Төмөрийн Артаг

Төмөрийн Артаг (1943 онд дөрөвдүгээр сарын 10-нд Увс аймгийн Тэс суманд төрж, 1993 онд нас барсан) нь 1968 оны Мехикогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн 78 кг-ын жинд хүрэл медаль авсан. Монгол улсын гавъяат тамирчин, чөлөөт бөхийн Азийн аварга, үндэсний бөхийн улсын начин.

Төмөрийн Артаг
тамирчны тухай
Төрсөн өдөр1943 оны 4 сарын 10
Төрсөн газарМонгол улсын Увс аймгийн Тэс сум
Нас барсан он1993 он (50 наслав)
Улс, оронМонгол УлсМонгол Улс Монгол Улс (БНМАУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх барилдаан

1962-1976 онд улсын шигшээ багийн тамирчнаар ажилласан. 1967 онд Олимпийн найдвар тэмцээнээс алт, 1968 оны олимпоос хүрэл медадь, 1969 оны ДАШТ-д 4-р байр, 1970, 1971, 1973, 1974 оны ДАШТ-д 5-р байр, 1975 оны дэлхийн цомын тэмцээнээс хүрэл, 1967 онд Азийн аваргын алтан медаль хүртсэн. Монгол улсын чөлөөт бөхийн аваргаар 5 удаа шалгарсан.

1972 оны наадмаар Ш. Батсуурь аваргаар 5 давж начин цол хүртсэн бөгөөд 1973 онд дахин 5 давж начин цолоо баталсан алдарт бөх байв.

Мөн үзэхЗасварлах