Цэндийн Дамдин
Цэндийн Дамдин (* 1957 оны 3 сарын 31-нд Хэнтий аймгий Баян-Адарга сумын нутагт төрсөн- 2018 оны 2 сарын 22-нд Улаанбаатарт нас барсан) нь уул уурхайн инженер, биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжилтэй монголын тамирчин байсан юм.
![]() | |||||||||||||
тамирчны тухай | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн өдөр | 1957 оны 3 сарын 31 | ||||||||||||
Төрсөн газар | Монгол улс, Хэнтий аймаг, Баян-Адрага сум | ||||||||||||
Нас барсан он | 2018 оны 2 сарын 22[1] | ||||||||||||
Нас барсан газар | Монгол улсын Хэнтий аймаг | ||||||||||||
Хураасан медаль
|
Намтар
засварлах1974 онд 10 жилийн дунд сургуулийг дүүргэн МУИС-д элсэн суралцаж 1979 онд уул уурхайн инженер, УБДС-ийн биеийн тамирын факультетыг 1987 онд биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр тус тус төгсчээ.
1977-1984 онд улсын шигшээ багт тамирчин, 1985-1992 онд жүдо бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1992-1998 онд БТДС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1999 оны Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж иржээ.
1999 оны 3-р сараас 2004 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2004 оноос дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байна. 1980 оны Москвагийн олимпод жүдо бөхийн төрлийн 65 кг-ийн жинд анхны мөнгөн медаль хүртсэн.
1988, 1992, 2000 оныход ахлах дасгалжуулагч, 2004 оныход төлөөлөгчдийн дэд тэргүүн, 2002 оны Солт-Лейкийн өвлийн олимпид багийн ахлагчаар оролцжээ. Жүдо бөхийн тамирчдаас анх олимпийн мөнгөн медалийг, 1979 онд Испанийн Мадридад болсон самбо бөхийн дэлхийн залуучууд болон насанд хүрэгчдийн тэмцээний тус тусын аварга, дэлхийн цомын тэмцээний аварга, 1981, 1982, 1983 оны ДАШТ-ий 2 мөнгө, 1 хүрэл медальтай, улсын 7 удаагийн аварга, ОУХМ цолтой тамирчин, улсын их баяр наадмуудад барилдаж өсөх идэр чимэгтэй начин цол авсан бөх ажээ. 1980 оны Монгол Улсын “Шилдэг тамирчин”-аар өргөмжлөгдсөн, олон улсын “Шилэгдмэл шүүгч” цолтой.
Монгол улсын Гавьяат тамирчин, Ардын Багш, үндэсний бөхийн улсын начин. Самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга.