Саид Моллай (Перс: سعید ملایی) (1992 оны 1 сарын 5-нд төрсөн) нь Иранд төрж өсөөд, иргэншлээ сольсон Азербайжаны жүдоч. 2018 оны дэлхийн аварга.[1] Ираны засгийн газар түүнийг 2019 оны Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд, тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг тушаасан. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руугаа буцаагүй бөгөөд 2019 оны 8 сард Германд очиж, 2 жилийн дүрвэгчийн визтэй орогнож байгаад 2019 оны 12-р сард Монгол Улсын иргэн болжээ. Саид Моллай Токио 2020 оны Олимпын наадамд Монгол улсыг төлөөлөн 81 кг жинд барилдаж олимпын мөнгөн медалийг хүртэж, тус медалийг Монголын болон Израилын ард түмэнд зориуллаа хэмээн ярилцлагадаа дурджээ. 2021 оны 11 дүгээр сарын 11-нд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Сүхбаатарын одон хүртсэн.

Саид Моллай

Жүдо
Төрсөн огноо 1992 оны 1 сарын 5 (1992-01-05) (32 настай)
Төрсөн газар Иран, Тегеран
Төлөөлсөн улс:  Иран
 
Медалиуд
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Будапешт 2017 –81 кг
Алтан медаль – нэгдүгээр байр Баку 2018 –81 кг
Азийн наадам
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Жакарта 2018 –81 кг
Азийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Кувейт хот 2015 –81 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр Ташкент 2016 –81 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Хонконг 2017 –81 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр Хонконг 2017 Баг
Төлөөлсөн улс:  Монгол
 
Медалиуд
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Токио 2020 –81 кг

2024 оны Парисын зуны олимпод тэрээр Азербайжаныг төлөөлж барилдах болсоныг 2023 оны 10-р сарын Энэтхэгийн Мумбай хотод болсон Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Саид Моллай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан