2 2 4 0 0 9 2 2 0 0 8 0 2 3 5 56 22
  2016 Рио-де-Жанейро 43 9 1 5 6 0 0 13 3 2 1 2 10 0 1 1 2 - -

Спортоор ангилсан нь

засварлах
Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Жүдо 1 4 6 11
Чөлөөт бөх 0 4 6 10
Бокс 1 2 4 7
Буудлага 0 1 1 2
Нийт 2 11 17 30

Медалийн тоог хүн амын тоотой харьцуулсан нь

засварлах
Зуны Олимп
Он Хүн ам Медаль тус бүрт ногдох хүн амын тоо Байр
1968 1,187,194 296,798 1
1972 1,333,214 1,333,214 12
1976 1,504,213 1,504,213 13
1980 1,687,664 421,916 4
1988 2,031,974 2,031,974 22
1992 2,435,243 1,217,621 20[1]
1996 2,374,906 2,374,906 39
2004 2,737,118 2,737,118 38[2]
2008 2,736,800 684,200 15[3]
2012 2.8 сая 600,000 7[4]

Мөн үзэх

засварлах
  1. "1992". Archived from the original on 2017-07-30. Татаж авсан: 2014-05-13.
  2. "2004". Archived from the original on 2017-07-30. Татаж авсан: 2014-05-13.
  3. "2008". Archived from the original on 2017-07-30. Татаж авсан: 2014-05-13.
  4. "2012". Archived from the original on 2017-07-30. Татаж авсан: 2014-05-13.