Монгол улсын төрийн далбаа

монгол улс

Монгол Улсын төрийн далбаа нь Монгол Улсын үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт: "Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна." гэж заажээ.[1]

Монгол Улсын Төрийн далбаа

Flag of Mongolia.svg

Далбааг таних тэмдэг: Төрийн далбаа хуурай газар ба тэнгисийн?
Талуудын харьцаа: 1:2
Албан ёсоор хэрэглэсэн: 1992 оны нэгдүгээр сарын 13
Монгол Улсын төрийн далбаа (1992-2011), 1:2

Өнгө, хэмжээEdit

2012 оны 2-р сарын 22-ноос MNS 6262:2011 стандарт(Монгол Улсын Төрийн далбаа. Ерөнхий шаардлага)-ыг мөрдөж байна.[2]

Систем Улаан Хөх Шар
RGB 218-32-49 0-102-178 255-211-0
CMYK 10-100-90-0 100-60-0-0 0-15-100-0


Монгол Улсын Төрийн Далбааны түүхEdit

 
Хүннүгийн алтан нар сартай сүлд, Тахилын хотгор
Монголын анхны төрт Хүннү гүрний туг далбааны талаар нарийвчлалтай баттай нотолгоо олдоогүй ч, одоогоор олдоод байгаа шинжлэх ухааны нотолгооноос үзэхэд хүннүчүүдийн сүлд нь наран, саран байсан ажээ. Мөн Хятан улсын үеийн туг нь ланзан хэлбэрт дүрс болоод мөн наран, саран байсан гэх ба Хятадын болон Солонгосын зарим сударт " Ляо нүүдэлчдийн хийсэх өнгө нь сар, нар болно" хэмээсэн байдаг байна. Хүннүгийн наран, саран сүлд нь Их Монгол Улсын үед төрийн далбааны хөх дэвсгэрт дээр тодоос тод цагаанаар намирдаг байжээ. Анхлаад 1206 онд Их Монгол Улсын төрийн далбаа нь мөнх тэнгэрийн хөх өнгийн дэвсгэрт дээр цагаан шонхор шувуу дүрслэгдсэн байжээ. Цагаан шонхор шувуу нь Хамаг Монголчуудын сүлд шувуу байсан ба ерөөс бүх монголчуудын шүтээн нь мөнх тэнгэр байсан билээ. Хожим 1250-аад оны хавьцаа хөх дэвсгэрт дээр цагаанаар наран, саран, гал гурав мөнхөрсөн байна. Энэ Монголын их Юань гүрнээс эхлээд XVIII зууны дунд үе хүртэл Монголчуудын дунд төрийн далбаа нь хэвээр байсан аж. Монголчууд Чин улсын эрхшээлд орон ортол энэхүү далбаа нь Зүүнгар улс болоод бусад Монголчуудын далбаа болон намирсан байдаг. Мөн Монголын их эзэнт гүрний бүрэлдэхүүн болох Монголын төрт улсуудын далбааг олонтоо тайлбарласан байдаг. Наад зах нь 2000 жилийн түүхтэй өвлөгдөн ирсэн наран, саран нь одоог хүртэл Монгол төрийн далбааны соёмбод байдаг билээ.
Богд хаант Монгол улсын далбаа 1911 он

1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ: “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байв.

Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.

Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байв.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1924-1940 он[3]

1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлж бичихдээ: “Улсын туг, далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1940-1945 он

1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заасан байна. Үндсэн хуулийн заалтаар урьдах улсын тугийн хэмжээ нь дөв дөрвөлжин байсныг өөрчилж, тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэ зүйл юм. Мөн Үндсэн хуулийн энэ заалтад улсын нэрийг нэмэн хийх болсон нь шинээр нэмэгдсэн болно. Гэхдээ 1924-1940 оны хооронд байсан БНМАУ-ын төрийн туг далбаанд улсын нэр байсан байж магадгүй байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1945-1992 онEdit

Түүхэн далбаануудEdit

ЭшлэлEdit